Леон Маршан гэх франц залуу ард түмнийхээ итгэл найдварыг тээн Парисын усан замд хүч үзэж байна. Өдгөө 22 настай тэрбээр эрэгтэйчүүдийн 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд түрүүлж, алдарт тамирчин, олимпийн усанд сэлэлтийн үнэмлэхүй аварга Майкл Фелпстэй харьцуулагдаж эхэлжээ.
Эхний алтан медалиа хүртсэн Леон Маршан "Би гараанаас үнэхээр хурдан гарсан. Бусдыгаа ч хараагүй. Зөвхөн өөртөө анхаарлаа төвлөрүүлсэн" гэжээ. Тэрбээр замаа 4 минут 2.95 секундэд туулж, олимпийн рекордыг эвджээ. Харин дэлхийн рекордыг эвдэх бараг л дөхсөн аж. Дэлхийн рекорд 4:02.50 минут гэнэ. Уг рекордыг Леон Маршан өөрөө Японд болсон дэлхийн аваргаар тогтоосон аж. Мэдээж өмнөх рекордыг нь Майкл Фелпс эзэмшдэг байсан.
Франц залууг Майкл Фелпстэй харьцуулах өөр нэг шалтгаан байгаа нь түүний дасгалжуулагч Боб Боумэн. Боб Боумэн бол олимпийн түүхэн дэх хамгийн эзэрхэг, олон медальт тамирчин Майкл Фелпсийн дасгалжуулагч байсан юм. Түүний өөр нэгэн шавь одоо олимпийн дэвжээг эзэгнэж байна.
Леон Мершан дахин гурван төрөлд өрсөлдөнө. Тухайлбал, 200 метрийн эрвээхэй сэлэлт, 200 метрий араар даллалт, 200 метрийн холимог сэлэлт.
Холбоотой мэдээ