Роберт Дауни Жуниор "Marvel" ертөнцөд эргэн ирэх болжээ. Гэхдээ дэлхий дахинд танигдсан "Iron Man" дүрээрээ бус шинэ дүрээр үзэгч олонтойгоо уулзах болно. Жүжигчин Роберт Дауни Жуниор өнгөрсөн хугацаанд өөрийн дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногшуулж, таван жилийн өмнөх "Avengers: ENDGAME" кинонд үзэгч олны сэтгэлийг шархлуулсан байдаг.
Дэлхий нийт "Iron Man"-гүй болсон ч шинэ хорон санаатантай болно.
Тэрбээр "Marvel" цувралын шинэ бүтээлд хорон санаат Доктор Виктор Вон Думын (Doctor Doom) дүрээр эргэн ирэлт хийнэ. Эхний анги 2026 оны тавдугаар сард "Avengers: Doomsday" нэртэйгээр нээлтээ хийхээр төлөвлөж байна. Дараагийн анги нь 2027 онд "Secret Wars" нэртэйгээр гарч магадгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ. Сан Диего хотод болсон "Comic Con" арга хэмжээний үеэр Роберт Дауны Жуниор "Marvel"-ийн дэлгэцийн бүтээлд дахин тоглох болсноо мэдэгдсэн юм. Тэрбээр "Doctor Doom"-ийн маск, өмсгөлтэй тайзнаа гарч ирснээр эргэн ирэлтээ баталсан юм.

Эх сурвалж:BBC
3,593.62




















































Холбоотой мэдээ