О.Есүгэн 7-р байраар олимпоо өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2024.08.02-нд нийтлэгдсэн

Парисын олимп-2024

О.Есүгэн 7-р байраар олимпоо өндөрлүүллээ

О.Есүгэн 7-р байраар олимпоо өндөрлүүллээ

НЭМЭЛТ:

О.Есүгэний хувьд эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалын буудлагын шигшээ шатанд өрсөлдөж, долдугаар байраар олимпоо өндөрлүүллээ. Тэрбээр шигшээ шатанд 407.6 оноо авчээ. Энэ төрөлд Швейцарийн Чиара Леоне 464.4 оноо авч, олимпийн рекордыг эвдсэнээр алтан медаль хүртэв. Харин АНУ-ын Саген Маддела мөнгөн медаль, Хятадын Цзань Цзионью хүрэл медаль хүртжээ.


Парисын олимпийг зорьсон Монголын баг тамирчид өнөөдөр/2024.08.02/ медалийн төлөөх ээлжит дайралтаа хийнэ.


ЖҮДО – 16:00 цаг

  • Эрэгтэй +100 кг

О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо Германы Эрик Абрамовтой учраа таарлаа. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Тажикстаны Темур Рахимовтой барилдана.

  • Эмэгтэй +78 кг

А.Адъяасүрэн эхний тойрогтоо Казахстаны Камила Берликаштай таарлаа. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Туркийн Каяра Оздемиртай барилдана.

БУУДЛАГА – 18:00 цаг

  • О.Есүгэний хувьд эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалын буудлагын шигшээ шатанд өрсөлдөнө. Тэрбээр өчигдөр урьдчилсан шатанд 589 оноо авч, дөрөвдүгээр байранд орсон юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж