Сураггүй болсон 16 настай охиныг эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2024.08.02-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон 16 настай охиныг эсэн мэнд олжээ

Сураггүй болсон 16 настай охиныг эсэн мэнд олжээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт өчигдөр /2024.08.01/-нд өдрийн 18:30 цагийн орчим 16 настай эмэгтэй гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тухай мэдээлсэн. Сураггүй алга болсон тухай дуудлагийг наймдугаар сарын 1-ны оройн 22:30 цагт хүлээж авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид, аймгийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамтран тус өдрийн 23:11 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Энэ талаар мэдээллийг Говьсүмбэр аймгийн онцгой байдлын газраас тодруулахад "Сүмбэр сумын Сансар 2 дугаар багийн иргэн 16 настай эмэгтэйг өнөөдөр буюу наймдугаар сарын 02-ны өглөөний 07:58 цаг орчимд эсэн мэнд олсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд алга болсон охиныг эрэн хайж байна гэх гарчигтай мэдээлэл түгээхгүй байхыг хүсэж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж