Галт зэвсэг худалдан борлуулахыг завдсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2024.07.29-нд нийтлэгдсэн

Галт зэвсэг худалдан борлуулахыг завдсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Галт зэвсэг худалдан борлуулахыг завдсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон барилгын хажуугийн авто зогсоол дээр ОХУ-д цэргийн зориулалттай үйлдвэрлэгдсэн 9*18 мм-ын голчтой, их бие болон замагийн 204420**** дугаартай байлдааны зориулалттай гол төмөр гар аргаар суурилуулсан галт зэвсгийг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдан борлуулахыг завдсан хэрэг гарсан.

Тус хэргээр иргэн Н.Б-д долдугаар сарын 08-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд долдугаар сарын 24-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу долдугаар сарын 22-ны өдрөөс долдугаар сарын 26-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 34.318, мөрдөн байцаалтын 2.853 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 371 хэргийг хүргүүлсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж