Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Монгол Улсын сайд Р.Эрдэнэбүрэн, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын хуралдаанаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Л.Мөнхзулыг томиллоо.
Монгол Улсын сайд Р.Эрдэнэбүрэн:
-Засгийн газрын хуралдаанд хамтарсан Засгийн газрын гэрээнд тусгах томооохон төслүүдийн талаар танилцуулга хийлээ. Хамтарсан Засгийн газрын улс төрийн шийдэл нь Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахад 20 минутын хот концепци хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.
Үндсэн арга зам нь Улаанбаатар хот дахь төрийн байгууллагыг Богд уулынхаа урд тал руу гаргах зайлшгүй шаардлагатай юм байна гэж үзэн, тодорхой төслийг танилцууллаа.
Энэ төслүүд гэнэт яригдаж байгаа зүйл биш. Өмнөх Засгийн газрын үед тооцоо судалгаа хийгдэж байсан төслүүд. Өөдөө тэмүүлэх Монгол ган татлагат 900 метр гүүр хийх. Гүүрний цаад тал руу Богдхан уулын туннелийг барих юм. Энэхүү туннел 5.6 километр, зургаан эгнээ авто замтай байх бөгөөд төрийн захиргааны төв байгууллагыг Кувейтийн ам руу гаргана. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын хүрээнд метротой уялдуулан хөнгөн галт тэрэгний шугамын төслийг хэрэгжүүлэх. Туулын хурдны зам болон шинэ тойрог замыг эхлүүлэх тухай томоохон төслийг танилцууллаа.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-Улаанбаатар хотын авто замын түгжрэл, төвлөрлийг сааруулах, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах төслийн танилцуулга хийлээ. Улаанбаатар хотын Их, Бага тойруу дотор байгаа төрийн захиргааны төв байгууллагыг Богд уулын урд гаргах, Шинэ Зуун мод хот руу чиглэсэн урсгал бий болгох, өөр хороондоо уялдаатай таван төсөл танилцуулсан.
Төсөв нь хийгдсэн Туулын хурдны замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр олон улсын нээлттэй тендер зарлана. Туулын хурдны замаас дээшээгээ саран хэлбэрээр эх авч Их тойруугаа тойрсон тойрог хурдны замыг байгуулахтай холбоотой зөвлөх үйлчилгээний тендер зарлах. Түүнтэй холбоотой эх үүсвэрийг энэ жилийн улсын төсвийн тодотголд тусгах.
Өөдөө тэмүүлэх гүүр нь Туулын хурдны замаас эх авна.
Богд уулын урд байрлах Кувейтын ам орчимд буюу Хан-Уул дүүргийн 14 хороонд төрийн захиргааны нэгдсэн төв байрыг барьж, шинэ суурьшлын бүсийг тэлэх давхар зорилго агуулж байгаа.
Цаашлаад Шинэ зуун мод хоттой холбогдсон Богд уулын урд тал руу Улаанбаатар хотын шинэ суурьшлыг тэлэх төлөвлөлт танилцуулсан.
Улаанбаатар хотод хэрэгжиж эхэлсэн дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүд болон төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх усан сан, авто замын бүхий л төслүүдийг танилцууллаа.
Метроны төслийн нэгдүгээр үе шатыг ирэх аравдугаар сарын 1-нд шалгаруулахаар нэгдүгээр үе шатынхаа бэлтгэл ажлыг хангаад явж байна. Дүүжин тээвэртэй холбоотой төсөл хөтөлбөрийн барилга угсралтын ажил эхэлсэн. Нарийн бетоныг нь гадаад улсад үйлдвэрлэх ажил эхэлсэн, энэ жилдээ багтаан авч ирж угсрах бэлтгэл ажил хийгдэж байна.
Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд дэд төвийг түшиглэн хөгжүүлэхээр Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төв, Шар хад дэд төвд инженер дулаан хангамжийн техникийн шийдэл хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ дэд төв дээр 12 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлын тендер зарлахаар бэлэн болж байгаа талаар танилцууллаа.
Мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
-Метро барьж байгуулахад хэдий хэмжээний хөрөнгө шаардаж байгаа вэ. Нийслэл дангаараа төсвийг нь гаргаад метро барих боломж байгаа юм уу?
-Метроны урьдчилсан ТЭЗҮ 2014 онд хийгдэж дууссан. Тухайн үед 1.3 тэрбум ам.доллар байхаар тооцсон. Сүүлд зөвлөх үйлчилгээний тендер зарлахаас өмнө урьдчилсан ТЭЗҮ -ийг нягтлахад ойролцоогоор 1.3 тэрбум ам.долларын өртөгт багтааж 17 км метроны ажил хийх боломжтой гэдэг дүгнэлт гарсан. Нийслэлийн төсвийн 2028 он хүртэлх төлөвлөгөөг нягталж, метроны тендерийг нийслэлийн төсвийн 10 хувийн хөрөнгөөр хийхээр ажиллаж байгаа. Ирэх аравдугаар сарын 1-н гэхэд тендер зарлана. Энэ ондоо багтаад эцсийн шатны тендер зарлах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Энэ оны хувьд Улаанбаатар хот 240 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр байгаа. Урьд жилүүдэд улсын төсөвт төвлөрүүлэх орлого өндөр байсан. Ирэх жилээс нийслэл өөрийн төвлөрүүлэх орлогоор бүтээн байгуулалт хийх тогтоол батлуулсан. Энэ агуулга зарчмаар төслүүдээ санхүүжүүлнэ. Метрон дээр төлөвлөснөөс гацсан хүндрэл байхгүй.
-Дүүжин гүүрийн бүтээн байгууллалтын ажил ямар шатанд явна вэ. Та бүтээн байгуулалтын ажил эхэлсэн гэдэг мэдээллийг хийлээ?
-Франц улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хооронд 2020 онд нэн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг баталсан байдаг. Зээлийн хэлэлцээрт заасны дагуу 30 жилийн хугацаатай нэн хөнгөлөлттэй зээл олгогдсон. Одоо Яармагт байрлах автомашины шоу рүүмын зүүн талд нэг га газрыг нийслэл ААН-ээс чөлөөлж аваад барилгын ажил гүйцэтгэгч компанид хүлээлгэн өгсөн.
Дүүжин гүүрийн трассын хувьд хойшоогоо яваад Хархорин худалдааны төвийн автобусны буудалд ирнэ. 4,2 км трасстай. Саяхан би бүтээн байгуулалтын төсөл гүйцэтгэгч болон Францын Элчин сайдын яамны холбогдох хүмүүстэй уулзалт хийсэн.
Нарийн хүнд хийцлэлтэй бетоныг Францад үйлдвэрлэдэг. Бетоныг усан онгоц болон бусад техникээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч ирнэ.
Хоёрдугаар трасс дээр хэлцэл хийгдэж байна, эцэслээгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд үзүүрээс Шангрилагийн баруун талд байрлах Нацагдоржийн хөшөөний орчимд байхаар төлөвлөсөн байдаг. Нийтдээ 2.7 км богино трасс байгаа, зөвшилцөх ажил явж байна.
-Хурдны замын талаар дэлгэрүүлж яриач. Туул голын хөвөөгөө дагуулж барих нь хэр зохистой вэ?
-Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх аравдугаар сард УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Гадаадын хот төлөвлөлтийн мэргэжлийн баг ажиллаж байгаа юм.
Хурдны замын трасс нь Налайхаас ирж байгаа хурдны замаас Баянзүрхийн товчооны хажуу талаас эхлэл авч Туул голын хойд хөвөөгөө дагаж явсаар байгаад Сонсголын цаад талаар Дархан-Өвөрхангайн салдаг Дархан руу явдаг хурдны замын эхлэх цэгтэй нийлэх трасс байгаа. Хот байгуулалтын олон алдаа гаргасан учраас зам барих трасс гаргахад хүндрэл учирсан. Гэхдээ Туул голын хөвөө дагасан хамгаалалтын бүс дагуу трасс гаргасан. 36 км орчим замын ажлын зураг хийгдээд магадлалаар орсон. Төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж- ашиглах- шилжүүлэх нөхцөлтэйгээр ашиглалтад оруулахаар танилцууллаа.
Хурдны замын үндсэн зорилго нь Улаанбаатар хот баруунаасаа зүүн тийшээ сунаж тогтсон учраас гадагшаа чиглэж байгаа хөдөлгөөнүүд төвийн замаар дайрч гардаг хөдөлгөөний ачааллыг бууруулъя гэж байгаа юм.
Жишээлбэл, Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш зорчиж байгаа иргэд нь энэ хурдны замаар зорчихоор Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, хойд тойруугийн ачаалал буурахаас гадна Туулын хурдны замыг түшиглэн, Их тойруу дээр давхар гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хотын нэгдүгээр тойрог хурдны замыг байгуулъя. Үүнтэй холбоотой зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгаруулах тендерийг зарлая гэж байгаа юм.
-Улаанбаатар хотод 10 гаруй хот байгуулах юм болсон. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?
-УИХ-аас тавдугаар сард баталсан хуулиар Улаанбаатар хотод 14 хот байгуулах тогтоол гарсан. Энэ тогтоолын хүрээнд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг мөн батлуулна. Энэхүү ерөнхий төлөвлөгөөнд 20 минутын хот концепцын хүрээнд Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн алдааг засах, гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд Сэлбэ дэд төв, Дэнжийн мянга дэд төв, Дамбадаржаа дэд төв, Яармаг дэд төв, Толгойт дэд төв, Шар хад дэд төв, Баянхошуу дэд төвүүдээр дамжуулж, 20 минутын хот концепциор төлөвлөлт хийж байгаа. Сэлбэ дэд төвийн тендерийг наймдугаар сард зарлах гэж байна. Амьдарч байгаа орчиндоо хүүхдээ сургууль цэцэрлэгт өгөх, ажлын байрыг бий болгох, худалдааны төвийг тэр орчимд бий болгох, соёл үйлчилгээний төв бий боллгох төлөвлөлт хийгдэж байгаа.
Орон сууцжсан газарт шинээр сургууль цэцэрлэг нэмж барих ажил одоо ч хийгдэж байна. Хан-Уул, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна.
Хамгийн ойрхон хийгдэх хэлэлцээр бол Номин компанийн хэрэгжүүлж байгаа том төслийн хажууд газрыг нь компанитай зөвшилцөж авах замаар сургууль барьж байгуулахаар төлөвлөж байна. Баригдсан орон сууц дотор төлөвлөлтийг яаж хийх вэ, гэр хороолол дотор яаж төлөвлөх вэ гэдгээ 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөндөө тусган, ирэх аравдугаар сард УИХ-д танилцуулахаар төлөвлөж байгаа.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөний төлөвлөгөөн дээр гадаадын хот байгуулалтын компани тендерт шалгараад ажиллаж байгаа.
Г.ХОРОЛ
Монгол 2024-07-31 202.126.88.198
Дархан цаазат уулаа нүхэлнэ гэж бхгүй шүү!!!
BridgetteAnderson 2024-07-31 5.183.130.60
Харуулах боломжгүй.
BethWatkins 2024-07-31 45.11.21.233
Харуулах боломжгүй.
HammySledge 2024-07-31 46.8.22.210
Харуулах боломжгүй.
LisaPhillips 2024-07-31 46.8.22.85
Харуулах боломжгүй.
CourtneyThompson 2024-07-31 188.130.128.170
Харуулах боломжгүй.
SheilaDavis 2024-07-31 95.182.124.13
Харуулах боломжгүй.
DanielleRamsey 2024-07-31 188.130.129.58
Харуулах боломжгүй.
StephanieBoyd 2024-07-31 188.130.220.157
Харуулах боломжгүй.
HeatherHeinen 2024-07-31 46.8.110.188
Харуулах боломжгүй.
MariaGordon 2024-07-31 46.8.156.139
Харуулах боломжгүй.
JanelleRogers 2024-07-31 5.183.130.42
Харуулах боломжгүй.
ShereseMoreno 2024-07-31 109.248.205.194
Харуулах боломжгүй.
AmberPham 2024-07-31 46.8.107.133
Харуулах боломжгүй.
CatherineGupta 2024-07-31 109.248.204.141
Харуулах боломжгүй.
LizLeon 2024-07-31 109.248.205.10
Харуулах боломжгүй.
MeredithCook 2024-07-31 109.248.54.98
Харуулах боломжгүй.
CarmenCook 2024-07-31 188.130.136.98
Харуулах боломжгүй.
RuthStephens 2024-07-31 194.35.113.92
Харуулах боломжгүй.
SabrinaThompson 2024-07-31 45.87.252.209
Харуулах боломжгүй.
KimChandler 2024-07-31 46.8.110.104
Харуулах боломжгүй.
NancyBlair 2024-07-31 109.248.13.194
Харуулах боломжгүй.
HeatherRoss 2024-07-31 188.130.137.104
Харуулах боломжгүй.
TyraJones 2024-07-31 109.248.14.242
Харуулах боломжгүй.
MichelleEverington 2024-07-31 95.182.124.73
Харуулах боломжгүй.
StephanieBailey 2024-07-31 188.130.210.43
Харуулах боломжгүй.
JenniferGomez 2024-07-31 46.8.14.161
Харуулах боломжгүй.
LeslieBrown 2024-07-31 46.8.23.249
Харуулах боломжгүй.
JessieBurke 2024-07-31 109.248.205.134
Харуулах боломжгүй.
ChristyKaufusi 2024-07-31 46.8.192.220
Харуулах боломжгүй.
CynthiaNelson 2024-07-31 188.130.220.228
Харуулах боломжгүй.
AnnieThomas 2024-07-31 95.182.125.98
Харуулах боломжгүй.
AdaMartin 2024-07-31 188.130.220.228
Харуулах боломжгүй.
HeatherKrank 2024-07-31 109.248.14.167
Харуулах боломжгүй.
DebbieBurton 2024-07-31 46.8.111.4
Харуулах боломжгүй.
KathyRogness 2024-07-31 46.8.11.44
Харуулах боломжгүй.
JennySmith 2024-07-31 188.130.128.10
Харуулах боломжгүй.
DianaJones 2024-07-31 109.248.142.27
Харуулах боломжгүй.
JackieBuck 2024-07-31 46.8.56.55
Харуулах боломжгүй.
JennyFratto 2024-07-31 45.11.20.7
Харуулах боломжгүй.
Нямбаатарыг хэн ч сонгоогүй зайл 2024-07-31 202.9.46.194
энэ нөхөр УБ-т 1.5 сая хүн оршин суудаг гэдгийг огт ойлгохгүй мал, Мугуйд, болоюсролгүй бүдүүлэг , өсөхийн өлөнг хурдан зайлуулаач ээ Бургас хяддаг тэнэг мал өөр байхгүй дээ Кувейтийн ам гэж байхгүй харин Жаргалантын ам гэж нэрлэдэг юм. Дархан цаазат ууланд Дарга нар тансаглаж улныхан утаандаа хордож түгжрэлдээ хонож үлдэх юм байна л даа
OliviaWilson 2024-07-31 188.130.142.59
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-31 103.212.118.69
КУВЁТЫН АМ ГЭЖ БАЙНА АА УУЛ НЬ МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ МОНГОЛ НЭРТЭЙ АМ БОЛОН УУЛ УС БАЙМААР ЮМ МУ ДМОНГОЛ НЭРТЭЙ ГАЗАР УС БАЙМААР ЮМ НӨГӨӨ МОНГОЛ ХЭЛ НЬ ХААЧСАН БЭ ЗААВАЛ КУВЁТ БАЙХДАА ЯАХ ВЭ ЯВЖ ЯВЖ КУВЁТ ШҮҮ ККККК……… ..
Нэргүй 2024-07-31 103.212.118.69
ХӨДӨӨ ОРОН НУТГААС АЛЬ Ч АЙМГААС ХОТРУУ СУРНА ГЭЭД ИРЖ БОЛЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЯАГААД АЙМГУУДРУУ ИХ ДЭЭД БУСАД СУРГУУЛИУДАА ГАРГАЖ БОЛДОГГҮЙ ЮМ БЭ ТҮГЖИРЭЛЭЭ ХАРААЧЭЭ ДЭЭРХ САНААГ СУДЛААЧЭЭ
Нэргүй 2024-07-31 103.212.118.69
их дээд сургуулиа гарын 5 хуруунд болгоод захуудаа хотоос гаргавал түгжирэл буурна НЭГ БОЛ ЭНЭ ОЛОН ИХ ДЭЭД СУРГУУЛИА АЙМАГ БОЛГОРУУ ШИЛЖҮҮЛ УБ ХОТОД 2ООС 3 ИХ СУРГУУЛИА БАЙЛГААД БУСДЫГ НЬ ХӨДӨӨ АЙМГУУДРУУ ГАРГААЧЭЭ МАЛНУУДАА ИХ ХУРАЛД БАЙГАА ХУЛГАЙЧУУДАА БОД БОД……
MelissaWilcox 2024-07-31 188.130.129.127
Харуулах боломжгүй.
TiffanySmith 2024-07-31 45.87.252.72
Харуулах боломжгүй.
JennaMac 2024-07-31 109.248.15.164
Харуулах боломжгүй.
StacyMoon 2024-07-31 188.130.137.112
Харуулах боломжгүй.
LenaWilkins 2024-07-31 46.8.213.113
Харуулах боломжгүй.
HeatherSmith 2024-07-31 188.130.142.142
Харуулах боломжгүй.
TeresaPerroud 2024-07-31 46.8.155.38
Харуулах боломжгүй.
KerriHarms 2024-07-31 188.130.129.85
Харуулах боломжгүй.
ИРГЭН 2024-07-31 66.181.181.244
Үзчихээд үхэх юмсан!!! Хэзээ эхлэж хэзээ дуусах тавилантай юм болоо??? Амжилт хүсэе
BrendaJohnson 2024-07-31 45.86.0.246
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-31 202.179.25.207
ДАРХАН ЦААЗАР БОГД ХАН УУЛАНД КУВЕЙТУУД АМААР НЬ ГАЗАР АВЧ. НЭР УС ӨГЧИХСИЙМ БИЗ ДЭЭ..
LizHunt 2024-07-31 109.248.14.36
Харуулах боломжгүй.
AnnaThompson 2024-07-31 109.248.129.209
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-31 66.181.185.48
Ер нь шууд ЗГ-аа Кувейтэд ажиллуулахаар шилжүүлсэн ч болох юм биш үү. Ач холбогдол байна уу.
Нэргүй 2024-07-31 66.181.160.110
Амны зоргоор ш*** юмаа?!!
Нэргүй 2024-07-31 14.1.81.109
төрийн захиргааны төв байгууллагыг дагасан түгжрэл шалихгүй ээ тэнд ажиллагсад цөөхөн. угийн чадвартай хүний нөөцгүй болж байгаа төр улам л ажиллах хүнгүй болно. Хүний төвлөрөл ихтэй том захууд, их сургуулиудаа л зах руугаа гаргаач
JadeMurphy 2024-07-31 46.8.111.45
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-31 66.181.185.129
Kuwait am gej er ni yu yum. Iim gazar Mongold baixgui xulgaichuudaa. Shine xarxorum ix xural, zasgiin gazariin gishuuded zoriulsan xot baina lee sh dee. Tegeed turiin zaxirgaaniuxniig bogd uuliin urd ruu gargana geed baix yum. Shine xarxorum ruu yavaxgui yumuu. Irgediin amidraliig uud ni tatax yum xiixgui. Uursdiigee irgedees tusgaarlaj ulam yalgavarlal, tusgaarlaj xiix geed bainaa daa.
Нэргүй 2024-07-31 139.5.218.239
Түмэн олонд хэрэгцээтэй юм хийдэггүй захиргааны байгууллагыг зугаацуулахын оронд эрчим хүчний оргил ачааллыг хангах хийн турбинт цахилаан станц байгуулж цахилгаан дулааны тарифыг хямдруулааж дээ
Нэргүй 2024-07-31 66.181.186.18
Хий байхгүй байж юугаараа ажиллуулах гэж вэ
MandyJohnson 2024-07-31 109.248.204.62
Харуулах боломжгүй.
Зочин 2024-07-31 103.212.118.71
Богд уулын 1 ам нь Кувейтад худалдагдан орд харш барьж хашаад, одоо тэр аманд төрийн захиргааны байгууллагууд төвлөрөх нь. Да хүрээ зах, 100 айл зах, Их дээд сургуулиа хотоос гаргаж дийлэхгүй, одоо төрийн байгууллагууд Богд уул руу нүүх нь. 100 их дээд сургуулиа 10 болго. Одоо оюутан үйлдвэрлэл болно.
Нэргүй 2024-07-31 66.181.190.133
Төмөр замыг хотоос гарга.
Нэргүй 2024-07-31 59.153.114.119
би тэнд чинь амьдармаар байна. та нар эндээ утаандаа угаартаад байна уу даа. даварцан гарууд вэ
JessicaKing 2024-07-31 45.11.20.57
Харуулах боломжгүй.
h*** 2024-07-31 92.77.72.113
hezee ch kuveitiin am gej bgaagui, baih ch yosgui. zugeer l mingol nereer ni nerle uhernuud ee
DawnStenzel 2024-07-31 188.130.129.87
Харуулах боломжгүй.
JaimeDevpura 2024-07-31 95.182.127.97
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-31 202.9.46.183
nerteigeer ni omnogovid baidag irak tolgoi ruu nvv
BrittanyAlexander 2024-07-31 188.130.129.227
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-31 103.10.23.147
БӨ-д казакууд нэр өөрчилнө, УБ-т төрд гарсан хулгайчууд өөрчилнө.
JamieWilliams 2024-07-31 188.130.142.142
Харуулах боломжгүй.
Уншигч 2024-07-31 202.9.40.162
төрийн албан тушаалтнууд нь Кувейтын ам гээл байхын энэ амыг Кувейтэд худалдчихсан юмуу хаашаа юм бэ өөр нэртэй гээ биздэн.Та нар нээрээ мулгуу гэхэд бас арай л дэнлүү байна шүү
Нэргүй 2024-07-31 139.5.218.147
элэнцгийн чинь кувейтын ам гэж!
Зочин 2024-07-31 59.153.115.66
Метро гэж балайрахаар хэдэн гүүр барьчихаасай.
Зочин 2024-07-31 59.153.115.66
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль будаа юу? Дураараа юмаа. Хэн нэг нь УИХ-ын шийдэх асуудлыг түрүүлээд томорч болдог юмуу? Энэ чинь дэлхийн МАВ-ын сүлжээнд орж хамгаалагдсан Монголын цөөхөн газрыг нэг биш үү?
Нэргүй 2024-07-31 202.9.46.245
Кувейт ын ам гэж юу яриад байнаа болиорой нөхдүүдээ
Нэргүй 2024-07-31 66.181.186.18
Harhorin ruu nuuhee bolichihson yumuu
Zochin 2024-07-31 66.181.160.84
энэ засгийг мөрөөдлийн ЗГ гэмээр юмдаа хөшигний хөндий л гэсэн кувэйтийн ам л гэнэ солиорч өгч бнаа цахилгаан станциа барь малнуудаа зуслан дээр өдөр бүхэн тог таслаж бна ирээд үз хулгайчидаа
Нэргүй 2024-07-31 139.5.216.102
яасан хариуцлагагүй чриатай хүн бэ монгол улсын газрын зургийн нэршилд наад куветийн ам гэж байгаа юм уу юун куветээр газар нутгаа нэрлэчихэв ээ мөнгө өгөөд нэрлүүлсэн юм уу яасан зэвүүн ухаан нь уландаа орсон амьтан тийм нэр өгдөг байнаа
LindaHamilton 2024-07-31 188.130.211.75
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-31 38.42.106.107
Алгын чинээхэн хотод бас юун хурдны зам. Налайх Дархан ч гэх шиг. Ингэх л байсан юм бол ямар элэнцгээ хийж хуучин замыг нь хуулан барин байж шинэ зам тавьсан хэрэг вэ. Нэг мөр хурдны зам хийх нь яацарсын
Нэргүй 2024-07-31 66.181.160.61
Бетон ФРАНЦААС авах нь Зангууний үлгэр шиг юм болно. Далайгаар тээвэрлэвэл 20 жил ч МЕТРО нй ажилд багадна.
Зочин 2024-07-31 192.82.92.42
Сая гаруйхан хунтэй хот тарж биш тевлерч хегжих хэрэгтэй! Мулгуу этгээдууд улсаар тоглож дууслаа. Хотын иргэдийг едер шенегуй стрессд оруулсан чарласан дуутай мотоциклоо хориглоочээ!!! Беен ядаргаа! Том ярих биш энгийн асуудлыг эхлээд шийдэх, чадахгуй бол огцороо!
Нэргүй 2024-07-31 202.126.91.130
h*** sdamin chamaas havi iluu ajillana. Chi bol hudlaa h*****d suuj bhdaa taarsan mal
Нэргүй 2024-07-31 66.181.160.61
Одоо л Ухаан сууж байна. Уулын гүн ар тал Зайсанг харуулан Хөгжүүлэхгүй гэсэндээ Манжууд энэхүү ДА ХҮРЭЭНИЙ төв Буйрийг анх 1770 онд Зааж өгсөн юм. ИХ МОНГОЛ урд талдаа цэлгэр уужимыг сонгодог. Зөв зөв
Ggfdd 2024-07-31 202.9.41.13
Нэг хүн нэг хэсэг хүн дээр доор
Доор дээрээ гарах асуудал биш улс орны олон жилийн хөгжил ирээдүйн чадах мэдэх чадвартайн удирдаад явсан зөв бусад зан бялдуучлал тусгүй.
KarmaRamirez 2024-07-31 2.59.50.6
Харуулах боломжгүй.
зочин 2024-07-31 66.181.183.111
17 км урттай метро гэж ямар элэнцэгийн юм яриад байнаа,ийм ганц чиглэл хүрэхгүй юманд газар ухаж мөнгө үрэх шаардлага байна уу? Мосвад очоод бүтэн өдөр метрогоор яваад үз тэгээд метро юу байдагыг мэдэж магадгүй
А 2024-07-31 59.153.112.237
Кувэйтийн ам гэж ямар газар байдаг вэ. ӨВӨР ЗАЙСАН ГЭДЭГ ГАЗАР
өөө 2024-07-31 66.181.164.23
Өөрсдөө утаагүй түгжрэлгүй газараа олж аваад үе залгамжлан хаан суух гэсэн нохой арга л байна
Нэргүй 2024-07-31 66.181.181.234
Газар усны нэр өөрчилж нэрлэсэн гээд Баянөлгийн хэдэн нөхдөд арга хэмжээ аваад байлуу… одоо Нямбаатарт яах бол
Нэргүй 2024-07-31 185.243.218.202
Төр хурх буга үржүүлгийн ам гэж монгол сайхан нэрийг энэ босгоны боол харьд заржээ энгийн боол ард аманд хуцсан бол яахав харин төрийн суудал авсан боол ингэж хуцах бол шившиг боолууд боолын хэмжээнээс дээш үл сэтгэх юм даа.
Батмөнх 2024-07-31 202.126.91.205
юун кувейтын ам бэ нэрээр нь яриачээ дарга нь ингэж ярихаар юү гэж ойлгох вэ
Нэргүй 2024-07-31 202.179.15.10
Кувейтын ам гэж албан ёсны ам байдаггүй байгаа шүү…Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат газар Түрэгний ам гэдэг байгаа шүү дарга гуай
Нутгийн хүн 2024-07-31 66.181.185.141
Түргэний голын эх, Өвөр Зайсан гэдэг газар даа !
Нэргүй 2024-07-31 94.254.219.7
наадхийг чинь хөдөөний хөөсөн мантуу мэдэхгүй ээ. Кувейт гэдэг юм байх л гээд болцон шааж яваа
уншигч 2024-07-31 202.179.15.10
Кувейтын ам гэж албан ёсны ам байдаггүй байгаа шүү…Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат газар Түрэгний ам гэдэг байгаа шүү…
Нэргүй 2024-07-31 202.126.91.229
Зөв олон юм хийх юм байна. Урьд нь Алтанхуяг сайдын үед Туулын зам, Майдар хот гээд шийдвэр нь гарч нутаг дэвсгэрээс нь авах сумдын ИТХ-ын шийдвэр гарч байсан. Харин Кувейтын ам бол Түргэний ам ч биш Өвөр Зайсангийн гол Түргэнд очиж нийлдэг болохоор Өвөр Зайсангийн ам гэдгээр нэрлэж явахгүй бол газар нутгийн нэр өөрчилсөн гээд БАян-Өлгийнхний араас орж мэднэ шүү
хотын иргэн 2024-07-31 66.181.190.233
Уулын ард дахыг нь сүйтгээд дархан цаазтай гэхээргүй болгосон одоо урд хэсэгийг нь сүйтгэлээ юу.
Нэргүй 2024-07-31 66.181.184.50
МАН ТЭЗҮ-нээс мөнгө угаадаг стиль рүү бүүр орлоо шүү.
Нэргүй 2024-07-31 103.168.34.62
дархан цаазат ууланд төрийн байгууллагууд очих юм уу
ReeshaCapodagli 2024-07-31 194.32.229.26
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-31 66.181.189.241
Сайхан сайхан бүтээн байгуулалт хийнэ гэж үеэл ах дүүс бүлтэр бүлтэр . Улны бид нь горьдоод хууртваа хууртваа. ккк
Нэргүй 2024-07-31 139.5.217.246
Mal p**a yu geed h*****d bgn haltuura hiygeed yavj baihda taarsan malnuud
Нэргүй 2024-07-31 139.5.216.84
ЗАМДА БАГТХА БАИСАН ЯАРАЛТАИ ДҮЖИН ТЭЭВЭРЭ ЯВУЛАЧЭЭЭ
иргэн 2024-07-31 62.55.205.86
өндөрөөс унаж үхэх чинь дутаа юу чи, тэрүүгээр яах нь уу