Залуу насыг хөглөсөн хит дуунууд

Хуучирсан мэдээ: 2024.08.01-нд нийтлэгдсэн

Залуу насыг хөглөсөн хит дуунууд

Залуу насыг хөглөсөн хит дуунууд

Хуучин болон орчин үед зохиогдсон хайрын сэдэвтэй дуу дэндүү олон. Харин хаана ч явсан аманд аялагддаг жинхэнэ хит дуу гэвэл та ямар дууг нэрлэх вэ? Залуу нас, хайр дурлал, дурсамжийг хөглөсөн хит дуунуудын жагсаалтыг хүргэж байна.


"Outlaw" – Зүрхэн тэнгэрийн наран

OUTLAW

Хамтлагийн ахлагч Г.Чинзориг, Э.Ариун-Эрдэнэтэй хамт машиндаа явж байхдаа янз янзын ая сонсож, амандаа аялж явахдаа уг дууныхаа дахилтыг зохиосон гэдэг. Ийнхүү тэд өөрсдийнхөө хайр дурлалын тухай ярилцаж байгаад дууныхаа шүлгийг бичиж байжээ.  Мөн тухайн мөчид тэнгэр рүү харахад нар жаргах агшин үзэсгэлэнтэй харагдаж байсан учраас дуугаа “Зүрхэн тэнгэрийн наран” хэмээн нэрлэсэн гэдэг.

"Мөнхийн реп"- Зөөлөн гуниг

МӨНХИЙН РЕП” хамтлагийн “ДУРСАЖ ҮЛДМЭЭРГҮЙ” шинэ уран бүтээл “Жинхэнэ хайр байдаг”-т итгүүлнэ

"Мөнхийн реп" хамтлагийнхан "Зөөлөн гуниг" дуугаа хит болно гэж огт бодоогүй ч хит болчихсон гэдэг. Хамтлагийн гишүүд бүгд л сонин дуу хийчихлээ гэж бодож байсан ч хүн бүрийн аманд аялагдах болжээ. Тухайн үед "Мөнхийн реп"-ийг охид, бүсгүйчүүд голчлон сонсдог байсан ба үнэнч фэнүүд нь ихэвчлэн залуу үеийнхэн байв. Харин “Зөөлөн гуниг” дуу цацагдсанаар зөвхөн залуус биш 40,50-иад насны хүмүүс ч сонсох болж, олонд илүү танигдсан гэж хэлж болно. Энэ дууг гэнэн хайр дурлалын мэдрэмжээр бичсэн учраас хүмүүсийн дурсамжийг хөглөсөн хит дуу болж чаджээ.

"Flash"-Хайрын нулимс

FLASH хамтлаг 'Хайрлах хүсэл'-ээрээ эргэн ирнэ – ТАС.МН

Охид, бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булааж, чин зүрхнийх нь крашууд явсан залуус бол "Flash" хамтлагийнхан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэдний гаргасан дуу бүр хит болж, аманд аялагддаг. Хамгийн их тэсрэлт авчирсан уран бүтээл нь “Хайрлах нулимс”.  Тэдний хувьд хүн бүр хайрлаж дурлан бас түүнээсээ болж нулимс дуслуулж үзсэн байдаг учраас "Хайрын нулимс" дуугаа зохиож байжээ.

No name- Bye

No name

"Өнчин", "Үдшээр", "Найз охиндоо" зэрэг хит дуунуудын эзэд жилийн өмнө "Bye" дуугаа үзэгч, фэнүүдийнхээ сонорт хүргэсэн. Хөгжмийн шинэ урсгал эрчээ авсан үед хуучны классик хайрын дуу хиймээр санагдсан учраас уг дуугаа хийсэн талаар хамлагийн гишүүд хуваалцсан байдаг. Уг дуу цацагдсан даруйдаа хит болсон нь ямар ч үед тэдний хайрын дуу үгүйлэгддэг гэдгийн баталгаа биш гэж үү.

Эдгээр болон бусад олон олон хит дуу наймдугаар сарын 9-нд Хит паркад эгшиглэнэ. Таныг хэзээ ч хуучрахгүй хайрын дуунуудтай хит үдэшт урьж байна.

  • VIP тасалбар: 500.000
  • Энгийн тасалбар: 69.000
  • Early Bird тасалбар: 49.000
  • Тасалбар GS25 болон И-мартын бүх салбараар худалдаалагдаж байна.

Тасалбар захиалах:

https://shoppy.mn/products/allinhit-240809

https://www.ticket.mn/event/2214

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж