Ким Жон Ун хэт таргалснаас болж чихрийн шижин өвчтэй болсон гэв

Хуучирсан мэдээ: 2024.08.01-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун хэт таргалснаас болж чихрийн шижин өвчтэй болсон гэв

Ким Жон Ун хэт таргалснаас болж чихрийн шижин өвчтэй болсон гэв

Ким Жон Ун хэт их таргалснаас болж даралт ихсэх, чихрийн шижин зэрэг өвчинтэй болсон талаар Өмнөд Солонгосын албаны хүмүүс мэдээлэв. Мөн түүний өвчнийг эдгээх гадаадын эмийг хайж байгаа гэлээ.  Өмнөд Солонгосын хууль тогтоогчид Ли Сон-Квуэн, Пак Сунвон нар хэлэхдээ,"Хойд Солонгост сайн чанарын эм байхгүй болохоор Ким Жон Ун өвчнөөсөө болж шаналж байгаа.

Ким 40 нас хүрэхэд биеийн жин нь 140 кг болжээ.

Хэт их таргалсан нь түүнийг зүрхний өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй болгосон. Ер нь Ким Жон Ун 30 наснаасаа эхлэн цусны даралт ихэсдэг болж, чихрийн шижингийн шинж тэмдэг илэрч эхэлсэн" гэж мэдээлсэн байна.  Ким Жон Уны эрүүл мэндийн байдал муудсан нь мөн архи, тамхины зохисгүй хэрэглээтэй холбоотой гэж Өмнөд Солонгосын албан тушаалтнууд үзэж байна. Түүний өвөө, аав нь зүрх судасны өвчнөөр нас барсан тул Ким өөртөө анхаарал тавьж, эрүүл зөв зохистой хооллохгүй бол ижил шалтгаанаар нас барж магадгүй аж.  Хойд Солонгосын өндөр албан тушаалтнууд бусад орнуудаас сайн чанарын эм хайж эхэлсэн нь Кимийн биеийн байдал муудсантай холбоотой гэх таамгийг төрүүлээд байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж