Үндэсний их баяр наадам болон тоглолттой үед л үүд хаалгыг нь нээдэг, бусад үед цоожтой байдаг Төв цэнгэлдэх хүрээлэнг энэ зунаас анх удаа нээлттэй болгосноор баруун урд талын 16-р хаалгаар хүмүүс чөлөөтэй орж гарна. Хаалгаар ормогц, цэнгэлдэхийн зүлэг дээр чийгийн гудас дэвсэж хэвтэх нь хэвтэж, суух нь сууцгааж ихэвчлэн гэр бүлээрээ яваа бололтой хүмүүс амарч, тоглож байв. Ажлын өдөр хэдий ч хүмүүс цөөнгүй байлаа.
Шинэхэн ногоон зүлэг, дугуйн зам зэргийг шинэчлэн зассан нь цэвэрхэн, тохилог болоод өнгөлөг харагдана. Мөн хоггүй цэвэрхэн байв. Бөхийн зүлгийн хоёр талаар өндөр зургаан ширхэг хөх өнгийн хогийн сав байрлуулжээ.
Цаана нь бөх барилддаг зүлэг дээр хүүхдүүд хөл нүцгэн хөөцөлдөн гүйлдэж, зарим нь хөлбөмбөг, гар бөмбөг тоглож байв.
Хэсэг хүүхдүүд дугуйн зам дээр дугуй унаж, ролек, скүүтэр зэрэг өөрсдийн унаагаар хаанаас машин гараад ирэх бол гэж айх айдасгүй, урд нь саад болох зүйлгүй дураараа зорчиж байлаа. Энэ өдөр гадаа халуун, үдийн хойно байсан учир иргэд сүүдэр бараадаж цэнгэлдэхийн баруун талд сууцгаана. Ихэвчлэн цэнгэлдэхийн ойр орчмын оршин суугчид иржээ.
Тэдний нэг Хан-Уул дүүргийн 15-р хорооны зургадугаар байрны өндөр настан С.Хорлоо гуай. Тэрбээр дөрвөн настай зээ охиноо салхилуулж байв.
Төв цэнгэлдэх иргэдэд нээлттэй байгаа нь маш их таатай, амарч суухад аятай байгааг хэлсэн юм. Цэнгэлдэх хүрээлэнгийн ойр хавьд байрны тоглоомын талбайгаас өөр хүүхэд, хөгшид амарч зугаалах газар хомс аж. С.Хорлоо гуай өндөр настай учир хол явж чадахгүй ихэвчлэн гэртээ байдаг, орой сэрүүн болохоор байрныхаа тоглоомын талбайд зээ охиноо тоглуулдаг аж. Хүүхдүүд нь амрахад л цэцэрлэгт хүрээлэн зэрэг арай аятай сэлүүхэн газарт очдог. Харин Төв цэнгэлдэх хүрээлэн дотор охиноо тоглуулахад өөрөө сууж амраад охин нь дураараа тоглож байгаа нь эмээ охин хоёрт тун чиг таатай байгааг хэлж байсан юм. С.Хорлоо гуай энд 14 дэх жилээ амьдарч байгаа ажээ. Тэрбээр "Өнөөдөр их сайхан, хүн бага байна. Түүнээс хүмүүс маш их ирж байгаа. Би өдөр болгон зээгээ дагуулаад ирдэг. Гадна хүүхдийн талбайг хүртэл их сайхан болгосон. Манай зээ охиныг төрдөг жил буюу 2020 онд хүүхэд салхилуулах газар битгий хэл суух сандал ч байхгүй их хэцүү байсан. Тэр үеэ бодвол амарч суух газар нэмэгдсэн.
Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд засвар хийгээд сайхан болсон байна. Хүүхдүүд хөл нүцгэн, айх айдасгүй тоглоод сэтгэгдэл маш өндөр байгаа.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх газар харьцангуй нэмэгдэж байна. Тоглолт болоход их дуу чимээ гардаг нь хэцүү байдаг. Гэхдээ яах вэ дандаа болохгүй юм чинь" хэмээн бидэнтэй хуучилсан юм.
ЗУН ЗААЛАНД БЭЛТГЭЛ ХИЙХЭЭР БҮГЧИМ ХЭЦҮҮ БАЙДАГ
Бөх барилддаг зүлэг дээр наадмын үед зассан тайз байх ба бүрэн хураагаагүй байв. Дэргэд нь бөхийн зодог шуудагтай хоёр хүүхэд барилдана. Тэд бол М.Лхагваноров, А.Адьяамягмар хоёр. Спортын төв ордон амарсан учир бэлтгэлээ хийж байгаа нь энэ аж. Цэнгэлдэх хүрээлэн иргэдэд нээлттэй байгааг тэд саяхан мэдэж өглөө 10:00 цагийн үед иржээ. М.Лхагваноров, А.Адьяамягмар хоёр үндэсний бөхөөр барилдаад жил гаруй болж байгаа гэв. Өвөл, хаврын улиралд Спортын төв ордонд бэлтгэлээ хийдэг. Зуны улиралд зааланд бэлтгэл хийхээр бүгчим. Задгай талбайд хийхээр сэлүүхэн, сэрүүхэн амар байна. Дээрээс нь бид хоёр биеэ борлуулах гэж байгаа юм.
Цаашдаа иргэдэд нээлттэй байвал зүгээр л юм байна. Ялангуяа зуны улиралд есдүгээр сарын 1-н хүртэл нээлттэй байлгавал хүмүүс их ирэх байх.
Бөх барилддаг хүүхдүүд ч бэлтгэлээ хийгээд гоё байна гэсэн юм.
Энэ жил үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд засвар шинэчлэл хийсэн. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, автомашингүй бүс болгосон. Мөн өмнө нь цэнгэлдэх хүрээлэнг тойруулан байршуулсан 150 мВт-ын лед гэрэл нь зөвхөн тухайн орчмоо л гэрэлтүүлдэг байсан бол шинээр барьсан 16 цамхагт гэрэл нь хүрээлэнг бүхэлд нь гэрэлтүүлэх боломжтой болгосон билээ. Нэмээд есөн жил болсон хиймэл зүлгийг сур, шагайн талбайд шилжүүлэн дэвссэн. Ийн төв талбайд шинээр тоглолт болон спортын тэмцээнд ашиглах боломжтой FIFA-ийн шаардлага хангасан зүлэг тавьж, гүйлтийн замыг шинэчилсэн юм.
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН НАЙМДУГААР САРЫН 1-н ХҮРТЭЛ 07:00-23:00 ЦАГ ХҮРТЭЛ НЭЭЛТТЭЙ БАЙНА
Цэнхэр өнгийн, ар талд нь Төв цэнгэлдэх хүрээлэн гэх бичиг бүхий хувцас өмссөн гурван хүн тэнд байх хүмүүст шаардлага тавьж, хогийг нь цэвэрлэж нааш цааш явна. Тэдний нэг тус газрын ажилтан Ш.Энхжаргал.
Бидний асуусан асуулт бүрд уриалгахан хариулж, түүний хажуугаар хүүхдүүдэд анхаарал тавина. Төв цэнгэлдэх хүрээлэн нээлттэй байгаа хугацаанд хүмүүс маш их ирж байгаа ажээ. Цаашид ингээд нээлттэй байвал гоё юм гэдгийг иргэдийн зүгээс хэлж байгаа гэнэ.
Наадмаа үзэж чадаагүй хүмүүс ирж дурсгалын зургаа авхуулаад, их гоё болсон байна гэх мэтчилэн иргэдийн сэтгэл маш өндөр байгааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ажилтан Ш.Энхжаргал хэлэв.
Тэрбээр, Манайх өглөө 07:00 цагаас орой 23:00 цаг хүртэл нээлттэй байна. Наймдугаар сарын 1-н хүртэл нээлттэй байлгана үнэ төлбөргүй. Орж буй хүүхдүүдэд сандал дээр битгий гараарай, дээр нь битгий гишгээрэй гэдэг шаардлага тавьдаг. Хоол, идэх юм авч орохыг хориглосон ч зарим иргэд өглөөнөөс орой хүртэл байдаг учир битгий авч ор гэж шаардлага тавих боломжгүй байгааг хэлж байв. Хог хаяж байгаа гэхдээ харьцангуй том багагүй соёлтой болсон байна иргэд.
Зүлэг дээр дугуйтай явж болохгүй шүү гэж шаардлага тавихаар уриалгахан хүлээж авдаг гэв. Төв Цэнгэлдэх хүрээлэн иргэдэд нээлттэй байгаа өдрүүдэд хүмүүс өглөө эрт ирж гүйж, дасгал хөдөлгөөн хийж, ахмадууд бүжиг хөдөлгөөн хийн, хүүхдүүд чөлөөтэй тоглон наадаж байгааг Ш.Энхжаргал хэлсэн юм.
Иргэдийн хаясан хогийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ажилчид өдөр бүр цэвэрлэдэг байна. Харин гадна талбайн цэвэрлэгээг Нийслэлийн засаг даргын тамгын газраас хариуцдаг аж.
Энэ жил цэнгэлдэхэд бүрэн засвар хийсний нэг нь 00. Өмнө нь бие засах газар нэлээд асуудал дагуулдаг байв. Тоглолт болоход бие засах газар байхгүйгээс иргэд ойр орчмын байр, тоглоомын талбай зэрэгт бие засаж орчныг бохирдуулдаг байсан. Энэ асуудал шийдэгджээ. Эрэгтэй, эмэгтэй тус бур 30 суултууртай 00 байгуулжээ. Цэнгэлдэх нээлттэй байх хугацаанд 00 мөн нээлттэй байв. Үүднээсээ ороход цэвэрхэн, иргэд үйлчлүүлэхэд тухтай байгаа нь харагдаж байлаа. Тэнд байсан иргэд ч мөн ам сайтай байв.
Нэргүй 2024-07-30 59.153.115.165
Манай оркууд халуун наранд хуванцар зүлгэн дээр хөл нүцгэн хүүхэд хөгшидтөйгөө жаргаж бн гэнэ. эрүүл мэндэд маш хортой. төрийн хяналт гэж даанч алга даа.
SheilaDavis 2024-07-30 95.182.124.13
Харуулах боломжгүй.
DanielleRamsey 2024-07-30 188.130.129.58
Харуулах боломжгүй.
StephanieBoyd 2024-07-30 188.130.220.157
Харуулах боломжгүй.
HeatherHeinen 2024-07-30 46.8.110.188
Харуулах боломжгүй.
MariaGordon 2024-07-30 46.8.156.139
Харуулах боломжгүй.
JanelleRogers 2024-07-30 5.183.130.42
Харуулах боломжгүй.
AprilWilliams 2024-07-30 188.130.136.178
Харуулах боломжгүй.
ShereseMoreno 2024-07-30 109.248.205.194
Харуулах боломжгүй.
AmberPham 2024-07-30 46.8.107.133
Харуулах боломжгүй.
CatherineGupta 2024-07-30 109.248.204.141
Харуулах боломжгүй.
LizLeon 2024-07-30 109.248.205.10
Харуулах боломжгүй.
MeredithCook 2024-07-30 109.248.54.98
Харуулах боломжгүй.
CarmenCook 2024-07-30 188.130.136.98
Харуулах боломжгүй.
RuthStephens 2024-07-30 194.35.113.92
Харуулах боломжгүй.
JoanneCampbell 2024-07-30 5.183.130.115
Харуулах боломжгүй.
SabrinaThompson 2024-07-30 45.87.252.209
Харуулах боломжгүй.
KimChandler 2024-07-30 46.8.110.104
Харуулах боломжгүй.
NancyBlair 2024-07-30 109.248.13.194
Харуулах боломжгүй.
HeatherRoss 2024-07-30 188.130.137.104
Харуулах боломжгүй.
TyraJones 2024-07-30 109.248.14.242
Харуулах боломжгүй.
MichelleEverington 2024-07-30 95.182.124.73
Харуулах боломжгүй.
JenniferGomez 2024-07-30 46.8.14.161
Харуулах боломжгүй.
LeslieBrown 2024-07-30 46.8.23.249
Харуулах боломжгүй.
JessieBurke 2024-07-30 109.248.205.134
Харуулах боломжгүй.
ChristyKaufusi 2024-07-30 46.8.192.220
Харуулах боломжгүй.
CynthiaNelson 2024-07-30 188.130.220.228
Харуулах боломжгүй.
AnnieThomas 2024-07-30 95.182.125.98
Харуулах боломжгүй.
AdaMartin 2024-07-30 188.130.220.228
Харуулах боломжгүй.
HeatherKrank 2024-07-30 109.248.14.167
Харуулах боломжгүй.
DebbieBurton 2024-07-30 46.8.111.4
Харуулах боломжгүй.
RhondaMorton 2024-07-30 188.130.136.76
Харуулах боломжгүй.
KathyRogness 2024-07-30 46.8.11.44
Харуулах боломжгүй.
JennySmith 2024-07-30 188.130.128.10
Харуулах боломжгүй.
DianaJones 2024-07-30 109.248.142.27
Харуулах боломжгүй.
BarbSullivan 2024-07-30 46.8.222.114
Харуулах боломжгүй.
JackieBuck 2024-07-30 46.8.56.55
Харуулах боломжгүй.
JennyFratto 2024-07-30 45.11.20.7
Харуулах боломжгүй.
OliviaWilson 2024-07-30 188.130.142.59
Харуулах боломжгүй.
MelissaWilcox 2024-07-30 188.130.129.127
Харуулах боломжгүй.
TiffanySmith 2024-07-30 45.87.252.72
Харуулах боломжгүй.
JennaMac 2024-07-30 109.248.15.164
Харуулах боломжгүй.
LenaWilkins 2024-07-30 46.8.213.113
Харуулах боломжгүй.
HeatherSmith 2024-07-30 188.130.142.142
Харуулах боломжгүй.
TeresaPerroud 2024-07-30 46.8.155.38
Харуулах боломжгүй.
KerriHarms 2024-07-30 188.130.129.85
Харуулах боломжгүй.
BrendaJohnson 2024-07-30 45.86.0.246
Харуулах боломжгүй.
LizHunt 2024-07-30 109.248.14.36
Харуулах боломжгүй.
AnnaThompson 2024-07-30 109.248.129.209
Харуулах боломжгүй.
JadeMurphy 2024-07-30 46.8.111.45
Харуулах боломжгүй.
MandyJohnson 2024-07-30 109.248.204.62
Харуулах боломжгүй.
JessicaKing 2024-07-30 45.11.20.57
Харуулах боломжгүй.
DawnStenzel 2024-07-30 188.130.129.87
Харуулах боломжгүй.
JaimeDevpura 2024-07-30 95.182.127.97
Харуулах боломжгүй.
BrittanyAlexander 2024-07-30 188.130.129.227
Харуулах боломжгүй.
JamieWilliams 2024-07-30 188.130.142.142
Харуулах боломжгүй.
LindaHamilton 2024-07-30 188.130.211.75
Харуулах боломжгүй.
KarmaRamirez 2024-07-30 2.59.50.6
Харуулах боломжгүй.
ReeshaCapodagli 2024-07-30 194.32.229.26
Харуулах боломжгүй.
SarahEstravo 2024-07-30 188.130.143.174
Харуулах боломжгүй.
BelindaBellard 2024-07-30 45.15.73.112
Харуулах боломжгүй.
AmandaShrader 2024-07-30 45.86.0.242
Харуулах боломжгүй.
DimareMarshall 2024-07-30 46.8.23.48
Харуулах боломжгүй.
TracyOenick 2024-07-30 188.130.128.155
Харуулах боломжгүй.
DaniellePalmer 2024-07-30 188.130.188.48
Харуулах боломжгүй.
LadonnaSmith 2024-07-30 109.248.14.113
Харуулах боломжгүй.
AntoinetteRodriguez 2024-07-30 109.248.205.195
Харуулах боломжгүй.
MelissaGarcia 2024-07-30 109.248.48.244
Харуулах боломжгүй.
KelseyGreen 2024-07-30 188.130.128.10
Харуулах боломжгүй.
AngelGonzalez 2024-07-30 188.130.129.22
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-30 202.9.40.13
НӨХЦӨЛ САЙЖРАХ ТУСАМ ХҮМҮСИЙН СОЁЛ, СЭТГЭХҮЙ ДЭЭШИЛНЭ…………ХОГНЫ АСУУДАЛ ДЭЭР ИХ УХАМСАРТАЙ БОЛЦГООЖ БАЙГАА.ЭД ЗҮЙЛ, ОРЧНОО ХҮН БҮХЭН, ХҮҮХЭД БҮР ХАЙРЛАЖ БАЙВАЛ ХОТ МААНЬ УЛАМ ӨНГӨЛӨГ, ТАЙВАН АМГАЛАН БОЛНО ШҮҮ ДЭЭ
DanielleEgues 2024-07-30 46.8.22.25
Харуулах боломжгүй.
KarenClark 2024-07-30 46.8.107.135
Харуулах боломжгүй.
ChristineAlhamad 2024-07-30 185.181.245.29
Харуулах боломжгүй.
зочин 2024-07-30 103.57.95.40
манайхан хог бага тарьж, жорлон бие засах газраа зөв ашиглах л хэрэгтэй.Энд тэндгүй хүүхэд нохойгоо шээлгэж баалгааад байвал энэ сайхан газар дорхноо бохирын цэг болно шүү.Манайхны ухамсар тун дорой байдагт нь их харамсах юм.
AmandaSmith 2024-07-30 45.90.196.161
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-30 66.181.181.150
хүмүүсийн. түхтаай оорччиин улам оолон болоосой доо
Нэргүй 2024-07-30 202.131.225.53
шөнийн 12 цагаас хойш тэр аймаар тод гэрэлээ унтарааж баймаар байна учир нь ойр хавийн оршин суугчид бас унтаж амрах ёстой шүү дээ
Нэргүй 2024-07-30 59.153.115.111
Тийм, тэр тод гэрлүүдээ унтрааж баймаар байна. Ойр хавийн оршин суугчдад хэцүү.
Нэргүй 2024-07-30 202.55.191.194
МАШ САЙХАН ГОЁ БАЙНА ЛЭЭ ШҮҮ .. СПОРТООР ХИЧЭЭЛЛЭДЭГ ХҮМҮҮС, ХҮҮХДҮҮДЭД САЙХАН БАЙНА ЛЭЭ
TipHunley 2024-07-30 2.59.50.229
Харуулах боломжгүй.