Цам харайх нь Даншиг наадмын гол онцлог

Хуучирсан мэдээ: 2024.07.30-нд нийтлэгдсэн

Цам харайх нь Даншиг наадмын гол онцлог

Цам харайх нь Даншиг наадмын гол онцлог

Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар Гандантэгчэнлин хийдтэй хамтран монголчуудын өв соёлын “Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмыг наймдугаар сарын 3-4-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна гэж мэдээлсэн.

Анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм.

Бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог.

Цамын үеэр Очирваань бурхан болон уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрүүдэд хувирсан 120 гаруй цамчид хамгийн дэлгэр том баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён дотоод агуулгын хувьд гүнзгий гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг билээ. YIII зууны үед Төвдийн анхны хийд болох Самьяа хийдийг барьж байгуулахад тэр үеийн Төвд орны хар зүгийн лус савдагууд элдвээр эсэргүүцэж ажил үйлсийн замд нь ихээхэн саад тотгор учруулсан гэдэг. Тийм учраас Энэтхэгийн их тарнич ловон Бадамжунай Хэлая бурхны баг хувцсыг өмсөж цамыг зохион байгуулан хар зүгийн лус савдагийг ялаад саадыг арилган амар амгаланг тогтоожээ. Түүнээс хойш янз бүрийн цамын бүжгүүд тархан дэлгэрсэн түүхтэй юм.

Энэ жил наадмын үеэр Лам нарын дунд ном хаялцах, Балин урлалын тэмцээн, Унзад, голч нарын тэмцээн зохиогддог ба Очирвааний тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ зохион байгуулагдана.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж