Европын холбоонд битүүмжлэгдсэн Оросын төв банкны хөрөнгөөс үүссэн ашгийг Украиныг дэмжих зорилгоор шилжүүлж эхэлсэн байна. Орос Украинд түрэмгийлсний хариуд Москвагийн олон улсын банканд хадгалагдаж буй мөнгийг царцаасан байдаг. Тодруулбал, Европын холбоо Оросын 228 тэрбум ам.долларыг битүүмжилсэн бөгөөд энэ нь тус улсын бусад орнуудад битүүмжлэгдсэн хөрөнгийн гуравны хоёроос илүү хувийг эзэлж байна
Битүүмжлэгдсэн хөрөнгийн хүү болох 1.6 тэрбум ам.долларыг Украинд цэргийн тусламж үзүүлэх болон тус улсын сэргээн босголтод зарцуулна гэж Европын холбоо мэдэгдэв. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен олон нийтийн сүлжээнд “Кремлийн мөнгийг Украин болон бүх Европыг амьдрахад аюулгүй орчин болгоход зарцуулна” гэж мэдэгджээ. Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Москва хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэв. Тэрбээр “Европын комиссын ийм алхам зүгээр өнгөрөх боломжгүй” гэсэн байна.
Эх сурвалж: NHK
3,548.92















































