Хятадын тамирчид өдөрт 12 цаг бэлтгэл хийж, 3 жил гэрийнхэнтэйгээ уулзаагүй

Парисын олимп-2024

Хятадын тамирчид өдөрт 12 цаг бэлтгэл хийж, 3 жил гэрийнхэнтэйгээ уулзаагүй

Хятадын тамирчид өдөрт 12 цаг бэлтгэл хийж, 3 жил гэрийнхэнтэйгээ уулзаагүй

Олимп бүрээр л Хятад улс медалийн тоо, чанараараа тэргүүлдэг. Энэ жил ч олон медаль авах шинжтэй байна. Тэдний энэхүү спортын ертөнц дэх эзэрхийлэл, манлайллыг тамирчдынх нь бэлтгэл сургуулилалттай нягт холбоотой гэж үздэг. Төрөөс спортыг салбарыг нь бүхий л талаар нь бүрэн дүүрэн дэмждэг тул тамирчид зөвхөн олимп, дэлхийн аварга болох л ёстой гэсэн ганцхан зорилготой байдаг.

Тэгвэл саяхан Германы усанд үсрэлтийн тамирчин Тимо Бартел нэгэн сонирхолтой зүйлийг ярьжээ. Тэрбээр өөрийн хамтрагч Жаден Эйкерманны хамтаар эрэгтэйчүүдийн 10 метрийн синхрон үсрэлтийн төрөлд өрсөлдөж, долдугаар байр эзэлжээ. Харин энэ төрөлд Хятадын тамирчид болох Лиан Жунжи, Хао Ян нар 490.35 оноогоор алтан медаль хүртсэн юм. Мөнгөн медалийг хүртсэн Их Британийн хос 463.44 оноо авчээ. Хятадын тамирчид үнэхээр шилдэг нь байсан аж. Энэ талаар мөнгөн медаль хүртсэн Их Британийн тамирчин Том Дали "Хятадууд өнөөдөр үнэхээр гайхалтай байлаа. Тэд ид үе дээрээ явна. Тэдний үсрэлт бүр өө сэвгүй байлаа" гэв.

Харин тэмцээний дараа Бартел ярихдаа "Өнөөдөр бид хамгийн сайн үзүүлбэрээ үзүүлсэн ч зургадугаар байрт л орох байлаа. Германд бол медалийг л чухалчилдаг. Тэрнээс биш чиний хэдэд орох хэнд ч хамаагүй. Би өөрсдөөрөө бахархаж байна. Бид олимпод оролцож, шигшээ шатанд шалгарлаа. Бид шигшээд өрсөлдөж, долдугаар байр эзэллээ. Үүнийг биднээс хэн ч булааж чадахгүй. Энэ бол энэ жилийн хамгийн хүнд тэмцээн. Би өмнө нь 490 оноо авсан хосыг харж байсан гэдэгтээ итгэлгүй байна. Гайхалтай тэмцээн боллоо" гэжээ.

Бартелын хэлснээр Хятадын тамирчид Парисын олимпод түрүүлэхийн төлөө их золиос гаргажээ. Тэрбээр үргэжлүүлэн "Хятадууд дотуур байрныхаа өрөөнд дөрвүүлээ амьдардаг. Тэд өдөрт 12 цаг бэлтгэл хийдэг. Тэд усанд үсрэхээс өөр юм мэдэхгүй. Тэдэнд найз охинтой болох, зайрмаг идэх, гадуур гарах, ресторан орох, гэр бүлтэйгээ уулзах зэрэг хувийн амьдрал гэж байхгүй. Тэдний зарим нь бүр гэр бүлийнхэнтэйгээ уулзаагүй гурван жил болсон. Энэ бол бидний болон дэлхийн хэмжээний үзүүлбэрийн ялгаа. Гэхдээ нэг асуулт байгаа нь чи үнэхээр энэ замыг хүсч байна уу? Алтан медалийн төлөө ийм амьдралыг сонгоно гэж үү?" гэлээ.

Мөн тэрбээр Германы олимпийн алтан медалийн үнэлгээнд сэтгэл дундуур явдгаа илэрхийлжээ. Түүний хэлснээр Герман улс олимпийн алтан медаль хүртсэн тамирчинд 20 мянган евро өгдөг аж. Үүний талаар Бартел "Бүхэл бүтэн амьдралаа зориулж байхад 20 мянган евро хангалттай гэж үү?" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
15
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

68 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BridgetteAnderson 2024-07-31 5.183.130.60

Харуулах боломжгүй.

Avatar

BethWatkins 2024-07-31 45.11.21.233

Харуулах боломжгүй.

Avatar

HammySledge 2024-07-31 46.8.22.210

Харуулах боломжгүй.

Avatar

LisaPhillips 2024-07-31 46.8.22.85

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyThompson 2024-07-31 188.130.128.170

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaZink 2024-07-31 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

SheilaDavis 2024-07-31 95.182.124.13

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleRamsey 2024-07-31 188.130.129.58

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieBoyd 2024-07-31 188.130.220.157

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherHeinen 2024-07-31 46.8.110.188

Харуулах боломжгүй.

Avatar

MariaGordon 2024-07-31 46.8.156.139

Харуулах боломжгүй.

Avatar

JanelleRogers 2024-07-31 5.183.130.42

Харуулах боломжгүй.

Avatar

ShereseMoreno 2024-07-31 109.248.205.194

Харуулах боломжгүй.

Avatar

AmberPham 2024-07-31 46.8.107.133

Харуулах боломжгүй.

Avatar

CatherineGupta 2024-07-31 109.248.204.141

Харуулах боломжгүй.

Avatar

LizLeon 2024-07-31 109.248.205.10

Харуулах боломжгүй.

Avatar

MeredithCook 2024-07-31 109.248.54.98

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenCook 2024-07-31 188.130.136.98

Харуулах боломжгүй.

Avatar

RuthStephens 2024-07-31 194.35.113.92

Харуулах боломжгүй.

Avatar

SabrinaThompson 2024-07-31 45.87.252.209

Харуулах боломжгүй.

Avatar

KimChandler 2024-07-31 46.8.110.104

Харуулах боломжгүй.

Avatar

NancyBlair 2024-07-31 109.248.13.194

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherRoss 2024-07-31 188.130.137.104

Харуулах боломжгүй.

Avatar

TyraJones 2024-07-31 109.248.14.242

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleEverington 2024-07-31 95.182.124.73

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferGomez 2024-07-31 46.8.14.161

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieBrown 2024-07-31 46.8.23.249

Харуулах боломжгүй.

Avatar

JessieBurke 2024-07-31 109.248.205.134

Харуулах боломжгүй.

Avatar

ChristyKaufusi 2024-07-31 46.8.192.220

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaNelson 2024-07-31 188.130.220.228

Харуулах боломжгүй.

Avatar

AnnieThomas 2024-07-31 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

AdaMartin 2024-07-31 188.130.220.228

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherKrank 2024-07-31 109.248.14.167

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieBurton 2024-07-31 46.8.111.4

Харуулах боломжгүй.

Avatar

KathyRogness 2024-07-31 46.8.11.44

Харуулах боломжгүй.

Avatar

JennySmith 2024-07-31 188.130.128.10

Харуулах боломжгүй.

Avatar

DianaJones 2024-07-31 109.248.142.27

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBuck 2024-07-31 46.8.56.55

Харуулах боломжгүй.

Avatar

JennyFratto 2024-07-31 45.11.20.7

Харуулах боломжгүй.

Avatar

OliviaWilson 2024-07-31 188.130.142.59

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaWilcox 2024-07-31 188.130.129.127

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanySmith 2024-07-31 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

JennaMac 2024-07-31 109.248.15.164

Харуулах боломжгүй.

Avatar

StacyMoon 2024-07-31 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

LenaWilkins 2024-07-31 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherSmith 2024-07-31 188.130.142.142

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaPerroud 2024-07-31 46.8.155.38

Харуулах боломжгүй.

Avatar

Баярмагнай 2024-07-31 202.126.89.146

энэ

Avatar

KerriHarms 2024-07-31 188.130.129.85

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaJohnson 2024-07-31 45.86.0.246

Харуулах боломжгүй.

Avatar

LizHunt 2024-07-31 109.248.14.36

Харуулах боломжгүй.

Avatar

AnnaThompson 2024-07-31 109.248.129.209

Харуулах боломжгүй.

Avatar

JadeMurphy 2024-07-31 46.8.111.45

Харуулах боломжгүй.

Avatar

MandyJohnson 2024-07-31 109.248.204.62

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaKing 2024-07-31 45.11.20.57

Харуулах боломжгүй.

Avatar

DawnStenzel 2024-07-31 188.130.129.87

Харуулах боломжгүй.

Avatar

JaimeDevpura 2024-07-31 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-31 66.181.190.144

нэмж хэлэхэд энэ спортоор тэргүүлж улсын нэр гарлаа гээд ямар өөр дүн эерэг нөлөө бн гдг асуулт гарах байх. олимпыг тоох нь багасаад л байгаа юм шиг.

Avatar

Нэргүй 2024-07-31 66.181.190.144

энэ амжилтын дараа дасгалжуулагч болох олон сонголт замнал байгаа улсаас өгөх тэтгэлмээс гадна

Avatar

BrittanyAlexander 2024-07-31 188.130.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

JamieWilliams 2024-07-31 188.130.142.142

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-31 66.181.185.141

Хятадууд тэгнээ тэр, спорт , олимпизмын ариун зорилго, мөн чанарыг гуйвуулж, тамирчныг хүмүүн бусаар тарчил ган зовоодог бна ш дээ !

Avatar

LindaHamilton 2024-07-31 188.130.211.75

Харуулах боломжгүй.

Avatar

KarmaRamirez 2024-07-31 2.59.50.6

Харуулах боломжгүй.

Avatar

ЗОЧИН 2024-07-31 203.91.115.43

ХЯТАДАД ХҮН БОЛ ЗҮГЭЭР Л РОБОТ БАЙХ НЭЭ.

Avatar

Zochin 2024-07-31 202.21.111.170

Олимпын медалтан боллоо гээд хувь болон улс оронд ямар ашиг сонирхол байгаа юм бэ. Олон арван олимпын аврагатай Хятад, АНУ8 Орос гэх мэтчилэн улс орон өөрсдийнхөө замаар л урагшлан амьдралын хоног өдрүүдийг өнгөрөөж байгаа. Монгол ч адилхан. Алтан медалтантай. Тэгээд……. бахь байдгаараа л байна. Тиймээс спортын олон төрлийг нэгтгэн 4 жилд нэг удаа зохион байгуулдагаар онцлог болохоос жил бүр болдог дэлхийн аврагаа тодруулдаг бокс,жүдо гоос онцгойрон ялгарах юмгүй. Хөл бөмбөг бол бүүр хойшоо

Avatar

Нэргүй 2024-07-31 59.153.112.163

тэр улсын хөгжил хаана бна гэдэг чухал асуудал л даа

Avatar

Нэргүй 2024-07-31 66.181.177.33

Амьдрал гэдэг зөвхөн улсын хөгжил биш л дээ. Дэлхийн 8 тэрбум хүний амьдралд урлаг спорт соёл баяр гуниг бахархал бүх л юм байжээж утгатай байх болов уу. Бид ядуу улс хөгжилгүй споротоор ч яахаийн гээд л явах уу. Чадаж байгаа нэг нь золоиослох юм бвал золиослоод л спортоор явж л байг л дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж