Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног” болгон тэмдэглэдэг. Хүүхдийг зургаан сар хүртэл зөвхөн эхийн сүүгээр хооллохыг эмч нар зөвлөдөг. Эх болон хүүхдэд ямар ач холбогдолтой талаар Хүүхдийн мэдрэлийн эмч, нялх бага насны хүүхдийн хооллолтын сургагч багш А.Дэчмаагаас тодрууллаа.
-Хүүхэд төрснөөс хойш хоёр нас хүртэлх хугацааг хооллолтын хамгийн чухал үе буюу алдаж болохгүй 1000 хоног гэж нэрлэдэг. Жирэмсэн байх хугацаандаа төрөөд хүүхдээ зургаан сар хүртэл нь хөхний сүүгээр хооллоно гэдэг шийдвэрийг гаргаж өөрийн болон гэр бүлийнхээ сэтгэл санааг бэлдэх ёстой. Хүүхдийг дөнгөж төрмөгц ангир уургийг амлуулдаг энэ үеэс хөхний сүүгээр хооллож эхэлж байгаа юм. Хүүхдийн гэдэс зургаан хүртэл зөвхөн хөхний сүүг боловсруулах чадамжтай байдаг. Тийм учраас заавал хөхний сүүгээр хоолло гэж зөвлөдөг. Хүний ходоодонд ашигтай бактери гэж бий тэр ашигтай бактерийг дөнгөж төрсөн хүүхэд ангир уургаасаа авдаг. Хүүхэд эхийн сүүгээр хооллосноор энэ ашигтай бактерийн тоо хоол боловсруулах замын хөгжил тогтворжих хүртэл нэмэгддэг. 0-6 сартай хүүхдэд энэ нь хангалтгүй байгаа учраас эхийн сүүнээс өөр ямар нэг сүү, нэмэлтийг хүүхдийн ходоод боловсруулах боломжгүй. Үнэхээр хүүхдээ хөхний сүүгээрээ хооллох боломжгүй тохиолдолд эхийн сүүг орлох бүтээгдэхүүн зөвлөдөг. Хүүхдийг зургаан сар хүртэл нь илчлэг шим тэжээлийн хэрэгцээг хөхний сүү хангадаг. Зургаан сар түүнээс цаашаа нэмэлт хоол өгч эхлэх ёстой. Нэмэгдэл хоолонд орсон ч гэсэн хүүхдийг хүссэн үед хөхүүлэх шаардлагатай. Нэг нас хүртэлх хүүхдийн хооллолтын 40 хувийг нэмэгдэл хоол, 60 хувийг хөхний сүү хангадаг. 1-2 нас хүртэл 40 хувийг хөхний сүү, 60 хувийг нэмэгдэл хоол хангана. Тийм учраас хоёр нас хүртэл нь хөхүүлэх хэрэгтэй. Түүнээс хойш тухайн эхийн өөрийн сонголт. Шөнө хүүхдээ хөхүүлчихээд зуулгаастай унтуулсан тохиолдол шүд цооролтод нөлөөлнө.
Хөхний сүүний үүсэл эхийн идэж ууж буй зүйлтэй хамааралгүй. Харин эхийн сэтгэл санаанаас шууд хамаардаг. Хөхний сүү өнчин тархинаас ялгарч буй пролактин, окситоцин гэсэн даавраар зохицуулагддаг. Эдгээр даавар нь эх амарч байгаа үед буюу шөнө унтаж байгаа үед хамгийн өндөр ялгардаг. Тийм учраас хөхүүл ээжүүд хүүхдээ унтаж байхад нь дагаад сайн унтаж амрах хэрэгтэй.
Ээж өөрийгөө сүү муутай гэж бодох, тайван бус байснаас болж хөхний сүү багасдаг. Тиймээс сэтгэл санаагаа тайван байлгахад сүү илүү их ялгардаг.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам НҮБ-ын хүүхдийн сантай хамтран 2017 оноос хойш “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй-хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ажээ. Энэ хүрээнд нийслэлийн томоохон амаржих газруудад сүү хэрэгтэй байгаа нярай хүүхдэд өгөх ээжийн сүүний нөөц бүрдүүлдэг болсон байна.Тодруулбал эхийн сүүгээр дамжих халдварыг бүрэн үгүйсгэсэн ээжүүдийн хөхний сүүг авч зөв технологийн дагуу хадгалаад хөхний сүүгээр хооллох бэрхшээл тулгарсан хүүхдүүдэд тухайн донор эхийн сүүгээр хооллох боломжийг бүрдүүлсэн аж. Хүүхдээ хөхөөр хооллосноор зөвхөн хүүхдэд сайн байхаар хязгаарлагддаггүй байна. Хүүхдээ эхийн сүүгээр хооллосноор тухайн эхэд болон гэр бүлд цаашлаад нийгэмд чухал ач холбогдолтой гэв"
Хүүхдээ хөхүүлснээр эх, хүүхдийн хайрын холбоог бэхжүүлдэг ба ингэснээр эхийн сүүний гарц сайн байх эхлэл болдог байна. Мөн жирэмслэлтээс сэргийлэх боломжтой буюу ялангуяа шөнө хүүхдээ хөхүүлэхэд жирэмсэн болох даавар дарангуйлагдаж байдаг юм байна. Мөн хүүхдээ хөхүүлэхэд маш их энерги зарцуулдаг учир жин барих боломжтой байдаг аж. Хөх, умайн хүзүү, өндгөвчний хавдар зэргээс сэргийлдэг байна.
Эх хүүхдээ хөхүүлэхэд эхний 15 орчимд минутад шингэн сүү ялгардаг, түүнээс хойш өтгөн шим тэжээлтэй сүү гардаг байна. Тиймээс ээжүүд хүүхдээ нэг талын хөхөө бүрэн суллаж дууссаны дараа хоёр дах хөхөө мөн л бүрэн хөхүүлэх шаардлагатай байдаг ажээ. Хүүхэд нь сүүгээ барахгүй байгаа тохиолдолд үлдсэн сүүг саах ёстой байдаг байна.
Ингээгүй тохиолдолд өнчин тархинд хөхний сүү дуусчихлаа гэсэн мэдээлэл очихгүй, шинээр сүү үүсэхгүй улмаар хөхний сүү татардаг аж.
Хөхний саасан сүүг тасалгааны температурт 6-8 цаг хадгалдаг байна. Хөргүүрт 2-8 температурт долоо хоног хадгалж болдог ажээ. Хөргүүрт буй сүүг хөргөгчийн хаалганд хадгалж болохгүй юм байна. Зориулалтын хөхний сүү хадгалдаг уутанд хийж хөлдөөгөөд 18-аас доош градуст зургаан сар хадгалж болдог аж. Сүүгээ эхлээд гэсгээгээд дараа нь халуун бүлээн усанд хийж бүлээсгэж хүүхдэдээ өгөх ёстой байдаг байна.
LisaWebb 2024-08-02 109.248.205.88
Харуулах боломжгүй.
AliCarter 2024-08-02 95.182.126.197
Харуулах боломжгүй.
LeahAnton 2024-08-02 45.84.176.100
Харуулах боломжгүй.
JenniferSmith 2024-08-02 185.181.244.74
Харуулах боломжгүй.
AliciaWood 2024-08-02 188.130.128.9
Харуулах боломжгүй.
HollyHarris 2024-08-02 194.35.113.91
Харуулах боломжгүй.
KimberlyYoung 2024-08-02 188.130.220.153
Харуулах боломжгүй.
LindaCortez 2024-08-02 188.130.136.67
Харуулах боломжгүй.
MaryHouston 2024-08-02 45.15.72.232
Харуулах боломжгүй.
HeatherPrinsen 2024-08-02 109.248.205.10
Харуулах боломжгүй.
TinaMcgee 2024-08-02 45.84.176.19
Харуулах боломжгүй.
AndreaCarter 2024-08-02 188.130.128.225
Харуулах боломжгүй.
AmyCrockett 2024-08-02 109.248.167.184
Харуулах боломжгүй.
AshleyBaca 2024-08-02 46.8.110.111
Харуулах боломжгүй.
KateSmith 2024-08-02 95.182.127.238
Харуулах боломжгүй.
JodiJohnson 2024-08-02 45.81.136.205
Харуулах боломжгүй.
AnaNinoschka 2024-08-02 194.32.229.173
Харуулах боломжгүй.
BridgetteAnderson 2024-08-02 5.183.130.60
Харуулах боломжгүй.
BethWatkins 2024-08-02 45.11.21.233
Харуулах боломжгүй.
HammySledge 2024-08-02 46.8.22.210
Харуулах боломжгүй.
LisaPhillips 2024-08-02 46.8.22.85
Харуулах боломжгүй.
CourtneyThompson 2024-08-02 188.130.128.170
Харуулах боломжгүй.
SheilaDavis 2024-08-02 95.182.124.13
Харуулах боломжгүй.
DanielleRamsey 2024-08-02 188.130.129.58
Харуулах боломжгүй.
StephanieBoyd 2024-08-02 188.130.220.157
Харуулах боломжгүй.
HeatherHeinen 2024-08-02 46.8.110.188
Харуулах боломжгүй.
MariaGordon 2024-08-02 46.8.156.139
Харуулах боломжгүй.
JanelleRogers 2024-08-02 5.183.130.42
Харуулах боломжгүй.
AprilWilliams 2024-08-02 188.130.136.178
Харуулах боломжгүй.
AmberPham 2024-08-02 46.8.107.133
Харуулах боломжгүй.
CatherineGupta 2024-08-02 109.248.204.141
Харуулах боломжгүй.
LizLeon 2024-08-02 109.248.205.10
Харуулах боломжгүй.
MeredithCook 2024-08-02 109.248.54.98
Харуулах боломжгүй.
CarmenCook 2024-08-02 188.130.136.98
Харуулах боломжгүй.
RuthStephens 2024-08-02 194.35.113.92
Харуулах боломжгүй.
SabrinaThompson 2024-08-02 45.87.252.209
Харуулах боломжгүй.
KimChandler 2024-08-02 46.8.110.104
Харуулах боломжгүй.
NancyBlair 2024-08-02 109.248.13.194
Харуулах боломжгүй.
HeatherRoss 2024-08-02 188.130.137.104
Харуулах боломжгүй.
TyraJones 2024-08-02 109.248.14.242
Харуулах боломжгүй.
MichelleEverington 2024-08-02 95.182.124.73
Харуулах боломжгүй.
JenniferGomez 2024-08-02 46.8.14.161
Харуулах боломжгүй.
LeslieBrown 2024-08-02 46.8.23.249
Харуулах боломжгүй.
JessieBurke 2024-08-02 109.248.205.134
Харуулах боломжгүй.
ChristyKaufusi 2024-08-02 46.8.192.220
Харуулах боломжгүй.
CynthiaNelson 2024-08-02 188.130.220.228
Харуулах боломжгүй.
AdaMartin 2024-08-02 188.130.220.228
Харуулах боломжгүй.
HeatherKrank 2024-08-02 109.248.14.167
Харуулах боломжгүй.
DebbieBurton 2024-08-02 46.8.111.4
Харуулах боломжгүй.
KathyRogness 2024-08-02 46.8.11.44
Харуулах боломжгүй.
JennySmith 2024-08-02 188.130.128.10
Харуулах боломжгүй.
DianaJones 2024-08-02 109.248.142.27
Харуулах боломжгүй.
JackieBuck 2024-08-02 46.8.56.55
Харуулах боломжгүй.
JennyFratto 2024-08-02 45.11.20.7
Харуулах боломжгүй.
S 2024-08-02 66.181.176.113
URIIN SHINGENE AMSI80955877BOOWN XXI XUCHINDUULI