Камала Харрист өвлөгдөх ИНФЛЯЦИ

Хуучирсан мэдээ: 2024.07.31-нд нийтлэгдсэн

Камала Харрист өвлөгдөх ИНФЛЯЦИ

Камала Харрист өвлөгдөх ИНФЛЯЦИ

Жо Байден 2021 онд Цагаан ордны удирдлага болоход АНУ "Covid-19"-ийн нөлөөгөөр эмх замбараагүй байдалд байв. Тэрбээр тангараг өргөхдөө илүү хүчирхэг, цэцэглэн хөгжсөн ирээдүй руу АНУ-ыг хүргэнэ гэж амласан юм. Гэсэн хэдий ч Байден албан тушаал хашиж байхдаа төсөөлснөөс нь их ажил хүлээж байгааг гадарлаагүй аж. Одоо, түүний ерөнхийлөгчийн байр суурийг хаших хугацаа дуусч байгаа бөгөөд нийгмийн дундаж давхаргыг сайжруулах, дэд бүтцэд хөрөнгө оруулах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн зардлыг бууруулах зэрэг үлдээсэн асуудлууд нь Камала Харрист өвлөгдөн очно.

Хачирхалтай нь Камала Харрис нэр дэвшиж магадгүй болсны дараа АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт өссөн байна.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт нийтлэгдсэн АНУ-ын ДНБ үзүүлэлт өмнөх үеүдээс сайжирчээ. Энэ нь тус улсын эдийн засгийг сайжруулна гэх Харрисын амлалтыг баталж байгаа бололтой. Ирэх арваннэгдүгээр сард Цагаан ордны төлөөх өрсөлдөөний сүүлийн шат явагдах бөгөөд Харрис сонгогчдоо татахын тулд сүүлийн үед гарсан статистик үзүүлэлтүүдийг ашиглах төлөвтэй байна.

Байдены засаглалаас өвлөгдөн ирж буй эдийн засгийн нэг сөрөг тал нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүнээс эхлэн байрны үнэ өссөн явдал юм.

Цар тахлын үетэй харьцуулахад тус улсын эдийн засаг тогтворжсон ч олон улсын нөхцөл байдлаас үүдэн инфляци өссөнд иргэд бухимдалтай байгаа. Тиймээс Харрис 100 хоногийн дотор хэрхэн бухимдлыг тайлах нь саналын дүнд ихээр нөлөөлнө.

ИНФЛЯЦИ, ЗЭЭЛИЙН ХҮҮ, ТОГТВОРТОЙ ЭДИЙН ЗАСАГ

Байденыг засгийн эрхэнд гарах үед инфляци мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй. Хэрэглээний үнэ жил бүр 1.4 хувиар өсдөг байсан ч Байдены засаглалын зургаа дахь сар гэхэд инфляцийн түвшин 5 хувиас дээш гарчээ. Жилийн дараа Орос Украиныг эзлэн түрэмгийлснээр эрчим хүчний үнэ огцом өсч, инфляци 9.1 хувьд хүрсэн бөгөөд энэ нь сүүлийн 40 гаруй жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт болсон.

Тодруулбал, инфляцийн огцом өсөлт нь Байден, Трамп нарын засаг захиргаа их хэмжээний зардал гаргаснаас болсон гэж эдийн засгийн шинжээчид тайлбарладаг.

Байден гарснаар тус улсын инфляци буурсан ч 2020 онтой харьцуулахад харьцангуй өндөр байна. Тахал эхэлснээс хойш анх удаа өнгөрсөн сард хэрэглээний үнэ буурсан боловч 2021 оны нэгдүгээр сартай харьцуулахад ард иргэд бараа, үйлчилгээг 20 хувиар илүү үнэ төлж авч байгааг Хэрэглээний үнийн индекс харуулжээ. Холбооны нөөцийн сан инфляцийг дарахын тулд бодлогын хүүгээ 23 жилийн дээд хэмжээнд хүртэл нэмэгдүүлсэн. Үүний дараа эдийн засаг удааширч эхэлсэн байна.

АНУ-ын инфляци зургадугаар сард удааширсан

Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөснөөр АНУ-ын эдийн засаг уналтад ороогүй. Жилийн эхний хагаст үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний нийт үнэ инфляци болон улирлын өөрчлөлтийг тооцсоны дараа дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд 2.8 хувиар өссөн байна.

ХӨРГӨЖ ЭХЭЛСЭН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ын эдийн засаг 2020 оны дөрөвдүгээр сард зогсонги байдалд орсон бөгөөд ажилгүйдлийн түвшин бараг 15 хувь болж өссөн. Энэ нь ажилгүйдлийн түвшинг 1948 оноос хойш хянаж эхэлсэн улсын хувьд ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр жил болсон юм. Гэсэн хэдий ч Байдены бүрэн эрхийн хугацаа эхлэхэд ажилгүйдлийн түвшин аль хэдийн 6.4 хувь хүртэл буурчээ. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд ажилгүйдлийн түвшин дөрвөн хувиас доош болж, хэмнэлээ алдаагүй.

Энэ нь 1960-аад оноос хойшхи үзүүлэлт тогтвортой байсан хамгийн урт хугацаа аж. Гэвч энэ жил хөдөлмөрийн зах зээлд хагарал үүсч эхэлснээр дөрвөн хувиас давсан.

2024 оны зургадугаар сард АНУ-д ажилгүйдлийн түвшин 4.1 хувь байсан нь өмнөх сарын 4 хувиас өссөн үзүүлэлт юм.

ХЭРЭГЛЭГЧИД, ГЭР БҮЛ, АХМАД НАСТНУУДАД ЗОРИУЛСАН ТУСЛАМЖ

Оюутны төлбөрийн зээлээс хогны татварыг бууруулах хүртэл иргэдэд санхүүгийн бага дарамт үзүүлэх гэсэн бодлогыг Байдены засаг захиргаа хэрэгжүүлж ирсэн. Мөн нууц тарифуудын талаар хүссэн хүнд нь нээлттэй мэдээлэл олгох ажлыг хэрэгжүүлсэн байна.

Жишээ нь, иргэд төлж буй төлбөрийнхөө задаргааг бизнес эрхлэгчдээс шаардах, нислэг ямар нэгэн өөрчлөлт орсон бол буцаан олголтын түргэн шуурхай шийдүүлэх зэрэг юм.

Түүний засаг захиргаа тахлын үед АНУ-ын гэр бүлүүдэд эдийн засгийн тусламж үзүүлсэн. Байден 2021 онд Америкийн аврах төлөвлөгөөний тухай хуульд гарын үсэг зурсан нь сүүлийн хагас зуунд ядуурлыг бууруулах холбооны хамгийн том хүчин чармайлтын нэг байсан юм. Эдийн засгийн тусламжийн олон арга хэмжээний дунд "ARPA" хүүхдийн татварын хөнгөлөлтийг түр хугацаагаар өргөжүүлсэн нь АНУ-ын амьжиргааны боломжгүй орчинд амьдарч буй хүүхдийн үзүүлэлтийг бараг хоёр дахин бууруулсан юм.

Инфляцийг бууруулах тухай хуулиар Байдены засаг захиргаа  эмийн зардлыг бууруулах бусад заалтуудыг оруулсан. Энэ бүхэн өнгөн талдаа иргэдэд ашигтай байсан ч түрийвчнээс нь мөнгө урссан хэвээр байна.

Америкийн аврах төлөвлөгөөний тухай хуульд заасан тусламжийн задаргаа

Эдгээр жишээ болгон дурдсан асуудлуудыг 100 хоногийн дотор харрис даван гарч чадвал Трампаас илүү удирдагч гэдгээ батлан харуулна. мөн харрисын хувьд санхүүгийн асуудалтай байгаа эмэгтэйчүүдэд, тэр дундаа өнгөт арьст хүмүүст чиглэсэн бодлого явуулбал АНУ-ын анхны өнгөт арьст эмэгтэй ерөнхийлөгч болох зам ойрхон байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж