Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг 2024 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр үе шаттай зохион байгуулж буй. Цэцэрлэгт 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс 2022 оны арванхоёрдуаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд бүртгүүлнэ.
Энэ жил цэцэрлэгийн хүсэлтийг "Е-Mongolia" системээр наймдугаар сарын 18-н хүртэл хүлээн авна.
Хэрвээ цахимаар бүртгүүлэх боломжгүй бол ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгт өөрийн болон хүүхдийн бичиг баримттай очиж, дэмжих багийнхны тусламжтайгаар хүсэлтээ цахимаар илгээх боломжтой юм. Өнөөдөр /2024.08.02/ байдлаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт бүртгүүлэх 49,736 хүсэлт иржээ.
Тодруулбал
- хоёр настай 10,977
- гурван настай 12,268
- дөрвөн настай 13,089
- таван настай 13,398 хүүхэд бүртгүүлэхээр хандсан байна.
Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг 2024 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 17:00 цагаас өмнө шилжүүлэх шаардлагатай юм.
Холбоотой мэдээ