

Цэвэр ус үйлдвэрлэх “Хэрлэн Ус” үйлдвэр нь хоногт 500 литр ус үйлдвэрлэх хүчин чадалтай, хагас автоматжуулсан, орон нутгаас найман хүнийг ажлын байраар хангасан Хэнтий аймгийн томоохон үйлдвэр болж байна. Цэвэр усыг 0,5, 1, 1,5, 18 литрийн хэмжээтэй савлаж байгаа бөгөөд үнийн зах зээлийн үнээс 200 төгрөгөөр хямд борлогдож байна.
Төрөл бүрийн хиам үйлдвэрлэх “Хан Эрдэнэ” цех нь 2009 онд хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээс 10 сая төгрөг авсан бөгөөд өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь тогтворжсон, өдөрт 70-80 кг хиам үйлдвэрлэж Өндөрхаан хотынхоо хиамны хэрэгцээний 80 хүртэлх хувийг хангаж, зах зээлийн үнээс 1000 төгрөгөөр хямд борлуулж байна.
Пено блок үйлдвэрлэх иргэн Т.Базаршириймаа нь 2010 онд 40 сая төгрөгийн зээл авсан бөгөөд Өндөрхаан хотын анхдагч үйлдвэрийн нэг боллоо. Тус үйлдвэр нь хөөсөнцөр, цемент, элс, хайрга ашиглаж барилгын полистриол блок үйлдвэрлэх бөгөөд жилд 1800 м3 хөнгөн блок үйлдвэрлэх хүчин чадалтай, аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Одоогийн байдлаар шинээр баригдаж байгаа Зүүн бүсийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй гэрээ байгуулан ажиллаж байна.
Жижиг , дунд үйлдвэрийн газраас