Парисын олимпийн триатлоны төрөлд оролцсон Канадын триатлонч Тайлер Миславчук барианд орсныхоо дараа 10 удаа огиулжээ. Усанд сэлэлтийн тэмцээн Сена мөрөнд зохион байгуулагдсан бөгөөд олимпийн наадам болохоос хэд хоногийн өмнө Францын иргэд тус мөрөнд хүндээр бие засах хөдөлгөөн өрнүүлж байсан.
Тухайн үед ерөнхийлөгч Макрон Сенө мөрнийг бохир биш гэж итгүүлэхийг оролдож байсан ч иргэд эсэргүүцэж, "Бохир Сенаг улам бохир болгоё" гэх хөдөлгөөн өрнүүлсэн байна.
Триатлонч Тайлер Миславчук огиулан талаараа хэлэхдээ, "Би уснаас гарч ирээд дор хаяж 10 удаа бөөлжсөн. Сүүлийн дөрвөн километр намайг үхэлд хүргэх шахсан. Бие минь өвдөж, халуу оргиж эхэлсэн. Би энэ тэмцээнд өөрт байгаа бүхнээ зориуллаа. Өсгийгөө гэмтээж, шөрмөс татсан. Гэхдээ бөөлжсөн ч өөрөөрөө бахархаж байна" гэжээ. Тэрбээр 1:44:25 секундын амжилтаар усанд сэлэлтийн есдүгээр байрт орсон юм.
Олимпийн наадам эхлэхээс хэд хоногийн өмнө нян судлалын шинжээчид Сена мөрнөөс дээж авч гэдэсний савханцар (E.Coli) болон стрептококкийн нянгийн нэгжийг хэмжсэн. Шинжилгээний хариу "аюулгүй" гэж гарсан ч Тайлер Миславчукийн адил зарим тамирчид Сена мөрний усыг бохир гэж бодсон тул уснаас гарч ирсэн дариудаа бөөлжжээ.
Эх сурвалж: MARCA
3,595.72






















































Холбоотой мэдээ