Зуны улиралд буюу сургууль, цэцэрлэг амарсан энэ үед Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүүхэд гэмтэж бэртсэн гэх дуудлага мэдээлэл өмнөх саруудаас хоёр дахин их бүртгэгдэж байгаа аж. Тодруулбал, тус төвд хоногт 600 гаруй дуудлага мэдээлэл бүргэгддэг байна. Үүнээс хүүхэд бэртэж гэмтсэн дуудлага мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байгааг албаныхан хэллээ.
Хүүхдийг насанд хүрээгүй ах эгч нараар нь харуулснаас балчир хүүхдүүд ахуйн осолд их өртөж байгааг эмч нар хэлж байна.
Сурагчдын амралт эхэлсэн энэ үед бага насны хүүхэд ахуйн осолд өртөх тохиолдол 15 хувиар нэмэгддэг аж. Эцэг эх нь ажилтай тул насанд хүрээгүй ах эгч нар нь дүү нараа харж гэртээ үлдэж байгаагаас үүдэж ахуйн осолд өртөн хүүхдүүд гэмтэж бэртэх асуудал их гардаг байна. Мөн хүүхдүүд хараа хяналтгүй гадаа тоглож байгаад унадаг дугуй, скүүтэрээс унаж гар хөлөө хугалах, байрны тоглоом дээрээс унаж толгой тархиа доргиох зэрэг осол гэмтэл ихээр бүргэгдэж байгаа аж. 2023 онд уналтын шалтгаантай бэртэл гэмтэлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 0-4 насны 11399 тохиолдол бүртгэгджээ. Уналтын шалтгаант осол гэмтлийг байршлаар нь авч үзвэл ихэвчлэн гэртээ унаж бэртсэн ба 35.2 хувийг эзэлж байна.
Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, бага насны хүүхдийг насанд хүрээгүй ах эгчээр нь харуулахгүй байхыг эмч мэргэжилтнүүд анхааруулав.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал их байдаг тул Сүхбаатар дүүргийн 11-р хороолол байрлах тус төвийн харьяа Түлэгдлийн төв эмнэлэг харьяалал харгалзахгүй 24 цагаар түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлж байгаа аж.
3,593.62






















































Холбоотой мэдээ