Үнсгэлжингийн үлгэрийг Парисын татамид амилуулсан мексик жүдоч

Парисын олимп-2024

Үнсгэлжингийн үлгэрийг Парисын татамид амилуулсан мексик жүдоч

Үнсгэлжингийн үлгэрийг Парисын татамид амилуулсан мексик жүдоч

Парисын олимпийн жүдо бөхийн төрөл тун сонирхолтой үргэлжилж байна. Өчигдөр/2024.07.30/, өнөөдрийн эрэгтэй, эмэгтэй дөрвөн жинд Монголын тамирчид эрхээ авч чадаагүй ч сүүлийн хоёр өдөр дөрвөн тамирчин өрсөлдөх хуваарьтай. Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн -81 кг болон эмэгтэйчүүдийн -63 кг-ын барилдаанууд тун сонирхолтой болж өнгөрлөө. Ялангуяа эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Мексикийн жүдоч Приска Авити Алькараз гэх хэний ч таамагт байгаагүй 28 настай тамирчин финалд хүрч, мөнгөн медалийн эзэн болжээ. Түүний талаар дэлхий даяар шуугьж, Мексикийн спортын түүхэн дэх анхны олимпийн медальтай жүдоч болов.

Жүдо сонирхогчид Приска Авити Алькаразын нэрийг үе, үе сонссон нь лавтай. Тэрбээр Гранд Слам, Гран При тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан нэгэн. Сүүлд л гэхэд Загребын Гран Пригээс хүрэл медаль хүртсэн аж. Мөн 2023 оны дэлхийн аваргын тавдугаар байрын шагналтай. Харин Америк тивдээ бол хүчтэй өрсөлдөгч. Панамерикийн наадам, нээлттэй тэмцээн, аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медальтай.

Жиндээ дэлхийн чансааны 18 дугаарт эрэмблэгдэж буй Приска Авити Алькараз өчигдөр эхний тойрогтоо дүрвэгсдийн багийн Нигара Шахиныг, дараа нь дэлхийн аваргын мөнгөн медальт Польшийн залуу од Шиманьская Ангеликаг тус, тус ялж хэсгийн аваргын төлөө шалгарчээ. Ийнхүү В хэсгийн аваргын төлөө Австрийн Любяна Пиовесанаг ялж, хагас шигшээд шалгарав. Түүний сугалаа ч тун таатай байсан аж. Энэ жингийн гол өрсөлдөгчид болох Францын Кларисс Агбеньену болон Словенийн Андрей Лески нарын сугалаа зөрж, отгон дэлхийн аварга Нидерландын Хоанне Ван Лисхут хэсгийн шатанд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.

Хагас шигшээд Приска Авити Алькараз Хорватын Катари Кристотой учраа таарч, ялснаар финалд үлджээ. Олимпоор нэг од нь гүйчихсэн, "салхилчилсан" хүнийг зогсооно гэдэг амаргүй. Ялангуяа олимпийн жүдод хэний ч таамагт байгаагүй, төсөөлөөгүй жүдоч түрүүлсэн, медалийн тавцанд зогссон түүх дэндүү олон. Энэ ч утгаараа Приска Авити Алькараз буухиаг үргэлжлүүлсэн. Гэхдээ үнсгэлжингийн үлгэр финалд ялагдлаар дуусах хувьтай байжээ. Словенийн алдарт бөх Андрей Лески түүнийг иппон үнэлгээгээр ялж, олимпийн алтан медаль хүртэв. Угтаа барилдааныг эхлэлд Приска Авити Алькараз вазари үнэлгээ авч, илүү эхлүүлсэн ч Лески туршлага зааж, цэвэр даржээ.

Энэ жингийн хүрэл медалиудыг Францын алдарт аварга, амаржаад удаагүй байгаа Кларисс Агбеньену болон Косовогийн шинэ залуу од Фазлью Лаура нар хүртжээ.

Приска Авити Алькаразын талаар товчхон танилцуулахад түүний аав Кени, ээж Мексик гаралтай бөгөөд тэрбээр Лондон хотод төрж, өсчээ. Тэрбээр Их Британийн нэрийн өмнөөс олимпод оролцох хүсэлтэй байсан ч дотоодын өрсөлдөөн чанга байсан учир иргэншлээ солих шийдлийг сонгов. Энэ талаараа Приска "Их Британид миний жингийн өрсөлдөөн чанга байсан. Би үнэхээр сэтгэлээр унасан. Бараг л бууж өгсөн. Тэр үед дасгалжуулагч минь Мексикийн иргэншилтэй болж болох эсэхийг минь асуусан" гэв.

Улмаар 2017 онд 21 насандаа Приска Мексикийн нэрийн өмнөөс олон улсын тэмцээн уралдаанд орж эхэлжээ. Хамгийн гол нь түүний испани хэл тийм ч сайн биш гэнэ. Тиймээс Мексикийн жүдо бөхийн холбоотой харилцахад хүндрэл гардаг байв. Уг нь тэрбээр жүдо гэхээсээ илүүтэйгээр гимнастикт дуртай байсан ч түүний ах Филип жүдогоор хичээллэж, дүүгээ уруу татжээ. Ахынхаа талаар Приска "Миний ах бол Гранд Сламын медальтай, дэлхийн аваргад өрсөлдөж байсан хүн. Надад бол урам зориг өгсөн нэгэн. Түүнийг л биширч, шүтэж өслөө. Түүн шиг, түүнээс ч илүү амжилт гаргахыг би хүссэн" гэв.

Филип Авити-Алькараз нь Их Британийн нэрийн өмнөөс барилддаг бөгөөд Гранд Слам, Гран Пригээс гурван хүрэл медаль хүртсэн амжилттай.

Приска Авити Алькараз нь анх Токиогийн олимпод оролцсон ч эхний тойрогтоо Монголын тамирчин Б.Ганхайчид ялагдаж байлаа. Гэхдээ түүний Америк тив дэх ялалтын буухиа тасраагүй. Түүний зорилго нь жүдогоор дамжуулан латин-америк, мексик охидод урам зориг өгөх. Энэ талаараа тэрбээр "Бид хүчтэй, дайчид байж чадна. Мексик бол эмэгтэйчүүд гэртээ л байх ёстой гэж уламжлалтай орон. Манай аав, ээжийн найзууд одоо ч тийм соёлтой. Гэхдээ нэг үеэ бодвол эрчүүд хоол хийж, үүрэг хариуцлагаас үүрдэг болсон. Соёл аажим аажмаар эрх тэгш болж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BridgetteAnderson 2024-07-31 5.183.130.60

Харуулах боломжгүй.

Avatar

BethWatkins 2024-07-31 45.11.21.233

Харуулах боломжгүй.

Avatar

HammySledge 2024-07-31 46.8.22.210

Харуулах боломжгүй.

Avatar

LisaPhillips 2024-07-31 46.8.22.85

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyThompson 2024-07-31 188.130.128.170

Харуулах боломжгүй.

Avatar

SheilaDavis 2024-07-31 95.182.124.13

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleRamsey 2024-07-31 188.130.129.58

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieBoyd 2024-07-31 188.130.220.157

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherHeinen 2024-07-31 46.8.110.188

Харуулах боломжгүй.

Avatar

MariaGordon 2024-07-31 46.8.156.139

Харуулах боломжгүй.

Avatar

ShereseMoreno 2024-07-31 109.248.205.194

Харуулах боломжгүй.

Avatar

AmyLeon 2024-07-31 188.130.142.159

Харуулах боломжгүй.

Avatar

AmberPham 2024-07-31 46.8.107.133

Харуулах боломжгүй.

Avatar

CatherineGupta 2024-07-31 109.248.204.141

Харуулах боломжгүй.

Avatar

LizLeon 2024-07-31 109.248.205.10

Харуулах боломжгүй.

Avatar

MeredithCook 2024-07-31 109.248.54.98

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenCook 2024-07-31 188.130.136.98

Харуулах боломжгүй.

Avatar

RuthStephens 2024-07-31 194.35.113.92

Харуулах боломжгүй.

Avatar

SabrinaThompson 2024-07-31 45.87.252.209

Харуулах боломжгүй.

Avatar

KimChandler 2024-07-31 46.8.110.104

Харуулах боломжгүй.

Avatar

NancyBlair 2024-07-31 109.248.13.194

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherRoss 2024-07-31 188.130.137.104

Харуулах боломжгүй.

Avatar

TyraJones 2024-07-31 109.248.14.242

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleEverington 2024-07-31 95.182.124.73

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferGomez 2024-07-31 46.8.14.161

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieBrown 2024-07-31 46.8.23.249

Харуулах боломжгүй.

Avatar

JessieBurke 2024-07-31 109.248.205.134

Харуулах боломжгүй.

Avatar

ChristyKaufusi 2024-07-31 46.8.192.220

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaNelson 2024-07-31 188.130.220.228

Харуулах боломжгүй.

Avatar

AdaMartin 2024-07-31 188.130.220.228

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherKrank 2024-07-31 109.248.14.167

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieBurton 2024-07-31 46.8.111.4

Харуулах боломжгүй.

Avatar

KathyRogness 2024-07-31 46.8.11.44

Харуулах боломжгүй.

Avatar

JennySmith 2024-07-31 188.130.128.10

Харуулах боломжгүй.

Avatar

DianaJones 2024-07-31 109.248.142.27

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBuck 2024-07-31 46.8.56.55

Харуулах боломжгүй.

Avatar

JennyFratto 2024-07-31 45.11.20.7

Харуулах боломжгүй.

Avatar

OliviaWilson 2024-07-31 188.130.142.59

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaWilcox 2024-07-31 188.130.129.127

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanySmith 2024-07-31 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

JennaMac 2024-07-31 109.248.15.164

Харуулах боломжгүй.

Avatar

LenaWilkins 2024-07-31 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherSmith 2024-07-31 188.130.142.142

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaPerroud 2024-07-31 46.8.155.38

Харуулах боломжгүй.

Avatar

KerriHarms 2024-07-31 188.130.129.85

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaJohnson 2024-07-31 45.86.0.246

Харуулах боломжгүй.

Avatar

LizHunt 2024-07-31 109.248.14.36

Харуулах боломжгүй.

Avatar

AnnaThompson 2024-07-31 109.248.129.209

Харуулах боломжгүй.

Avatar

JadeMurphy 2024-07-31 46.8.111.45

Харуулах боломжгүй.

Avatar

MandyJohnson 2024-07-31 109.248.204.62

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaKing 2024-07-31 45.11.20.57

Харуулах боломжгүй.

Avatar

DawnStenzel 2024-07-31 188.130.129.87

Харуулах боломжгүй.

Avatar

JaimeDevpura 2024-07-31 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyAlexander 2024-07-31 188.130.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

JamieWilliams 2024-07-31 188.130.142.142

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaLawson 2024-07-31 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

Зоч 2024-07-31 66.181.191.155

ЭРЭГТЭЙ ХҮН БИШ ҮҮ.

Avatar

LindaHamilton 2024-07-31 188.130.211.75

Харуулах боломжгүй.

Avatar

KarmaRamirez 2024-07-31 2.59.50.6

Харуулах боломжгүй.

Avatar

ReeshaCapodagli 2024-07-31 194.32.229.26

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-31 103.212.119.62

эрэгтэй юм бишүү

Avatar

BelindaBellard 2024-07-31 45.15.73.112

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж