Хятад, Хойд Солонгосын хил орчим өнгөрсөн долоо хоногт их хэмжээний бороо орсны улмаас үер буусан байна. Тиймээс тухайн бүс нутагт амьдардаг 5,000 орчим хүнийг Ким Жон Уны удирдлага дор нүүлгэн шилжүүлж, аварсан гэж Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.
Хоёр орны хил дагуу урсдаг Амнок/Ялу голын усны түвшин өнгөрсөн Бямба гаригт орсон борооны улмаас нэмэгдсэн юм. Албаны хүмүүс усны түвшинг "аюулын шугамыг давсан" гэж мэдэгдсэн бөгөөд Ким Жон Ун газар дээр нь очиж үнэлгээ хийжээ. Тэрбээр үерийн түвшинтэй танилцаж, маш ноцтой гэж мэдэгдсэн байна. Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгт, Ким Жон Ун хар өнгөтэй машинд суунгаа цонхоор орчныг ажиглаж байгааг харуулсан. Мөн тэрбээр дагалдан явж буй албан тушаалтнуудад зааварчилгаа өгч буйг үзүүлжээ.

Хойд Солонгосын хувьд үерийн байдлыг үзэхээр Ким Жон Ун ирсэн нь их бахархууштай, том үйл явдал болсон гэж тус улсын хэвлэл мэдээллийн агентлаг мэдээлсэн юм. Сүүлийн үед үер усны түвшин нэмэгдэж, цаг агаарын хүчтэй өөрчлөлт болж буй нь хүний хүчин зүйлээс улбаатай гэж олон улсын эрдэмтэд дүгнээд буй. Хятадын зүүн хойд хэсэгт байнгын үер буудаггүй байсан ч энэ оны байдлаар бороо хур ихтэй өдрүүдийг даван туулахыг хичээж байна. Хойд Солонгосын Пёнган мужтай хиллэдэг Хятадын Ляонин мужид аадар бороо орсны улмаас Ням гаригийн өглөөний байдлаар 45,000 гаруй хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Мөн тус мужийн хэмжээнд олон зуун химийн үйлдвэр, уул уурхайн компаниуд өнгөрсөн амралтын өдрүүдэд үйл ажиллагаагаа зогсоож, үерийн эрсдэлээс зайлсхийхийн тулд өөр газар нүүлгэн шилжүүлсэн байна.
Эх сурвалж: BBC
3,576.03






















































Холбоотой мэдээ