“Hawks” Этан Томасыг багтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

“Hawks” Этан Томасыг багтаа авлаа

“Атланта Хаукс” баг чөлөөт агент, төвийн тоглогч Этан Томасыг багтаа элсүүллээ.
Энэ нь арын шугамны хамгаалалтаа илүүтэй сайжруулж байгаа гэсэн үг юм. Этан Томас “Вашингтон Визардс” багт өөрийн оргил амжилтаа үзүүлж, харамсалтай нь өнгөрсөн улиралд “Оклахома Сити Тандер” багаас бараг л талбайд гараагүй гэхэд болно.
2000 оны драфтын номер 12 сонголтоор Томас “Даллас Маверикс” багт очиж байсан ч шууд “Вашингтон Визардс” багт солигдож, тэндээс NBA-ын карьераа эхлүүлсэн юм.
Хамгийн оргил амжилтаа 2003-2004 оны улиралд хийж, 8,9 оноо, 6,7 самбараас бөмбөг авалт хийж байсан  байна.
Гэвч түүнээс хойш амжилт нь буурсаар ердөө аравхан жилийн дараа бүрэн утгаараа сэлгээний тоглогч болон хувирсан юм. Энэ жил 32 настай төвийн тоглогч өнгөрсөн улиралд 3.3 оноо, 2.8 самбараас бөмбөг авалтыг хийж байсан юм.
“Хаукс” багийн шинэ дасгалжуулагч Ларри Дрьюв хэлэхдээ Томас бидэнд туршлага болоод биеийн хүчний давуу байдлыг авчрах болно гэжээ.
Гэхдээ энэ багийн бүрэлдэхүүд Аль Хорфорд, Заза Пачулиа, Жош Поуэл, Жош Смит, Жэйсон Коллис гэсэн тоглогчид хэдийнэ төв болоод довтлогчийн байрлалд бүрдчихээд байна. Мэдээж Этан Томасыг авч байгаа нь плей-оффт “Бостон Селтикс”-тэй тоглох болвол тэдэнд Шак, Жермэйн, Гарнэтт, Дэвис, Пэркинс зэрэг тоглогчдын эсрэг тэмцэхэд биеийн хүчний тоглолт сайтай туршлагатай тоглогч хэрэгтэй.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж