Иргэд аялал зугаалж болох ч аминдаа хайртай байхыг албаныхан анхааруулж, сэрэмжлүүлж байна. Гэвч харамсалтайгаар усанд живж, нас барж буй хүний тоо өдөр, хоногоор өсч байна.
Аялж, зугаалж байгаа иргэдийн дийлэнх нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн, анхаарал болгоомжгүй, хайнга байдлаасаа болж осолдож байгааг аврагчид учирладаг.
Үүрэг гүйцэтгэж эхэлсэн өдрөөс хойш нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 1035 алба хаагч голын эргийн дагуу 70 гаруй мянган иргэнд сэрэмжлүүлэг, анхааруулга өгч ажиллажээ.
Эдгээр таван камер нь 360 градус эргэж, голын ойр орчмыг харуулдаг бөгөөд энэ жил Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас баталсан санхүүжилтээр шинээр дуут анхааруулга өгдөг найман камер нэмж байршуулахаар төлөвлөжээ.
Уг дэвшилтэт технологийг ашигласнаар онцгойгийн алба хаагчдын ажлын ачааллыг хөнгөлж, гол дагуу амарч зугаалж яваа иргэдийн амь насыг авран хамгаалахад ач холбогдолтой гэдгийг албаныхан онцолсон юм. Гол дагуу хэдэн зуун хүнд тэр бүр завьт эргүүл хүрч ажиллаж чадахгүй учраас орчин үеийн дэвшилтэт технологи ашигласнаар алба хаагчид богино хугацаанд шуурхай арга хэмжээг авч чадах юм. Энэ камер нь цагдаагийн байгууллагын ажилд ч багагүй тус нэмэртэй байдаг аж.
3,595.72






















































Холбоотой мэдээ