Энтони Ж.Блинкен Монгол Улсад маргааш айлчилна

Хуучирсан мэдээ: 2024.07.31-нд нийтлэгдсэн

Энтони Ж.Блинкен Монгол Улсад маргааш айлчилна

Энтони Ж.Блинкен Монгол Улсад маргааш айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Эрхэмсэг ноён Энтони Ж.Блинкен 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхана. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад найман жилийн дараа хэрэгжүүлэх энэ айлчлал нь хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх бөгөөд саяхан зохион байгуулсан Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр ярьж тохиролцсон хамтын ажиллагааны асуудлуудыг үргэлжлүүлэн бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой гэдгийг ажиглагчид онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж