Цахим хаягтаа нийтэлсэн зурагнаас харж тухайн айлыг эзгүй байгааг мэдэж гэрт нь хулгай орсон хэрэг гарчээ. Тиймээс гэр, байраа эзгүй орхиж хол явахдаа аль болох цахим сүлжээнд гэр бүл болон өөрийн зургаа нийтлэхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж, сэрэмжлүүлэв.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн "Аялал зугаалгаар явж, гэрээсээ хол байгаа тухайгаа цахим орчинд нийтэлж, өөрийн болон гэр бүлийнхээ зургийг тавьдаг. Энэ нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж байна. Тухайлбал Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт айлын гэрт хулгай орсон байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу шалгахад оршин суугч А нь гэрээсээ хол аялж зугаалж яваа зургаа фэйсбүүк хуудсандаа оруулсан нь гэмт хэрэгтний олз болсон байна. Улмаар эзэнгүй айлаас хулгай хийх санаа төржээ. Иймд иргэд онцын шаардлагагүй бол гэр бүлээрээ болон өөр бусадтай аялж яваа зургаа гэртээ ирснийхээ дараа цахим орчинд нийтлэхийг зөвлөж байна. Түүнчлэн олон хоногоор амралт зугаалгаар явах гэж байгаа бол хаалга, цонхондоо найдвартай цоож, бэхэлгээ хийх нь зүйтэй" гэв.
2024 он гарсаар орон байрны хулгайн, гэмт хэргийн шинжтэй 983 гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
3,576.26






















































Холбоотой мэдээ