УНТЭ-ийн удирдлага KOFIH-ийн төлөөлөгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2024.08.01-нд нийтлэгдсэн

УНТЭ-ийн удирдлага KOFIH-ийн төлөөлөгчидтэй уулзлаа

УНТЭ-ийн удирдлага KOFIH-ийн төлөөлөгчидтэй уулзлаа

БНСУ-ын KOFIH эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын хөтөлбөрийн төлөөлөгчид өнөөдөр /2024.08.01/ Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-т хүрэлцэн ирж уулзалт хийлээ.

Уулзалтад БНСУ-ын талаас KOFIH эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын хөтөлбөр хариуцсан ахлах судлаач Пак Жа Ёнг /Сөүлийн Үндэсний Их Сургууль/, судлаач Ким Со Жеон /Сөүлийн Үндэсний Их Сургууль/ нар, УНТЭ-ийн талаас Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа болон холбогдох албаны хүмүүс байлцав.

Уулзалтын эхэнд УНТЭ-т тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, цаашид хөгжүүлэх шаардлагатай салбарын тухай санал солилцсон юм. Үүний дараа KOFIH эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын хөтөлбөрийн хүрээнд УНТЭ-ээс 2023 онд гурван дотрын эмч мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бөгөөд сургалтын дараах үр дүнгээсээ хуваалцав.

Цаашлаад 2025 онд зарлагдах KOFIH эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын хөтөлбөрт УНТЭ-ийн зүгээс нэн хэрэгцээт төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ хамруулахаар саналаа ирүүлэхийг KOFIH-ийн зүгээс зөвлөлөө.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж