Их, дээд сургуулиудын төлбөр хэд байна вэ?

Хуучирсан мэдээ: 2024.08.01-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуулиудын төлбөр хэд байна вэ?

Их, дээд сургуулиудын төлбөр хэд байна вэ?

Элсэлтийн шалгалт /ЭШ/-ыг долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд 10 хичээлээр 46 шалгалтын байранд зохион байгуулсан. Шалгалтад нийт 33,414 шалгуулагч давхардсан тоогоор 99,294 залуус өгснөөр 93.4 хувийн ирцтэй оролцсон тухай Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-өөс мэдээлсэн. Их, дээд сургуульд элсэгчдийн тоо сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлттэй байна. Энэ хичээлийн жилд их сургуульд элсэгчдэд зориулж сургалтын төлбөр хэд байгаа талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

МУИС-Д ЭЛСЭГЧИЙГ ИРЭХ САРЫН 09 ХҮРТЭЛ БҮРТГЭНЭ

Монгол Улсын их сургуулийн төлбөр нэг кредит нь 123600 төгрөг байна. Суралцагч хамгийн ихдээ 21 кредит судлах боломжтой. Элсэгч нь 2024 оны наймдугаар сарын 9-ний 15:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn системийн бакалаврын өдрийн элсэлт хэсэгт нэвтэрч маягт бөглөж, “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, оюутан болох хүсэлт илгээн, оюутны хувийн дугаар, нууц үг авна. Дээрх заасан хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд МУИС-д элсэхээс татгалзсан гэж үзэх юм байна.

МУИС-ийг хотоос нүүлгэхгүй | News.MN

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://elselt.num.edu.mn/

МУБИС: СУУРЬ ТӨЛБӨР 3.561.000 БАЙНА

МУБИС 21 багш, 15 багш бус мэргэжилтэн бэлтгэдэг. Суралцагч судлах хичээлийн кредитээс хамааран төлбөрөө төлнө. МУБИС-ийн намрын элсэлтийн хугацаа наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 20-н хүртэл байна.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://burtgel.msue.edu.mn/

ШУТИС: НЭГ КРЕДИТЫН ҮНЭЛГЭЭ 98-170 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

ШУТИС-д 2024-2025 оны хичээлийн шинэ жил шинээр элсэн суралцах төлбөрийн нэг кредитийн үнэлгээ 148-170 мянган төгрөг байгаа бол дэвшин суралцаж буй оюутнууд салбар сургуулиасаа хамаарч 98-157 мянган төгрөгийн төлбөр төлнө.

No description available.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://elselt.edu.mn/

АШУҮИС НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

АШУҮИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлалаа | News.MN

АШУҮИС-ийн жилийн төлбөр мэргэжлээсээ хамаарч дунджаар 4 сая 300 мянган төгрөг гэв. Одоогоор дараах хөтөлбөрүүдэд нэмэлт элсэлт зарлаад байна.

  • Эрүүл мэндийн мэдээлэл зүйч
  • Эрүүл мэндийн нийгмийн ажилтан
  • Эрүүл мэндийн эдийн засагч
  • Сувилахуй (Бакалавр)
  • Хөдөлгөөн засалч
  • Хөдөлмөр засалч
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж, ашиглалтын техникч (Дэд бакалавр)
  • Нүүр амны эрүүл ахуйч (Дэд бакалавр)
  • Лабораторийн техникч (Дэд бакалавр)
  • Эм найруулагч (Дэд бакалавр)
  • Уламжлалт анагаахын сувилагч (Дэд бакалавр)
  • Сувилагч (Дэд бакалавр)

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг:  https://mnums.xcloud.mn/auth/login?ReturnUrl=%2F

СЭЗИС-ИЙН ТӨЛБӨР ХАМГИЙН ӨНДӨР БАЙНА

Бадрахын НАЙДАЛАА on X:

СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн үйл ажиллагаа орон даяар, цахим хэлбэрээр үргэлжилж байна. Сургалтын төлбөрийн хувьд суралцах ангиасаа шалтгаалан нэг кредитийн төлбөр 215 мянган төгрөгөөс эхэлнэ. Жилийн төлбөр дунджаар 8 сая орчим төгрөг байна. СЭЗИС-ийн шалгуурыг хангасан боловч, элсэлтийн бүртгэлээс хоцорсон сурагчид 2024 оны наймдугаар сарын 16-н https://admission.ufe.edu.mn/ хүртэл бүртгүүлэх боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж