Дуучин, жүжигчин Rain Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2024.08.01-нд нийтлэгдсэн

Дуучин, жүжигчин Rain Монголд ирнэ

Дуучин, жүжигчин Rain Монголд ирнэ

Солонгос Монголын хамтарсан арга хэмжээ зохион байгуулагч анхны энтертайнмент компани болох Evandis Entertainment-аас алдарт дуучин, жүжигчин Жун Жи Хун буюу Rain Улаанбаатар хотод тоглолтоо хийнэ гэж мэдээллээ.

Тус компани өмнө нь БНСУ-ын уран бүтээлчид, Монгол Улсын уран бүтээлчдийн хамтарсан "Your Valentine" олон улсын тоглолтыг зохион байгуулж байсан удаатай.

"Your Valentine" олон улсын тоглолтод 10 гаруй орчуулагчийн баг, тайзны багийн 100 гаруй ажилтан, 160 гаруй сайн дурын ажилтнууд гээд нийт 350 орчим хүн ажилласан байдаг. Тоглолт зохион байгуулагдаж дууссаны дараа Evandis Entertainment-ын зүгээс "Дараагийн тоглолт энэ удаагийнхаас илүү байна гэдгийг амлаж байна" хэмээж байсан бол энэ удаа дахин Солонгосын алдартнууд Монголд хүрэлцэн ирэх нь ээ. Тоглолт болох өдрийг албан ёсоор удахгүй мэдээлнэ гэлээ.

May be an image of 1 person and text

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж