"Саатуулчихаад гэрч хохирогч өөрийгөө хамгаалуулах хүсэлт гаргаагүй гээд сууж байгаа нь эмгэнэл"
Хүний эрхийн дэд хорооны хуралдааны үеэр гэрч хохирогчийг хамгаалах асуудал хөндөгдлөө.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-АТГ гэрч, хохирогчийг цагдан хоригдож байгаа үед цагдан хоригдож газраас нь гаргаж ирээд таниулах ажиллагаа явуулах эрхтэй биз дээ. Өөр байгууллага түүнийг хорих байгууллагад хийсэн байж болно. Эрүү шүүлтэд өртлөө, мөрдөж байгаа байгууллагын албан хаагчид над дээр гэмт хэрэг үйлдлээ гэж үзэж байгаа бол тэр хүнийг хаа байгаа газраас нь гаргаж ирээд таниулах ажиллагааг биетээр явуулж болно биз дээ. Хуулинд тийм боломж байгаа байлгүй дээ. Байгаа боломжийг ашиглахгүй далд хийчихсэн юм чинь гээд мартчихсан бол танай байгууллагын хариуцлагын асуудал.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Ч.Жаргалбаатар:
-Өнөөдөр мөрдөгчийн бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүрээ хязгаар хумигдсан. Эрүү шүүлт тулгалаа гэдэг гомдол АТГ-т ирлээ гэхэд ямар хэрэгт холбогдуулан шалгаж байна, хэзээ мэдүүлэг авч вэ гэдгийг үзэхийн тулд мөрдөгч нар өөрсдөө очоод үзлэг хийх эрх байхгүй. Заавал прокурорын зөвшөөрлөөр хэрэгт үзлэг хийнэ. Хорих ангид хоригдож байгаа нөхцөлд ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаас зөвшөөрөл авч, хорих ангид нэвтэрч мэдүүлэг авч байгаа. Эхний удаад бид биетээр таниулах ажиллагаа явуулах байсан боловч хоригдсон байсан тул зургаар таницулах ажиллагаа явуулах шаардлагатай болсон. Санаж байна, дөрөвдүгээр сарын 23-нд цагдаагийн байгууллагад хандан тэнд ажилладаг бүх эрүүгийн мөрдөгчийн зураг, мэдээллийг явуулаач гэж хүсэлт явуулаад, тавдугаар сар гараад манайд мэдээлэл нь ирсэн. Практик дээр юу болж байна вэ гэвэл бид зургаар таниулаад явуулахаар шүүх дээр таниулах үйл ажиллагааны нотлох баримтыг хүчингүй болгодог. Хууль чинь ийм байна, Дээд шүүхийн тайлбар гарсан гэдгээр нотлох баримтыг хүчингүй болгож, бид нарын хийсэн ажил үр дүнгүй цаас болж хувирч байгаа. Нийтлэг жишээ учраас Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үр нөлөөний шинжилгээ хийж, процессыг зөв болгохгүй бол ийм пакт цаашид ч үргэлжилсээр байх нөхцөл байдал байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийг боловсронгуй болгоё, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан харилцааг бусад салбарын хуулиар хаадгийг байхгүй болгоё гэдэг саналтай байна.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
-Эрүү шүүлттэй холбоотой хэрэг илрэх магадлал маш бага сонсогдож байна. Камергүй нөхцөлд байцаалт авах ёсгүй гэж байгаа ч энэ хэрэг дээр камерын бичлэг байгаагүй, камерын бичлэг өөрчлөгдсөн. Эрүүдэн шүүгдсэн бол ямар хариуцлага хүлээдэг вэ.
Тэр байцаалтыг авахдаа хууль зөрчсөн буюу албаар камерын өнцөг өөрчилсөн , камер ажиллагаагүй болгосон бол ямар хариуцлага хүлээх вэ. Эрүүдэн шүүсэн гэх гомдол буцаж байсан хэдэн тохиолдол байгаа вэ.
Амь хохирсон асуудал байгаа. ШШГЕГ-аас тодруулахад, эмч, эмнэлгийн ажилтны хүний нөөц дутмаг, чадвар дутмаг байдаг. Эмнэлэгт шилжүүлье гэхэд хаалттай хамгаалалттай нөхцөл байдал бүрдүүлсэн эмнэлэг байдаггүй. Энэ нь нөхцөл байдлыг хүндрүүлдэг гэсэн. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмч нарыг урих боломжтой юм байна гэж ойлгосон зөв үү. Болсон хэрэг дээр тусгай мэргэжлийн эмч ажиллуулсан уу. Хорих ангид болон урьдчилан сатуулах байранд тусгай мэргэжлийн эмч урьж ажиллуулж байсан тохиолдол хэр байдаг вэ?
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Ч.Жаргалбаатар:
2020-2024 онд 15 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. АТГ-т эрүүдэн шүүгдлээ гэсэн 113 гомдол мэдээлэл ирсэн. Зарим нь эрүүдэн шүүсэн, зарим нь хүнлэг бус харьцсан, зүй бус харьцсан гомдлууд ирдэг. Эрүүдэн шүүлээ гэсэн боловч тухайн хүнд давуу байдал бий болголоо, нотлох баримт хуурамчаар үйлдлээ гэдэг гомдол мэдээллүүд ирснээр 46 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Хүний амь нас хохироосон хэргээр нэг хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн.
АТГ энэ төрлийн гэмт хэрэг дээр зөвхөн камерын бичлэгээр нотолдог асуудал байхгүй, өөр бусад аргаар нотлох баримт цуглуулдаг.
хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг дээр эрүүдэн шүүж хүнд гэмтэл учруулсан бол гээд бусад гэмт хэргүүд дээр шинжийг тодорхойлж өгснөөс хөнгөн нөхцөл байдал үүсдэг.
ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга:
-Эрүүл мэндийн сайд болон Хууль зүйн сайдын хамтарсан журам байдаг. Хорих байранд хоригдож байгаа болон Урьдчилан саатуулах байранд хоригдогчийг дараагийн шатны эмнэлэгт хүргэх тухай. Энэ дагуу Яаралтай тусламжийн төвийн 103-т дуудлага өгч, Шастины нэрэмжит Улсын нэгдсэн III эмнэлэгт хүргэсэн, 103-ын эмч үзээд ахисан төвшний оншилгоо үйлчилгээ шаардлагатай гэж үзсэн учраас III эмнэлэгт шилжүүлсэн.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Цагдаагийн байгууллагад хэрэгт шалгагдаж байгаа болон эсхүл цагдаагийн байгууллагад гомдол хүсэлт гаргасан иргэд хохирч байна. Алба хаагчид хувийн харилцаа тогтоохыг шаардаж байна. Сэлэнгэд бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудал хөндөгдөж байна.
Эрүү шүүлттэй холбоотой хэрэг хууль сахиулах байгууллагад дотоод соёл шиг болсон. ХЭҮК –ын илтгэлд баримттай, нэр устайгаа дурдагддаг. ХЭҮК -ын илтгэд дурдсан албан хаагч нарт ямар хариуцлага тооцсон бэ, мэдээлэл байна уу.
АТГ-аас асуултад хариулах үеэрээ “Гэрч хохирогчийг хамгаалах чиг үүрэг үйл ажиллагаа манайд байхгүй. Байхгүй учраас гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа хийдэггүй” гэж хэллээ. Гэрч хохирогчийг хамгаалах чиг үүрэг цагдаагийн байгууллагад байдаг. Цагдаагийн байгууллагын албан хаагч нь гэрч, хохирогчоо эрүүдэн шүүж байгаа тохиолдолд гэрч хохирогчийг цагдаагийн албан хаагч хамгаална гэдэг сонирхлын зөрчилтэй хэрэг болно. Сэлэнгэд хохирсон бага насны хүүхэд мэдүүлгээсээ буцах, өөрчлөх тохиолдол гараад эхэлсэн тухай мэдээлэл гараад эхэллээ. Гэрчийг айлгах, худалдан авах юм уу, ямар нэг байдлаар мэдүүлэг өөрчлөгдөнө гэсэн үг. Гэрчийн мэдүүлэг өөрчлөгдөж байгаа нөхцөлд шүүхийн шийдвэр яаж гарах нь ойлгомжтой. Шударга ёс тогтохгүй.
Гэрч хохирогчийг хамгаалах тогтолцооны талаар судалгаа хэрэгтэй байна.
Цагдан хорих төвд хүнийг нь аваачаад хийчихсэн, гэрч хохирогчоор өөрийгөө хамгаалуулах гомдол санал гаргаагүй гээд сууж байгаа төрийн байгууллагынхны хувьд эмгэнэлтэй. Надад хамгаалалт хэрэгтэй байна гэдэг хүсэлтээ гэрч хохирогч цагдаагийн байгууллагын албан хаагчаар дамжуулах юм уу, ШШГЕГ -ын албан хаагчаар дамжуулж илэрхийлэх юм уу.
ШШГЕГ нь эрүү шүүлттэй байх юм бол тэр мэдээллийг дамжуулахгүй. АТГ өөрт нь гомдол гаргаад эрүү шүүлттэй өртлөө гэдэг иргэнтэй уулзахаар цагдан хорих төвд очоогүй байна гэдэг асуудал.
Энэ асуудал дээр ХЭҮК мэдээлэл цуглуулах шаардлагатай. Гэрч хохирогч хохироод байгаа хэрнээ түүнийгээ илрүүлж чадахгүй, хуулийн байгууллагыг тойроод гүйгээд байгаа юм биш биз. Энэ бол аюул шүү гэлээ.
Т.Сүхболд: Цагдаагийн албан хаагч хүн зодсон буруутай гэвэл хариуцлага хүлээхэд бэлэн
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан үргэлжилж байна. Хүний эрхийн зөрчил, эрүүдэн шүүлттэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Амь хохирогчийн эмзэг мэдээллийг дэлгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл мөн. Хүнлэг ёсны талаар та, танай байгууллага ойлголттой бол хариуцлага хүлээгээд огцроход бэлэн байна уу. Баянгол дүүргийн нэгдүгээрт хэлтсийн мөрдөгчид зодуулсан гэдэг гомдол гаргасан хүн эмнэлэгт гавтайгаа эмчлүүлж байгаад амиа алдсан байхад та нар муу хүн ирээд үхчихсэн шахуу юм ярьж байгаа. Та ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн үү. Энэ хэрэгтэй холбоотойгоор нэг ч хүн яллагдагчаар татагдаагүй байна?
Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын дарга Т.Сүхболд:
-Цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаар болон гэмт хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар прокуррын байгууллагад танилцуулаад, зөвшөөрсөн хэмжээнд нь иргэдэд мэдээлэл өгдөг. Мэдээлэл өгөх эсэх талаарх шийдвэрийг ЦЕГ-ын дарга өгнө. Жишээлбэл, нийгэмд гараад байгаа амь нас хохирсонтой холбоотой асуудлаар мэдээлэл өгөх үү, эс өгөх үү гэдэг дээр ЦЕГ дарга шийдвэр гаргана. Ямар мэдээлэл өгөх вэ гэдэг дээр прокурорын байгууллагаас бичгээр тодруулга аваад хуулийн дагуу зөвшөөрөгдсөн хэсэгт өгнө.
Бидний өгсөн мэдээлэл дотор хүний эмзэг мэдээлэл гээд үзэхээр хууль зөрчөөгүй гэдэг тайлбар ярьж байгаа. Дотооддоо албаны шалгалт хийж байна. Прокурорын байгууллагаас яг энэ хэсгийг ярь гээд байхад хүний эмзэг мэдээллийг гаргасан бол бид хариуцлага хүлээхэд бэлэн.
Цагдаагийн албан хаагчтай холбоотой хэргийг АТГ шалгаж байгаа. Надад өнөөдөр энэ хэрэг дээр хэдэн цагдаагийн албан хаагчийг яллагдагчаар татаад байгаа юм бэ гэдэг мэдээлэл алга. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны нууц.
Энэний дараа бид нар бас шалгана. Цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа байгаа юм уу, нэгжийнх нь дарга нар алба хаагчдаа тавих хяналт сул байсан юм уу, эсвэл камерын өнцөг өөрчилсөн юм уу. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөлд дараагийн арга хэмжээг авах эрх зүйн зохицуулалттай. Би бол ёс зүйн хариуцлага хүлээхэд асуудалгүй. Танай алба хаагч буруутай байна, хүн зодсоор байгаад алсан байна гэвэл хариуцлага хүлээнэ.
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-Зааг ялгаатай ойлгох ёстой болж байгаа. Цагдаагийн албан хаагч бусдыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудал АТГ-т шалгагдаж байна. АТГ шалгагдаж байгаа энэ хэргээс гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн албан хаагч бусдыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудалтай холбоотой хууль зүйн хариуцлага нэг яригдана.
Нөгөө талаар, заавал мөрдөн шалгах байгууллага болон шүүхийн шийдвэрийг хүлээхгүйгээр дотооддоо үнэлэлт дүгнэлт өгөх бололцоо бий. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг задруулсан гэдэг асуудал байгаа. Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд өөрийн эрх хэмжээний хүрээнд буруутай албан тушаалтанд хариуцлага тооцно. Дахиад хариуцлага хүлээлгэх шаардлагатай албан тушаалтнуудад Цагдаагийн ерөнхий газрын дарга дарга өөрийнхөө эрх хэмжээнд хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэнэ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга та түрүүн "ухаангүй тохиолдолд гавгүй байж байгаад оргосон гурван тохиолдол байгаа" гэж хэллээ. Ухаангүй байж байгаад бусдад гэмтэл учруулсан тохиолдол гарсан уу. Ухаангүй байж байгаад хорих ангиас болон эмнэлгээс оргосон тохиолдол гарсан уу. Гавтай байсан нь зөв гэж яриад байна. Ухаангүй байгаа хүнийг гавлаж байгаад эмчилж болдог юм уу?
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-Энэ чиглэлийн хууль тогтоомжоо эргэж харах шаардлдага үүссэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор:
-Би түрүүнд хоёр гурван кейс ярьсан нь таны асуусантай адилаар огт ухаангүй биш тийм байдлаар оргох үйлдэл үзүүлж байсан учраас урьдчилан сэргийлэх байдлаар тусгай хэрэгсэл хэрэглэдэг. Тусгай хэрэгслийг ашиглах эсэх дээр тухайн үүрэг гүйцэтгэж байгаа үүрэг гүйцэтгэгч өөрөө бие даан шийдвэр гаргадаг. Таны асуусан шиг кейс одоогоор гараагүй. Хүний ёсонд бол нийцэхгүй. Бид хуулийг хэрэгжүүлж байгаа ч гэсэн амьдрал жам ёстойгоо уялдаж явдаг. Хүнлэг энэрэнгүй байх ёстой гэдэг зарчмыг баримтлах ёстой. Энэ үйлдэл дээр тухайн хохирогчийн ар гэрээс уучлал хүссэн байгаа.
Д.Сүнжид: Эрүүдэн шүүсэн гэх цагдаагийн албан хаагчдыг яллагдагчаар татаагүй мэдээлэл ирсэн
Хүний эрхийн дэд хорооны хуралдаанд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид танилцуулга хийлээ.
Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу 2024 оны долдугаар сарын 22-нд амь хохирсонтой холбогдуулаад ХЭҮК үндсэн чиг үүргийнхээ хүрээнд төрийн байгууллагуудаас мэдээлэл авч эхэлсэн. ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд цагдаагийн байгууллагаас дэд даргатай нь холбогдож, 23-нд мэдээллээ ирүүлсэн.
Улсын нэгдсэн III эмнэлгийн эмч нартай уулзсан, биеийн байдал онош, эмчилгээ үйлчилгээг тодруулсан. ШШГЕГ ын 461 дүгээр хорих ангид ажилласан. Амь хохирогчийн хувийн хэрэгтэй танилцлаа, эмчилгээ үйлчилгээг үзлээ. Камерын бичлэг үзлээ, албан хаагчидтай уулзаж болсон явдлын талаар ярилцлаа.
Баянгол дүүргийн прокурор АТГ-т хяналт тавьж ажиллаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан эрүүдэн шүүгдсэн гэх гомдол хянан шийдвэрлэх ажлилагаанд явагдаж байгаа гэх мэдээлэл өгсөн.
Энэ бүх мэдээллийг авахаар гурван асуудал байгаа. Нэгдүгээрт, нэгдүгээр сард эрүү шүүлт тулгасан гэх цагдаагийн байгууллагын албан хаагчид холбогдуулаад гаргасан гомдол байгаа. АТГ чиг үүргийнхээ дагуу эрүүдэн шүүсэн эсэхийг хянан шийдвэрлэдэг мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. АТГ- аас тодруулахад, энэ хэрэг ажиллагаанд байгаа гэдэг мэдээллийг өгсөн.
Баянгол дүүргийн прокуророос “Энэ хэрэг дуусаагүй байна, нотлох ажиллагааг тал бүрээс нь шалгана. Одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан хүн байхгүй” гэдэг мэдээллийг хэрэгт хяналт тавьж ажиллаж байгаа Баянгол дүүргийн прокурорын байгууллагаас нь ирүүлсэн.
Энэ мэдээлэлтэй холбоотойгоор эрүү шүүлт тулгасан юм уу, цагдаагийн албан хаагч буруутай юм уу, үгүй юм уу гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Гэхдээ энэ бол мөрдөн шалгах ажиллагааны байгууллагын өөрийнх нь харьяалдаг чиг үүргийн асуудал гэдгийг онцолъё.
Хорих 461-д байхад юу болов. 2024 оны долдугаар сарын 11-нд гэдэс орчмоор өвдөж байна гэж хандсан. Дотоод журмынхаа дагуу эмч нь үзлэг хийсэн, 13-нд эргээд 461-д гарсан. Долдугаар сарын 17-нд таагүй байна гэдгээ мэдэгдсэн, эход үзсэн, 22-нд түргэн тусламж үзүүлэх шаардлагатай болсон учраас III эмнэлэгт шилжүүлэн өгсөн гэж мэдэгдэж байгаа. Камерын бичлэг харахаар хохирогч хоёр хүнтэй хамт цагдан хоригдож байсан. Таталт өгсөн, 1,20 минутын дараа ШШГЕГ -ын албан хаагч очиж тусламж үзүүлж байгаа.
Эмчийн тусламж үйлчилгээ зэрэг дээр эмнэлгийн байгууллага өөрсдөө зохих ёсны хариугаа өгөх ёстой. Амь хохирсон шалтгааныг шүүх шинжилгээний газар буюу шинжээч эмч нар тогтооно. Тэрийг үндэслэж бид дараагийн дүгнэлтээ гаргах боломжтой.
Гурав дахь асуудал эмчилгээ үзүүлэх хугацаа нийтдээ 24 цаг орчим үргэлжилж байгаа.
Хохирогч ухаангүй байсан, хүчилтөрөгч дутагдалтай байсан учраас эмчилгээ үйлчилгээ үзүүлэхдээ өөрийг нь хүлэх шаардлагатай болсон гэж ШШГЕГ-ын албан хаагч хэлж байгаа.
Гав хэрэглэсэн гэж байгаа. Гав хэрэглэсэн гэдэг дээр эмчилгээ үйлчилгээний журам байх ёстой. Олон хүмүүс дээр эмчилгээ үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болдог байх.
ХЭҮК гав хэрэглэсэн нь хүнлэг бус хэрцийг харилцаа, эмчилгээний журам түүнийгээ дагах ёстой байсан гэж үзэж байгаа. Энэ асудулыг шалгах ёстой. Хэрэв ийм өвчтөн ирвэл ямар арга хэрэгсэл ашиглаж үйлчилгээ үзүүлэх ёстой юм гэдгийг тодруулах шаардлагатай.
ХЭҮК байгуулагдаад 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа халдашгүй байх эрх, эрүү шүүлтээс ангид байх эрхийг нийт 15 удаагийн илтгэлдээ тус бүрт нь сэдэв болгож хөндсөн. Тодорхой өөрчлөлтүүд гарч байгаа.
Хамгийн сүүлд гаргасан 23 дахь илтгэлдээ халдашгүй байх эрх гэдэгт “Сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьж байна” гэдэг асуудлыг хөндөж тавьсан. УИХ -ын тогтоолд туссан. Засгийн газар ахлаад, Хууль зүйн яам ажилласнаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулснаар 2024 оны наймдугаар сарын 1-нээс шүүгчийн зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглосон. Тийм учраас ХЭҮК өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагууд зохион байгуулалтаа хийсэн үү, бэлэн байгаа юу, хуулиа таньж мэдсэн үү гэдгээр уулзалт зохион байгуулсан.
Нэг асуудал шийдэгдээгүй. НҮБ -ын гишүүн байгууллагаас эрүү шүүлт тулгасан хэргийг тусдаа мөрдөн байцаах мөрдөх байгууллагыг байгуулаач ээ гэсэн. Тусгай субьект бүхий албан хаагчдыг мөрддөг шалгадаг учраас тэнд тусдаа нэгж байх ёстой. Тэгж байж эрүүдэн шүүлтийг таслан зогсоож чадна гэж зөвлөсөн. Одоогийн байдлаар АТГ-ын нэгжийн харьяалал шийддэг хэвээрээ байгаа” гэлээ.
Хүний эрхийн дэд хороо хуралдаж эхэллээ
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан эхлээд байна. Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдалтай холбогдуулж, хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг энэхүү дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх юм.
Хүний эрхийн дэд хорооны хуралдаанд хуулийн байгууллагынхнаас гадна Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-оос төлөөлөл оролцож байна.
Тус хуралдаанаар нийт 11 төрлийн мэдээлэл сонсох хэрэгцээ шаардлага үүссэн гэдгийг хуралдаан даргалагч мэдэгдлээ. Нэгдүгээрт, эрүү шүүлтэд өртсөн гэдэг 21 настай залуу АТГ-т гомдол гаргасан. Цагдан хоригдож байхдаа амь насаа алдсан. Хоёрт цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа иргэд хохирч байгаа асуудал. Сая эрүү шүүлтэд өртсөн, Сэлэнгэд мөн ноцтой хэрэг болсон. Энэ асуудал дээр мэдээлэл байгаа юу. Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ. ХЭҮК -ын илтгэлд нэг бус удаа эрүү шүүлтийн талаар хөндөгдсөн. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсоно. Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ бусдыг гүтгэх, эрхэнд нь халдах зэргээр хууль зөрчиж байгаа тухай гомдлыг хохирогч талаас тавих болсон. Хүний эрхийн мэдрэмж талаасаа, хууль мөрдөх талаасаа ямар байгаа талаар мэдээлэл сонсоно. Цагдан хоригдож байхдаа эрүүдэн шүүгдсэн гэдэг асуудал хөндөгдөх болсон. Өмнөх тохиолдлуудтай холбоотой арга хэмжээ авсан уу, саяны үйл явдал үнэн үү гэдгээр мэдээлэл авах.
Гүйцэтгэх ажил, эрүүгийн төлөөлөгчтэй холбоотойгоор эрүү шүүлтийн асуудал гарах болсон. Хууль эрх зүйн орчин ямар байгаа, өрөө тасалгаа ямар байгаа. Саяны үйл явдал мөрдөн байцаах өрөөнд болсон уу, гадуур болсон уу.
Шүүхийн шийдвэргүй баривчилгаа ямар байна вэ. Шүүхийн зөвшөөрөлгүй хийгдэж байгаа ажиллагаа байгаа, хуулийг боловсронгуй болгох чиглэлээр мэдээлэл авах зэрэг асуудал багтаж байна.
Zochin 2024-07-30 66.181.191.207
MU-n cagdaa hvchnii baiguullaga fashist german bolciim baina daa! Huurhii 21 nastai hvvg gedes, tarhi tolgoid n hvnd gemtel uchruulj albaar zohion baiguulalttai alsan ym shig baina l daa! 21-hen nastai hvv baragtai bol tatalt uguhgvi baimaar, aimshigtai gutamshigai Cagdaa, Shvvhiin shiidver gvicetgeh gazar, shvvh prokuroryn gazruudyg vndseer n solij uurchlul shinechlelt hiih cag n negent boljee, ylzarch muudsan uchraas ceverleh heregtei bolson baina shvv!
CourtneyThompson 2024-07-30 188.130.128.170
Харуулах боломжгүй.
BrendaZink 2024-07-30 45.86.0.72
Харуулах боломжгүй.
SheilaDavis 2024-07-30 95.182.124.13
Харуулах боломжгүй.
DanielleRamsey 2024-07-30 188.130.129.58
Харуулах боломжгүй.
StephanieBoyd 2024-07-30 188.130.220.157
Харуулах боломжгүй.
HeatherHeinen 2024-07-30 46.8.110.188
Харуулах боломжгүй.
MariaGordon 2024-07-30 46.8.156.139
Харуулах боломжгүй.
ShereseMoreno 2024-07-30 109.248.205.194
Харуулах боломжгүй.
AmberPham 2024-07-30 46.8.107.133
Харуулах боломжгүй.
CatherineGupta 2024-07-30 109.248.204.141
Харуулах боломжгүй.
LizLeon 2024-07-30 109.248.205.10
Харуулах боломжгүй.
MeredithCook 2024-07-30 109.248.54.98
Харуулах боломжгүй.
CarmenCook 2024-07-30 188.130.136.98
Харуулах боломжгүй.
RuthStephens 2024-07-30 194.35.113.92
Харуулах боломжгүй.
KimberlyThomas 2024-07-30 46.8.156.27
Харуулах боломжгүй.
SabrinaThompson 2024-07-30 45.87.252.209
Харуулах боломжгүй.
KimChandler 2024-07-30 46.8.110.104
Харуулах боломжгүй.
NancyBlair 2024-07-30 109.248.13.194
Харуулах боломжгүй.
HeatherRoss 2024-07-30 188.130.137.104
Харуулах боломжгүй.
TyraJones 2024-07-30 109.248.14.242
Харуулах боломжгүй.
MichelleEverington 2024-07-30 95.182.124.73
Харуулах боломжгүй.
JenniferGomez 2024-07-30 46.8.14.161
Харуулах боломжгүй.
LeslieBrown 2024-07-30 46.8.23.249
Харуулах боломжгүй.
JessieBurke 2024-07-30 109.248.205.134
Харуулах боломжгүй.
ChristyKaufusi 2024-07-30 46.8.192.220
Харуулах боломжгүй.
CynthiaNelson 2024-07-30 188.130.220.228
Харуулах боломжгүй.
AdaMartin 2024-07-30 188.130.220.228
Харуулах боломжгүй.
HeatherKrank 2024-07-30 109.248.14.167
Харуулах боломжгүй.
DebbieBurton 2024-07-30 46.8.111.4
Харуулах боломжгүй.
KathyRogness 2024-07-30 46.8.11.44
Харуулах боломжгүй.
JennySmith 2024-07-30 188.130.128.10
Харуулах боломжгүй.
DianaJones 2024-07-30 109.248.142.27
Харуулах боломжгүй.
JackieBuck 2024-07-30 46.8.56.55
Харуулах боломжгүй.
JennyFratto 2024-07-30 45.11.20.7
Харуулах боломжгүй.
OliviaWilson 2024-07-30 188.130.142.59
Харуулах боломжгүй.
MelissaWilcox 2024-07-30 188.130.129.127
Харуулах боломжгүй.
TiffanySmith 2024-07-30 45.87.252.72
Харуулах боломжгүй.
JennaMac 2024-07-30 109.248.15.164
Харуулах боломжгүй.
LenaWilkins 2024-07-30 46.8.213.113
Харуулах боломжгүй.
HeatherSmith 2024-07-30 188.130.142.142
Харуулах боломжгүй.
TeresaPerroud 2024-07-30 46.8.155.38
Харуулах боломжгүй.
KerriHarms 2024-07-30 188.130.129.85
Харуулах боломжгүй.
BrendaJohnson 2024-07-30 45.86.0.246
Харуулах боломжгүй.
LizHunt 2024-07-30 109.248.14.36
Харуулах боломжгүй.
AnnaThompson 2024-07-30 109.248.129.209
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-30 66.181.176.145
Хуулийхан өөрсдөө хуулиа гажуудуулж хүнийг дураараа шийтгэдэг болсон.Хамгийн хүний мөсгүй хүмүүс. өнгө мөнгө эрх мэдлийн өмнө бөхийсөн бялдуучид
JadeMurphy 2024-07-30 46.8.111.45
Харуулах боломжгүй.
MandyJohnson 2024-07-30 109.248.204.62
Харуулах боломжгүй.
JessicaKing 2024-07-30 45.11.20.57
Харуулах боломжгүй.
DawnStenzel 2024-07-30 188.130.129.87
Харуулах боломжгүй.
JaimeDevpura 2024-07-30 95.182.127.97
Харуулах боломжгүй.
BrittanyAlexander 2024-07-30 188.130.129.227
Харуулах боломжгүй.
JamieWilliams 2024-07-30 188.130.142.142
Харуулах боломжгүй.
LindaHamilton 2024-07-30 188.130.211.75
Харуулах боломжгүй.
KarmaRamirez 2024-07-30 2.59.50.6
Харуулах боломжгүй.
ReeshaCapodagli 2024-07-30 194.32.229.26
Харуулах боломжгүй.
BelindaBellard 2024-07-30 45.15.73.112
Харуулах боломжгүй.
Иргэн 2024-07-30 66.181.188.51
За шоу болгоод улс төржүүлэх хэрэггүй шүү!!! Үнэхээр үр дүнтэй ажил болговол болж бн
ИРГЭН 2024-07-30 202.131.227.179
УХААНГҮЙ ХҮН ЯАЖ ОРГОХ ВЭ АРАЙ ДЭНДҮҮ ХҮНЛЭГ БУС ЦАГДААГИЙНХАН ЕР БОЛОВСРОЛ СУЛ ӨӨРИЙГӨӨ ИХ ЮМАНД БОДСОН ТЭНЭГҮҮД
AmandaShrader 2024-07-30 45.86.0.242
Харуулах боломжгүй.
DimareMarshall 2024-07-30 46.8.23.48
Харуулах боломжгүй.
TracyOenick 2024-07-30 188.130.128.155
Харуулах боломжгүй.
DaniellePalmer 2024-07-30 188.130.188.48
Харуулах боломжгүй.
TeresaKing 2024-07-30 188.130.143.218
Харуулах боломжгүй.
Irgen 2024-07-30 122.201.31.155
Uchnuun hural hui bolood yu ch uurchlugduhgui bgaag anzaarch bnuu hundee bish togtoltsoondoo bgaam tsagdaa oroltsson hereg bolgon zamharch bdag harin sensaats tarij niigemd sain sevsen heregtei tsagdaa yal avdag..
LadonnaSmith 2024-07-30 109.248.14.113
Харуулах боломжгүй.
AntoinetteRodriguez 2024-07-30 109.248.205.195
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-30 103.212.119.205
Shuud bugded n 25 jil ogooch!!!
Нэргүй 2024-07-30 103.212.119.205
Alchihsan yum baina, yuun xural. Adilxan alaach!!!
Нэргүй 2024-07-30 202.9.41.16
Танай сайт бага хуцаарай хаалтын гэрээ бна уу хамаагүй Зоригын хэрэг илрэх ёсиой Сүхболд явж бна битгий албан тушаалын авч замахруулах гээрэй
Нэргүй 2024-07-30 66.181.184.120
цагдаа хүнийг их ялгаж харьцдаг даа.жаахан ядруухан хүнд их дээрэлхүү байдаг шүү.30 гаруй жил байгууллагын нэр хүнд гэж арьсаа хамгааллаа.одоо хангалттай цагдаа гэж ялзарсан бүтцийг шинэчлэн аттестатчлал явуулж ёс зүйгүй увайгүй нахаал цагдаа нарыг цагдаагаас шүүрдээд зайлуулж шигшиж цэвэрлэх цаг нь болсон
Нэргүй 2024-07-30 76.66.121.43
цагдаад асуудал байгаа энэ Баянгол дүүргийн цагдаагийн дарга Панз хочит Амараа гэдэг залуу янзын хорчин хүн дээ ямар сайндаа Панз хочтой бөйх уу Зүүнхараа Төмөрзамын цагдаа гээд олон газарт авилга авч ашиг хонжоо харж Панз үсэргэж ирсэн нөхөр шүү дээ яаж хүн удирдаж суух уу мөнгө ашиг л харж бодож яваа хүн дээ ийм дарга байхаао яаж доод албад нь хууль сахиулах уу дээ
MelissaGarcia 2024-07-30 109.248.48.244
Харуулах боломжгүй.
хүннү 2024-07-30 66.181.161.16
Та нар чинь хулгайч, хүчиндэгч, дээрэмчин, тонуулчидыг хамгаалж хаацайлсан хүмүүүс байх юм. Тэднээс чинь болж иргэд, улс орон тэр чигтээ хохирчоод байхад дугарах хүн алга уу? Нэг л их арчилал, хүний эрх ярьцаасан хүмүүс байх юм. Яг ардчилалаа ойлгодог хүн байна уу? Анхнаасаа шударга ардчилсан нийгмийг байгуулаагүй биз дээ? Уянгахишиг чи ааваасаа асуу л даа.
KelseyGreen 2024-07-30 188.130.128.10
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-30 66.181.185.141
Үгүй ээ хөөе энэ цагдаагийн, хорихын дарга нарын ярьж байгааг хараач ээ ! Ямар янзын боловсролгүй хачин юмнууд байдгийн бэ ?! Сэхээтэн хүний шинжгүй, боловс ролын үнэр ч үгүй бүр нэг ийм лойчихсон хогнууд бас байдаг байнаа, ла ла ла…..
Нэргүй 2024-07-30 76.66.121.43
мэдлэггүй ярианы соёл үг хэллэг муутай түг таг хийсэн аймаг сумны сэтгэлгээтэй анх цагдаад хөл тавьсан тэр хүрээндээ гацсан дээдсийн татаасаар дээгүүр дарга болсон ч мэплэг сэтгэлгээ дутуу аргагүй шүү дээ хөөрхий өөрсдийгөө мэдэхгүй л сууж байгаа даа
Зочин 2024-07-30 59.153.112.52
Унэн хунд сурталтай юмаа Хуулийнибайгууллагуудтбиеибиендээ саад болоод л сууж байдаг юм байна АТГ ын мордогч жишээлбэл ямар ч эрх мэдэл алга Шоронд ороод мэдуулэг авч чадахгуй заавал даргаас. Зовшоорол авдаг
Зочин 2024-07-30 139.5.217.88
МАН хаана байна нөгөө Содномдаржаа Чимгээ нарт эрүү шүүлт тулгасан гээд бараг л офтороо хөдлөсөн биз.Бүр Данх ,Нянбактер 2 хорих ангид очоод уулзаад гүйгээд байсан.Тэд одоо үүнд дээр үгээ хэлэхгүй юм уу.Эсвэл зүгээр л улс төр байсан юм уу. Элбэгдорж, Хурц нар холбогдсон болохоор үүнд их ач холбогдол өгчээ гэсэн ойлголт төрөөд байна.Эцэст.Чимгээ Содномдаржаа нар л хожлоо доо. Одоо энэ хэрэг дээр дуугарахгүй өнгөрвөл Данх Нянбактер нар новшийн гарууд юм даа гэж бодохоос.
лооол 2024-07-30 66.181.188.141
Прокурорыг бүгдийг нь ажлаас чөлөөлөөд шалгавал таарна. Хамгийн их хууль завхруулалт тэнд явагдаж байна
AngelGonzalez 2024-07-30 188.130.129.22
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-30 202.9.41.16
Цагдаа муулаад байгаа нөхөд өөрсдөө халдлагад өртөөд ирхээр хамгийн түрүүнд цагдаа л гэдэг цагдаад хамгийн дургүй хүмүүс бол гэмт хэрэгтэн ялтан түүний хань хамсаатан нийгмийн дэг журам зөрчигсөд бдг таны ойр дотны хүмүүс эд хөрөнгө хэн хамгаалах уу цагдаа л хамгаалдаг битгий тролууд дайраад байгаарай
Нэргүй 2024-07-30 66.181.186.18
Цагдаагийн үүрэгт ажил бол иргэдийг гэмт халдлагаас хамгаалах. Үүнийхээ төлөө тэд цалин авч, төсвөөс санхүүждэг. Гэмт хэрэгтэнтэй харьцдаг учираас тэдэнд тодорхой хэмжээний хүч хэрэглэх эрх өгдөг. Харин түүнийгээ хэтрүүлж ашиглаж, бусдыг дарамталж өөрийхөө бузар хүслээ хангаж байгаа бол өөрөө гэмт хэрэг үйлдэж байгаа хэрэг юм. Өөрийхөө үндсэн үүрэгт ажилаа гүйцэтгэсэнээ гавьяа гэж түүнийхээ хариуд гэмт хэрэг үйлдэх эрхтэй гэж байгаа юмуу
Зочин 2024-07-30 66.181.188.131
АТГ бүтэн 7 сар шалгаж бна ш тээ. Энэ бол шалгалт биш зүгээр л шалгасан дүр эсгэж бгаа хэрэг
зочин 2024-07-30 66.181.176.110
Хүний эрхийг хангах чиг үүргийг хаа хаанаа муу хэрэгжүүлж байсны ганц жишээ энэ бус уу!!!
Цагдаа, ХЭҮК . . . гэх мэт байгууллагууд маш хангалтгүй ажиллаж иржээ. Тэгээд хүний амь хохирсон хойно
энэ албан тушаалтнууд ингэсэн тэгсэн гэсэн арчаагүй тайлбар тавиад сууж байдаг. Байж байгаа царайг нь
Хотын уугуул 2024-07-30 202.126.89.152
Монголын цагдаа аймаар яргачин болжээ. Хэдхэн сарын өмнө 3 цагдаа нийлж бага насны охиныг нийлж байж хүчиндсэн. одоо бол гэмгүй хүнийг цагдаа нар шоронд нь яргалж *л.ллаа. Бид ямар нийгэмд амьдраад байна вэ.. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ..
Зочин 2024-07-30 66.181.191.164
Гэмгүй ч биш л дээ. Гэхдээ гэмтэн учраас үхэх ёстой гэсэн юм байхгүй. ШШЕГ хорих үйл явцдаа хүний эрхийг зөрчихгүй, эрүүл мэндэд нь ч гэсэн олигтойхон хяналт тавих ёстой байтал 10 хоног оношлоогүй байна гэхээр хариуцлагагүй л ажилладаг юм байна
Нэргүй 2024-07-30 202.55.191.194
энэ цагдаагийн албанд авч байгаа хүмүүсээ чанаржуулаачээ дандаа дунд сургуулиач төгсөж чадаагүй хар малнуудыг сүргээр авсны гор нь хүн алж, хүчин хийж, хүндээр яргалан тамлах байдлаар илэрч байна.
жаргал 2024-07-30 66.181.165.99
уг нь албан хаагчдын дагаж мөрддөг хууль, дүрмүүд нь чанаргүй, дутуу дулмаг байгаагаас ийм асуудлууд үүсэж байгаа юм. Тэгэхээр тэдгээр бүх хууль, дүрмүүдийг бүгдийг нь шинжилж оншлох хэрэгтэй. Бас тэр шинжилгээний дүн дээрээ үндэслэж засаж залруулах шаардлагатай. Хэн нэгэн хүнийг огцруулаад, эсвэл буруутгаад байдал засрахагүй эээ. Тогтолцоо буюу хууль дүрмүүдээ сайжруул…
DanielleEgues 2024-07-30 46.8.22.25
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-30 66.181.184.248
ЦАГДААД АСУУДАЛ БАЙНА АА ГЭДЭГ НЬ БЭЛЭН ХАРАГДААД БАЙНА.ТОМ БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН
лайтай 2024-07-30 66.181.188.141
Цагдаагаас өмнө прокурорын анбанд өөрчлөлт хийх хэрэгтэй
Зочин 2024-07-30 59.153.112.52
Нийгмийн сулжээнд цагдаа нар луу дэндуу дайрч байна Нэг хэсэг багш нар луу яг ингэж дайрдаг байсан юм Ямар ур дун гарсан бэ гэвэл олон багш ажлаасаа гарч Солонгос явсан Ажилдаа дургуй болсон Одоо 4 мянга гаруй багш дутагдаж байгаа Математикийн багш ялангуяа Эгэ жилийн ЯэЕШ ийнидун гэхэд дундаж гуйцэтгэл хорь гаруйхан зуугаас шуу Цагдаа ч дутагдах уе ирнэ Алдаа гаргавал хариуцлага тооцож сайн ажиллаж байгааг нь сайн урамшуулж гол нь нийгэм цагдаа нараа хундлэх естой
Зочин 2024-07-30 59.153.112.52
Нас барсан залуу мэдээж оровдмоор Гэхдээцагдаа нарыг хун амины хэоэгт гутгэж хэлиэгдуулвэлтбас болохгуй. Ээ Цагдаагийн ард бас члгаагуй гэр бул хуухдууд байгаа
Нэргүй 2024-07-30 66.181.160.102
Нэг л их хүний эрх ярьсан гарууд. Засаршгүй хулгайч нүглээ даалгүй тонилсон байна шд. Хэдэн хүнийг хохироож цаг завыг нь алдуулсан бол.Хулгайчаас бол хохирсон улсуудын эрхийг яриач бас
Зочин 2024-07-30 59.153.112.52
Гол асуудлаа ярьж чадахгуй байна даа АТГ яахлаараа аль нэг сард гаргасан гомдолд хариу огоогуй юм бэ Тэрийг тургэн хэлуулээчээ Эмзэг мэдээлэл гэж юугаа яриад байгаа юм Яахлаараа гэмт хэргийн тухай мэдээг нуух естой юм Цагдаа задлахгуй байх байсан бизээ Тэр эгчээс нь болсон ятэр цагдаа зодоод алчихсан юм ярьсан Цагдаа нарыг хун амины хэрэгт холбогдох м
Дэгдэл хийсэн Ноцтой шидээ Гэтэл цагдаа зодсон ч байсан 1 сард зодсон гэхэд 7 сард нас барсан байна
Нэргүй 2024-07-30 66.181.184.248
Шулуухан хэлэхэд цагдаагийн мөрдөгч нэртэй хүмүүс, аартэйгөө адилхан хүмүүстэй хэт дээрэнгүй харьцдаг. сурсан мэрэгжлээ, оноосон ажлаа хийж чаддагүй юм бол өөр ажил хийгээч дээ
Х 2024-07-30 66.181.161.216
Мэдрэл юм ярихын хүн зодсон бол ч гэх шиг тэгээд зодоогүй юм уу
Нэргүй 2024-07-30 66.181.186.187
Өөрсдөө болөөрсдийгөө бол эвтэйхэн аваад үлдэх байлгүй дээ бусдыг бол яаж ийж байгаад л эдэлж байсан гэсэн пайзтай болгох төлөвлөгөөтэй ажилладаг болсон юм шиг хууль шүүх нь ер нь тэр залууг хэлмэгдүүлчихсэн юм биш үү
Нэргүй 2024-07-30 202.126.91.155
АН тавилттай жүжигээ болиочээ дүрдээ орсон хулгайч нар вэ ер нь гэмт хэргиын улмаас хохирсон хохирогчдын талаар сонсгол явуулаач нөгөө хэдэн рулгайч нар нь хүний эрхээр хамгаалуулаад даам гарчихсан
Ббб 2024-07-30 210.148.94.144
Лалрын цагдаагийн хувцсны голоо дарангуйлал тогтоож хүний эрх, ардчиллыг уландаа гишгэмээр байгаа бол тэр дарангуйлагч улс оронуудруугаа зайлаарай.
KarenClark 2024-07-30 46.8.107.135
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-30 124.158.104.50
Манай цагдаа иргэдээ барьж хорьж, зодож дарамталж байж хэрэг илрүүлдэг уламжлалаасаа салах ёстой. барьж
Зочин 2024-07-30 202.21.117.194
Тэрнээс асуусан чинь тэгж байна, энэээс асуусан ингэж байна гэдэг байгуулага байх шаардлага байна уу. Шалгаж хариу арга хэмжээ авдаг эрх мэдэл өгөхгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Ийм байдал үргэлжилсээр давтагдсаар л байх болно. Хуулийн байгллагын гаргаж буй хууль бус үйлдлүүдийг хүнд зүйл ангиар яллаж байх хэрэгтэй.
Нэргүй 2024-07-30 66.181.186.187
Хүний эрхийн дэд хороо гэж байдаг юм бол зэрэгцээд Хэлмэгдүүлэлтээс урьдчилсан сэргийлэх Дэдхороо гэж байгуулах хэрэгтэй
Нэргүй 2024-07-30 202.126.90.139
Бас гүтгэхээс хамгаалах дэд хороо хэрэгтэй байна аа.
Нэргүй 2024-07-30 66.181.187.17
Хууль зүйн сайд нь ардчилсан намын хүн байдаг гэдэг тэгсэн Өнөрцэцэг шоронд байгаад байдаг АН намыг одоо харьяа.
Нэргүй 2024-07-30 202.126.90.139
Ардчилсан намын гишүүнчлэлтэй бүх хүмүүсийг шоронгоос суллачих.
Зочин 2024-07-30 66.181.161.50
Өнөрцэцэгийг хорих шийдвэр гаргасан шүүгчдэд асуудлын гол нь байгаа юм биш. Шүүгч нарын хувьд хуулиа баримталж шийдвэр гаргах үүрэгтэй. Тийм болохоор Өнөрцэцэгийг хорих шүүхийн шийдвэрт бичигдсэн тэр хуулийн заалтад асуудлын гол нь байгаа юм. Тэрхүү хуулийн зохицуулалтуудыг өөрчлөхөөс нааш дараа дараагийн Өнөрцэцэгүүд хоригдсоор л байх болно.
Зочин 2024-07-30 59.153.112.52
АТГ ын шалгалтын дугнэлтийг хэлуулээчээ Тэр гол асууудал шш дээ Зодож тамласан уу угуй юу Тодорхой биш байгаа ш дээ
Сокол 2024-07-30 202.126.91.177
Сул орон тоо, мөнгөний гарз, оронд нь нилээн олон ажилчин анги үр бүтээлтэй хөдөлмөрлөж, бүтээх байлаа
Нэргүй 2024-07-30 202.9.40.67
Монголд нийгэм аймар гамшгийг байнаа аа!!!!
Тэнд энд ажилд хийхээр
Дандаа хужаагууд
Цаана бхын ажиглаад бж бхын
Наанан үмхий бузраа үнэлсн
Гичигүүд их шаардлага тавьсан хог шаарууд ажиллах хүсэл унтраасн хог шаарууд.
Хужаагас харилцаагаа үүрд таслаж хог шааруудыг хөөж гаргаж амьдрал дээшилнээ.
Яаасан бузар бдолого бээ!!!!
Нэргүй 2024-07-30 202.126.92.98
Цагдаагийн удирдлагыг солихгүйгээр энэ байдал хэзээ ч засагдахгүй