НЭМЭЛТ:
Завхан аймаг, Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн ’Шивтэртийн доод хашаа гэдэг газарт жимс түүж явсан есөн хүнээс тав нь сураггүй болсон дуудлага өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон тус суман дахь цагдаагийн албан хаагчид яаралтай эрлийн ажиллагаа зохион байгуулснаар олжээ. Тэднийг өнөөдөр 09.00 цагийн орчимд олсон байна.
Иргэдийн өнөөдөр 09:00 цагийн үед эсэн мэнд олжээ.
Жимс түүж яваад дөрвөн хүүхэд сураггүй болжээ
Завхан аймаг, Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн ’Шивтэртийн доод хашаа гэдэг газарт жимс түүж явсан 9 хүнээс 5 нь сураггүй болсон тухай дуудлага өчигдөр /2024.07.31/ 21.48 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Сураггүй болсон таван хүний дөрөв нь хүүхэд юм байна. Дуудлагын дагуу Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 25 км зам туулан шөнө 00:30 цагт очиж иргэн Б/40 настай, эрэгтэй/, Б/11 настай, эрэгтэй/, Т/9 настай, эрэгтэй/, Э/6 настай, эмэгтэй/, Х/3 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Холбоотой мэдээ