NHK аки башёг шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

NHK аки башёг шууд дамжуулна

Японы үндэсний олон нийтийн телевиз NHK энэ сарын 12-нд эхлэх Японы мэргэжлийн сумо бөхийн аки башёг урьдын адил шууд дамжуулах шийдвэр гаргажээ. Сумогийн ертөнцөд дэгдсэн дуулиан, шуугианы улмаас NHK телевиз өнгөрсөн долдугаар сарын нагоя башёг шууд дамжуулалгүй, оронд нь үдэш бүр 20 минутын тойм нэвтрүүлэг гаргаж байсан билээ. Уг шийдвэрийг Японы үзэгч, олон нийтийн хүсэлтийг харгалзан үзэж, гаргасан юм.
Харин энэ удаад башёг шууд дамжуулах болсон талаар NHK телевизийн албаны хүмүүс хэвлэлийн бага хурлын үеэр “Японы сумогийн холбоо өөрсдөө өөрчлөл, шинэчлэл хийх талаар дорвитой арга хэмжээ авч эхэлсэн учир үзэгч, сонирхогчид ч гэсэн үүнийг ойлгон хүлээн авч байна. Шууд нэвтрүүлгийг таатай хүлээж авах олон мянган үзэгч байгаа гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж