Сурвалжлага: Зээл авчих юм шиг санагдаад мөнгө шилжүүлтэл залилуулсан

Сурвалжлага: Зээл авчих юм шиг санагдаад мөнгө шилжүүлтэл залилуулсан

Сурвалжлага: Зээл авчих юм шиг санагдаад мөнгө шилжүүлтэл залилуулсан

Фэйсбүүкт оруулсан мэдээ, пост бүрийн тайлбар хэсэгт "Мөнгөний асуудал гарвал бидэнд хандаж зээл аваарай. Бид танд жилийн хоёр хувийн хүүтэй 5 саяас 100 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно.  Шаардлагатай бол та надтай холбогдоно уу" гэх зар маш их харагдах болсон. Үүнд итгэж мөнгө санхүү, сэтгэл санаагаараа хохирсон иргэдийн тоо нэмэгдэх болжээ.

“Цахим луйвраас сэргийлье” гэх групп хаяг руу орж харахад, "Гэртээ хүүхдээ хардаг ээж байгаа юм. Онлайн цагийн ажил хийлгэнэ гэсэн зарын дагуу холбогдоод мөнгөө алдчихлаа. Надад туслаач, 30 сая төгрөгөө луйвардуулчихлаа. Яаж мөнгөө олж авах вэ, онлайн цагийн ажил гэсэнд луйвардуулсан хүн байна уу" гэсэн пост дүүрэн байв.

200 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЦЭНЭГЛЭЭД 600 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГООД МӨНГӨӨ АВААРАЙ ГЭСЭН

Кэйс I: Ховд аймгийн иргэн хохирогч Т нь телеграмм чат ашиглан мөнгөө өсгөх зорилгоор 11 удаагийн гүйлгээгээр 76 сая төгрөгийг бусдын дансанд шилжүүлж залилуулсан байна. Тодруулбал, телеграмм платформд “Онлайн цагийн ажил хийлгэнэ, даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй. Гэрээсээ ажиллах боломжтой” гэсэн зарын дагуу Э.Энхтайван гэх хаяг бүхий хэрэглэгчтэй холбогдсон байгаа юм. Ингэхэд тухайн хаягаас даалгавар өгсөн. 200 мянган төгрөгөөр цэнэглээд даалгавраа дуусгаад 600 мянган төгрөг болгоод мөнгөө аваарай гэсэн. Эхний даалгаврыг биелүүлээд таны мөнгө 600 мянган төгрөг болж өссөн. Та энэ мөнгөө авахын тулд дахиад 600 мянган төгрөг хийгээд даалгавраа биелүүлээд мөнгөө авах болно гэжээ. Энэ мэтчилэн дээрх үйлдэл давтагдаж, 11 удаагийн гүйлгээ хийж 76 сая төгрөгөө алдсан гэж цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байна.

Дээрх төрлийн залилах гэмт хэрэг зөвхөн долдугаар сард 36 бүртгэгдсэн бөгөөд 680 сая төгрөгийн хохирол учруулжээ. Өдөрт дунджаар нэгээс хоёр иргэн хохирч байгаа ба нэг хүний хохирлын хэмжээ 2 сая төгрөгөөс 76 сая төгрөг хүртэл байгаа аж. Залилагч этгээд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ бусдын итгэлийг олж авах замаар ажилладаг байна. Жишээлбэл эхний удаад хохирогч иргэний хувийн мэдээллийг авна. Өдөрт 150- 500 мянган төгрөг олох боломжтой ингэхэд ганцхан цаг шаардлагатай гэх мэтээр итгүүлэх арга хэрэглэдэг аж. Бүх даалгавар болон ажлаа биелүүлсний дараа өсгөсөн мөнгөө өөрийн банкны данс руугаа авах боломжтой зэргээр богино хугацаанд хялбар аргаар мөнгө олох санал тавьдаг байна. Үүний дараа даалгавар биелүүлж буй үйл явцыг харуулсан хуурамч сайт ашиглан таны мөнгийг өсөж байгаа мэтээр харуулж, өгсөн даалгаврыг биелүүлсэн тохиолдолд 10-30 хувиар мөнгө өсгөх боломжтой гэж итгүүлдэг гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн Э.Гандуулга хэлэв.

Мөнгөө өсгөхийн тулд бидний илгээсэн данс руу өөрийн боломжоор мөнгө шилжүүлэх шаардлагатай. Явуулсан дүнгээс хамаарч урамшуулал олгодог учраас их байх тусам ашигтай гэдэг байна.

Энэ даалгаврыг биелүүлсэн тохиолдолд мөнгийг нь олгоно гэж олон удаагийн гүйлгээ хийлгэж мөнгийг нь авдаг гэлээ.

Нийт бүртгэгдэж буй залилах гэмт хэргийн 75-90 хувийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэмт хэрэг эзэлж байгаа аж. Тэр дундаа фэйсбүүк, телеграмм, ваатсап, тикток, вий чат зэрэг платформуудыг ашиглаж 30 гаруй үйлдлийн аргаар иргэдийг залилдаг байна. Сүүлийн үед хамгийн түгээмэл ашиглаж байгаа залилан нь байр түрээслүүлнэ, онлайн бараа захиалга мөн фэйсбүүк хаягийг хакердаж найз нөхөд таньдаг хүмүүсээс нь мөнгө зээлж авах, онлайн цагийн ажил хийлгэнэ ингэхдээ даалгавар биелүүлээд мөнгөө өсгөх боломжтой гэж фэйсбүүкийн пост, мэдээ бүрийн дор бичих, эс бол шуурхай бага хүүтэй зээл олгоно гэх зар тавьж иргэдийг залилж байгааг албаныхан анхаарууллаа.

2024 оны долдугаар сарын байдлаар цахим залиланд 4300 гаруй иргэн залилуулж, 60 орчим тэрбум төгрөгийн хохирол хүлээжээ. Үүний 10 хувийг цахим зээл олгоно гэсэн мэдээлэлд итгэж залилуулсан иргэд эзэлж байгаа аж.

Энэ төрлийн залилах гэмт хэрэгт ихэвчлэн 45-60 насныхан өртөж байна. Залилагч этгээд өөрийгөө гадаадад амьдардаг, зээл олгодог компанийн захирал, таны хүссэн мөнгийг бага хүүтэй хурдан шуурхай олгоно гэдэг ажээ. Үүнд иргэд итгэж тухайн залилагч этгээдийн зааврын дагуу үйлдэл хийж олон удаагийн давтамжтай мөнгөө шилжүүлж эцэст нь өчнөөн сая төгрөг, сэтгэл санаагаараа хохирсоор.

ЦАХИМААР БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО ГЭСЭНД ЗАРЫН ДАГУУ ХОЛБОГДОЖ 41 САЯ ТӨГРӨГӨӨ ЗАЛИЛУУЛСАН 

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч М.Мөнхгэрэл: 

Кэйс I: “Иргэн М цахим сүлжээнд “Milana elexandra” гэсэн фэйсбүүк хаягтай хэрэглэгч зээл шуурхай олгоно гэх зарын дагуу 200 сая төгрөгийн зээл хүсэж энэ оны хоёрдугаар сард ханджээ. Гэтэл тухайн хаягаас "Би гадаадад амьдардаг, зээл олгодог компанийн захирал" гэж өөрийгөө танилцуулсан байна. Энэ үеэрээ 200 сая төгрөгийг гаргаж өгөх боломжтой гэжээ. Улмаар хувийн мэдээлэл авах бүхий хэсэгтэй хуудсыг хохирогч М-д явуулсан байгаа юм. Тухайн явуулсан хуудас нь овог нэр, дансны дугаар, регистр гэх мэтчилэн бичих хэсэгтэй байсан. Үүнд өөрийн мэдээллээ бөглөөд явуулсан. Зээлээ баталгаажуулахын тулд төлбөр 600 мянган төгрөгийг шилжүүл гэхэд хохирогч тус мөнгийг шилжүүлжээ. Үүний дараа амь даатгал хийлгэх ёстой энэ нь 10 сая төгрөг болно. Үүнийг шилжүүлсний дараа таны мөнгийг өгнө гэсэн байна. Хохирогч М 10 сая төгрөг шилжүүлсний дараа өөрийн чинь мэдээлэл баталгаажсан, мэйл хаяг руу нь зээлийн гэрээ явуулсан гарын үсгээ зураад буцаагаад илгээгээрэй гэжээ. Гэтэл иргэн гарын үсэг зурах гэхэд, гэрээнд зээлийн эргэн төлөлтийн гурван сарын мөнгийг урьдчилж төлөх шаардлагыг тавьжээ. Энэ нь 35 сая төгрөг гэхэд хохирогч өгөх боломжгүй гэдгээ хэлэхэд залилагч урьдчилгаа мөнгөний чинь 75 хувийг нь буцааж өгнө гэхэд нь хохирогч мөн л 35 сая төгрөгийг шилжүүлсэн.

Ингэж явсаар 41 сая төгрөгөө залилуулсан гэж цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө хэлжээ. Энэ их мөнгийг шилжүүлэхдээ ах дүү найз нөхдөөсөө зээлж өгсөн гэж мэдүүлсэн гэв.

Залилагч хохирогчоос авч буй мөнгөө өөр, өөр дансанд авдаг байна. Тухайн хохирсон иргэдээс мэдүүлэг авахад, монгол хүний нэр дээрх данс байсан, монгол хүн байсан тэгэхээр нь итгэсэн. Яг энэ мөнгийг л хийчих юм бол зээлээ авчих юм шиг санагдсан гэдэг байна. Цагдаагийн байгууллагаас данс, мэдээллийг нь шалгаад үзэхээр данс эзэмшигч нь өмнө нь энэ төрлийн залиланд өртөж хохирсон иргэний дансны дугаар мэдээллүүд байдаг гэдгийг хэлж байгаа юм.

Мөн залилагч иргэн хэд хэдэн банкны данс ашигладаг. Тухайн дансны эзэмшигчийг шалгаад үзэхээр эрхэлсэн тодорхой ажилгүй, архины хамааралтай, банкны үйлчилгээ авдаггүй, хөдөө орон нутаг алслагдсан дүүрэгт амьдардаг зэрэг нийгмийн эмзэг давхаргын иргэд байдаг ажээ.

Энэ төрлийн залилангийн хохирогч болсон тохиолдолд мөнгөө буцаан авах боломжгүй тул иргэн бүр сонор сэрэмжтэй байж, цахим залилах гэмт хэргийн хохирогч болохгүй байхад анхаарах шаардлагатайг холбогдох цагдаагийн байгууллагаас санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

66 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BridgetteAnderson 2024-08-01 5.183.130.60

Харуулах боломжгүй.

Avatar

BethWatkins 2024-08-01 45.11.21.233

Харуулах боломжгүй.

Avatar

HammySledge 2024-08-01 46.8.22.210

Харуулах боломжгүй.

Avatar

LisaPhillips 2024-08-01 46.8.22.85

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyThompson 2024-08-01 188.130.128.170

Харуулах боломжгүй.

Avatar

SheilaDavis 2024-08-01 95.182.124.13

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleRamsey 2024-08-01 188.130.129.58

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieBoyd 2024-08-01 188.130.220.157

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherHeinen 2024-08-01 46.8.110.188

Харуулах боломжгүй.

Avatar

MariaGordon 2024-08-01 46.8.156.139

Харуулах боломжгүй.

Avatar

ShereseMoreno 2024-08-01 109.248.205.194

Харуулах боломжгүй.

Avatar

AmberPham 2024-08-01 46.8.107.133

Харуулах боломжгүй.

Avatar

CatherineGupta 2024-08-01 109.248.204.141

Харуулах боломжгүй.

Avatar

LizLeon 2024-08-01 109.248.205.10

Харуулах боломжгүй.

Avatar

MeredithCook 2024-08-01 109.248.54.98

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenCook 2024-08-01 188.130.136.98

Харуулах боломжгүй.

Avatar

RuthStephens 2024-08-01 194.35.113.92

Харуулах боломжгүй.

Avatar

SabrinaThompson 2024-08-01 45.87.252.209

Харуулах боломжгүй.

Avatar

KimChandler 2024-08-01 46.8.110.104

Харуулах боломжгүй.

Avatar

NancyBlair 2024-08-01 109.248.13.194

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherRoss 2024-08-01 188.130.137.104

Харуулах боломжгүй.

Avatar

TyraJones 2024-08-01 109.248.14.242

Харуулах боломжгүй.

Avatar

ИРГЭН 2024-08-01 66.181.184.161

Улны Монголчуудын тэнэг увайгүй амар хялбар аргаар амьдрах гэсэн санааг мөнч овжин ашиглаж байгаа!!! баяр хүргэе цаашид үнэгүй юм гэж энэ хорвоод байхгүй гэдгийг сайн ойлгож аваарай

Avatar

MichelleEverington 2024-08-01 95.182.124.73

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferGomez 2024-08-01 46.8.14.161

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieBrown 2024-08-01 46.8.23.249

Харуулах боломжгүй.

Avatar

JessieBurke 2024-08-01 109.248.205.134

Харуулах боломжгүй.

Avatar

ChristyKaufusi 2024-08-01 46.8.192.220

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaNelson 2024-08-01 188.130.220.228

Харуулах боломжгүй.

Avatar

AnnieThomas 2024-08-01 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

AdaMartin 2024-08-01 188.130.220.228

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherKrank 2024-08-01 109.248.14.167

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieBurton 2024-08-01 46.8.111.4

Харуулах боломжгүй.

Avatar

KathyRogness 2024-08-01 46.8.11.44

Харуулах боломжгүй.

Avatar

JennySmith 2024-08-01 188.130.128.10

Харуулах боломжгүй.

Avatar

DianaJones 2024-08-01 109.248.142.27

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBuck 2024-08-01 46.8.56.55

Харуулах боломжгүй.

Avatar

JennyFratto 2024-08-01 45.11.20.7

Харуулах боломжгүй.

Avatar

OliviaWilson 2024-08-01 188.130.142.59

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaWilcox 2024-08-01 188.130.129.127

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanySmith 2024-08-01 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

JennaMac 2024-08-01 109.248.15.164

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherSmith 2024-08-01 188.130.142.142

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-01 103.140.10.207

юу ч ГЭХЭВДЭЭ ,өөрөөсөө л асуу

Avatar

TeresaPerroud 2024-08-01 46.8.155.38

Харуулах боломжгүй.

Avatar

KerriHarms 2024-08-01 188.130.129.85

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaJohnson 2024-08-01 45.86.0.246

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-01 202.131.225.197

Энэ төрлийн залилангаас сэргийлээд банкинд бүртгүүлэх, данс нээхэд хурууны хээ уншуулдаг болсон байсныг хууль гаргаад хорьсон.

Avatar

ANHAAR 2024-08-01 103.168.34.172

Энэ төрлийн хямд хүүтэй өндөр дүнтэй зээл олгоно гэсэн залилан 2014 онд анх орж ирж байсан. Сүүлдээ бүр борооны дараах мөөг шиг олширсон. Энэ нь Монгол хүний гэнэн итгэмтгий цайлган зан нь бусад орны хүмүүсээс илүү учир МОНГОЛЧУУД тэдний хувьд амтат загасан нуур гэлтэй юмуу даа… МАШ ИХ ИХЭССЭН ШҮҮ ЭНЭ ТӨРЛИЙН ЗАЛИЛАН !!!
МОНГОЛЧУУД МИНЬ ХЭРСҮҮ БАЙЦГААНА ШҮҮ, ҮНЭГҮЙ ЗҮЙЛС ХУЛГАНЫ ХАВХАНД Л БАЙДАГ ШҮҮ !!!

Avatar

LizHunt 2024-08-01 109.248.14.36

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-01 124.158.104.239

гэнэн оркууд байнаа байна

Avatar

Нэргүй 2024-08-01 202.126.89.153

Зээл авах гэж амь даатгал төлдөг тэнэг байдаг л юм байна

Avatar

зочин 2024-08-01 103.57.95.189

Хууль хүчний байгууллага хянаж шалгаж иргэдээ урьдчлан хамгаалж бусармаг зүйлээс сэргийлж таслан зогсоох арга хэмжээ авч иргэд хохирох ёсгүй биш үү

Avatar

Лхагва 2024-08-01 103.57.94.144

шуналаа тат ямар ч юмыг шууд байгаагаар нь хүлээж авна гэдэг тэнэгийн шинж. эрэгцүүлэн бодож бай

Avatar

AnnaThompson 2024-08-01 109.248.129.209

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-01 103.145.234.104

Яаж тэнэгтэхээрээ хялбар аргаар мөнгө олно гэж боддог байнаа??? Тийм зүйл хаана ч байдаггүй???Үнэгүй зүйл зөвхөн хулганы хавханд л байдаг….амар хялбар аргаар мөнгө олохыг мөрөөдөгчдөө!!!

Avatar

Нэргүй 2024-08-01 66.181.185.141

Залилуулсан, хохирсон хүмүүс та нар өөрсдөө ч буруутай ! Хялбар аргаар мөнгө олох шуналтсаны чинь үр дагавар ш дээ ! Шуналаа тат !!!

Avatar

OC; ? -##; oyd 2024-08-01 216.38.195.74

aurora

Avatar

arxi PiVNL ZABXAICJN 2024-08-01 216.38.195.74

+ GADNi XULGAICH BYrEEC iplee ;+; XOLBOJ zailyyl. daryitai; zb h ynagajCJNX.

Avatar

TENEGuIN GAYi AIMSHIGTAI gutji; 2024-08-01 216.38.195.74

– ###__;

Avatar

-ylcuin OC- xyychnui CTANDART ALT BOLLOO. ylcuun nyyts DUURIAJy gadnigstf niy; 2024-08-01 216.38.195.74

mungugyi BAIJ zeel abna GEJ TENEGTEEXEE BOLI. gyilagchlxaaraa SHAALZXAA BOLINO. xyyndee shatna Ashiglagdana XOLBOJ +Tu;
FUSKING s*****g Xaraaltai Xolboj.
Auryn DUURIAJ+Nursing, texnic, KidneyBUUr,LAB, XOLBOoCommynit,SHYDEUupuin – ElmentBAGADU;?

Avatar

Нэргүй 2024-08-01 66.181.186.18

монгол тэнэг байх тусмаа мөнгөтэй байх юмаа ккк

Avatar

Зочин 2024-08-01 202.126.90.130

чи өөрийгөө аймаар ухаантай гэж боддог улны гуйлгачин уу

Avatar

JadeMurphy 2024-08-01 46.8.111.45

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-08-01 139.5.216.226

ЦАХИМ АМЛАЛТ, СУРТАЛЧИЛГАА БОЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ ХУД ШҮҮ ДЭЭ. ЯАСАН ХАШИРДАГГҮЙ ХҮМҮҮС ВЭ.

Avatar

Нэргүй 2024-08-01 103.57.95.216

Одоо,,,ухаарчээ,,,,, сэхээрээчээ,,,,сэрээчээ,,,,анхааруулж хэлээд бичээд л байх юмдаа,,,,яасан харанхуй юмбээ,,,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж