Судан: Хүн амын 54 хувь нь өлсгөлөнд нэрвэгдсэн

Хуучирсан мэдээ: 2024.08.02-нд нийтлэгдсэн

Судан: Хүн амын 54 хувь нь өлсгөлөнд нэрвэгдсэн

Судан: Хүн амын 54 хувь нь өлсгөлөнд нэрвэгдсэн

Суданы иргэний дайн үргэлжилж буй. Ард иргэдийн амьдралын түвшин доройтож, Эль-Фашер хотын ойролцоох 500,000 дүрвэгсэдтэй хуаран өлсгөлөнд нэрвэгдлээ. Сүүлийн 16 сарын турш дүрвэгсдийн хуарангуудад очих тусламжийн цувааг хязгаарласан нь өлсгөлөнд нэрвэгдэх гол шалтгаан болсон гэж  Өлсгөлөнг хянан шалгах хороо (FRC) мэдэгдэв. Түүнчлэн ЗамЗам дүрвэгсдийн хуаранд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид олширсноор, төрөлтийн тоо нэмэгдэж байна.

Сүүлийн үеийн тоо баримтаас дурдвал, нийт хүн амын 54 хувь буюу 25.6 сая хүн хүнсний аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй түвшинд байна. Мөн 14 бүс нутаг өлсгөлөнд нэрвэгдсэн

Арми болон хагас цэрэгжүүлсэн Rapid Support Forces (RSF)  хоорондын эрх мэдлийн төлөөх тэмцэл нь дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хямралыг бий болгож, 10 сая хүн орон гэрээсээ албадан хөөгдсөн. АНУ хоёр долоо хоногийн дараа Суданы гол хоёр хүчний дунд энхийг сахиулах яриа хэлэлцээг Женевьт зохион байгуулна.

Rapid Support Forces (RSF)  хэлэлцээрт оролцох урилгыг хүлээн авсан боловч өнгөрсөн Лхагва гаригт /2024.08.01/ удирдагч генерал Абдель Фаттах аль-Бурханыг хөнөөх оролдлого дайсны талаас зохион байгуулсан.

Тиймээс энхийг сахиулах арга хэмжээнд оролцох эсэх нь эргэлзээтэй болсон.    Өлсгөлөнг хянан шалгах хороо (FRC) дүрвэгсдийн нөхцөл байдлын талаар "Замзамд болж буй өлсгөлөнгийн гол хүчин зүйл бол мөргөлдөөн. Хүмүүнлэгийн тусламжийн хүртээлгүй байдлаас болж хуаранд байх хүүхдүүд амь эрсдэх аюулд орж байна" гэжээ.

Эх сурвалж:BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж