Орос: Хятад руу 38 тэрбум шоо метр байгалийн хий экспортолно

Хуучирсан мэдээ: 2024.07.31-нд нийтлэгдсэн

Орос: Хятад руу 38 тэрбум шоо метр байгалийн хий экспортолно

Орос: Хятад руу 38 тэрбум шоо метр байгалийн хий экспортолно

Орос улс ирэх онд Хятад руу байгалийн хий нийлүүлэх хүчин чадлаа жилийн 38 тэрбум шоо метр хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж Оросын Эрчим хүчний дэд сайд Сергей Мочальников мэдэгдэв. “Сибирийн хүч-1” хоолойгоор дамжуулан Хятадад нийлүүлсэн байгалийн хий өнгөрсөн онд төлөвлөсөн хэмжээнээсээ давсан гэж Мочальников Хятад, Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссын хурал дээр хэлжээ.

Тодруулбал, 2023 онд Хятадад нийлүүлэх ёстой байсан хийн хэмжээ 800 сая шоо метрээр давж, 22.7 тэрбум шоо метр болсон байна.

Хятад Оросоос байгалийн хий худалдан авч эхэлснээс хойш нийт 68 тэрбум шоо метр байгалийн хий худалдан авчээ. Хятад руу чиглэсэн нефтийн хоолой бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа тул экспортын чадамжаа улам нэмэгдүүлэхээр зорьж байгаа бололтой. Учир нь Орос улс Хар тэнгис, Балтийн тэнгисийн боомтуудаас Хятадад далайн нефтийн экспортыг нэмэгдүүлэхээр судалж эхэлсэн байна. Мөн үүнийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэж Мочальников онцлон тэмдэглэсэн. Хятадын тал мөн адил хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.

"Газпром" компанийн 2015-2019 оны хооронд Зүүн Сибирьт барьсан “Сибирийн хүч-1” хоолой нь Якутын бүс нутгаас Хятад руу байгалийн хийг тээвэрлэдэг.

Тус улсаас Хятадад өдөр бүр хий нийлүүлж, улмаар дээд амжилт тогтоосноо нэгдүгээр сарын 12-нд мэдэгдсэнээр Орос, Хятадын засгийн газар нийлүүлэлтийн хэмжээгээ нэмэгдүүлэх болсон байна. Орос 2022 онд Украин руу түрэмгийлснээс хойш Европын орнууд Москвагаас худалдан авалт хийхээ зогсоосон байдаг. Үүний дараа Москва Азийн орнуудад гол анхаарлаа хандуулсан бөгөөд хамгийн олон хүн амтай, хий нийлүүлэх боломжит хувилбар нь Хятад байсан юм.

Хоёр орны засгийн газар худалдан авалтын тариф болон валютын тал дээр асуудалтай байсан ч хамтран ажиллаж эхэлснээр аль аль тал нь сэтгэл хангалуун байгаа бололтой.

Эх сурвалж: ENERGY TERMINAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж