Улсын начин Ө.Батзул зуурдаар таалал төгсжээ

Хуучирсан мэдээ: 2024.07.30-нд нийтлэгдсэн

Улсын начин Ө.Батзул зуурдаар таалал төгсжээ

Улсын начин Ө.Батзул зуурдаар таалал төгсжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын начин Ө.Батзул таалал төгсжээ. Тэрээр 2020 онд Орхон аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол, 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн хурц арслан Б.Амарсанаагаар дөрөв, улсын начин Д.Хүдэрбулгаар тав давж Монгол Улсын начин цолыг хүртсэн билээ.  Мөн чөлөөт бөхийн -97 кг-ын жиндээ Монголын шилдгүүдийн нэг байсан бөгөөд Азийн аваргаас хоёр удаа мөнгөн медаль хүртэж байсан юм.

Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, анд найз нөхөд, бөхийн спортын хамт олонд нь эмгэнэл илэрхийлье.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
126
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж