"Х.Баасансүрэн багшийнхаа үйлсийг үргэлжлүүлэхийг хичээнэ"

Хуучирсан мэдээ: 2024.07.31-нд нийтлэгдсэн

"Х.Баасансүрэн багшийнхаа үйлсийг үргэлжлүүлэхийг хичээнэ"

"Х.Баасансүрэн багшийнхаа үйлсийг үргэлжлүүлэхийг хичээнэ"

"Эрдэнэ зуу" хийдийн шинэ хамба лам Ж.Төрмөнхтэй цөөн хором ярилцлаа.


-Сайхан зусч байна уу. Нутгийн зуншлага сайхан уу?

-Сайхан зусч байна. Нутгаар зуншлага сайхан байна. Хур бороо элбэгтэй. Айраг цагаа сайхан зун болж байна. Хотод ажлын шугамаар түр орж ирлээ.

-Таныг "Эрдэнэ зуу" хийдийн 26 дахь Хамба ламаар томилж, арслант ширээнд нь залах ёслол өнгөрсөн зургадугаар сард болсон. Хийддээ багаасаа шавилан суусан гэж сонссон юм байна?

-Би 1994 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж, өссөн. Тэгээд "Эрдэнэ зуу" хийддээ 2004 онд шавилан орж, 2008 онд Энэтхэг улсын Химачал мужийн Пүрүвал хот дахь Сажа ёсны Чойрын их дацанд найман жил суралцан, Шастри буюу арван зарлигийг дүүргэсэн Га-жү-ба цол хамгаалж 2021 онд эх орондоо ирсэн. Миний хувьд шинэ албаа хүлээн аваад удаагүй, дасч өгөхгүй л байна.

Манай хийдийн бүх лам нарын хурлыг зохион байгуулж, хамба лам Х.Баасансүрэн багштан өөрөө санал гаргаж, хэлэлцсэн. Тэр үед би юу ч мэдээгүй байсан учраас маш их тулгамдсан.

-Та тухайн үед хийддээ байгаагүй юу?

-Би хотод Ганжуурын лүнд сууж байсан. Бурхан багшийн их дүйчин өдөр амарч, нутагтаа очиж, мэдсэн. Их цочирдож хүлээн авсан. Багш маань ламын мяндаг тушаалаа өгөх санал гаргаж, нийтийн хурлаараа шийдвэрээ гаргасан.

-Багш нь танд хандаж ямар захиасыг хэлсэн бол?

-Багш "Эрдэнэ зуу" хийдийн үйл ажиллагаа болон хурал номын үйл ажиллагаагаа улам сайхан дэлгэрүүлж, урьдын монгол лам нарын бүтээл, гар бичмэлийг судалж, шинжилж монгол хэлээр хөрвүүлэх ажлыг түлхүү хийхийг захисан.

-Анх хэрхэн лам болж, номын мөр хөөх болсон тухайгаа дурсвал?

-Хүүхэд байхдаа "Эрдэнэ зуу" хийдээрээ орж мөргөдөг байсан. Тэгээд 2004 оны тавдугаар сард ээжтэйгээ хамт хийддээ орж мөргөж байсан санагддаг юм. Тэгэхэд багш нар маань лам хүүхдүүдийг бүртгэж байсан. Тэгсэн Жанлавцогзол гэдэг номын хоёр шүлгийг нэг цагийн дотор цээжилж чадвал лам болгож авна гэж айлдсан.

Би яг тэр номыг нь монгол галигаар цагийн дотор цээжилж, тэнцсэн. Зуны хэдэн саруудад энгийн хувцастайгаар номуудаа цээжилж, 2004 оны есдүгээр сарын Маанийн бүтээлийн өдөр багш нараасаа сахил авч, лам болж байсан юм.

-Одоо "Эрдэнэ зуу" хийдэд хэдэн лам хурал номоо хурж байна вэ?

-"Эрдэнэ зуу" хийд нь 1990 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж, нийт 30 гаруй лам хувраг өдөр бүр хурал номоо уншиж байна. Мөн бурхан багшийн айлдсан Алтанганжуур, Жадамба, Алтангэрэл гээд бүх хөлгөн судруудаа уншиж, тухайн сарын дүйчин өдрүүдийн хурлаа хурж байгаа. Х.Баасансүрэн багш мааниа ая дантай уншдаг байсан. Тэр бүх мааниа энд тэндээс цуглуулна. Маани унших нь маш их буян хураадаг.

Тийм учраас Монголынхоо сүсэгтэн олны сэтгэлд тааруулж, дэлгэрүүлэхийн тухайд ая дантай уншдаг байсан. Тэр үйлсийг нь манай хийдийн лам нар үргэлжлүүлэхийг хичээж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж