Нийслэлчүүдэд өдөрт дунджаар 1067 автобус үйлчилж байна. Иргэд ихэвчлэн нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээнд шүүмжлэлтэй ханддаг. Гэвч нөгөө талаар нийтийн тээврээр үйлчлүүлж буй зарим иргэд жолооч болон бусад зорчигчдод хүндэтгэлгүй хандах, тээврийн хэрэгслийн эд хогшлыг эвдэж, сүйтгэх тохиолдол цөөнгүй. Бид энэ удаа “60 саяын унаа” гэж нэрлэдэг нийтийн тээврийг тойрсон асуудлуудын талаар сурвалжиллаа.
БЭЛЭН МӨНГӨӨР ЗОРЧИХ ЗӨРЧИЛ АРИЛААГҮЙ
Нисэх-МУБИС чиглэлийн автобусаар өчигдөр 15.00 цагт зорчив. Амралтын өдөр тул автобусны буудлууд сэлүүхэн. Автобусаар зорчих иргэд ч мөн цөөн байж таарав. Тус чиглэлийн хувьд МУБИС-ийн автобусны буудал эргэлтийнх нь эцсийн зогсоол. Жолооч “Хөдлөх арай болоогүй шүү, ороод сууж байж болно” гэсээр зэргэлдээх ТҮЦ рүү орж харагдав. Автобусанд суухдаа анзаарснаар бэлэн мөнгө хийх боломжтой хайрцаг хоосон шахуу мөн түгжээтэй байх аж. Жолоочийг хүлээн суух зуур автобусанд таван хүн суусны хоёр нь тус хайрцагт мөнгө хийв.
Харин автобус цааш хөдөлж, нэг буудал дээр зогсоход л хамгийн багадаа хоёр хүн бэлэн мөнгөөр төлбөрөө төлж байлаа. Энэ тоо мэдээж хүн ихтэй, оргил ачааллын үед хэд дахин нэмэгдэнэ.
Нийтийн тээврийн бодлогын газраас тодруулснаар "Бэлэн мөнгөөр зорчих зөрчил арилахгүй байна. Иргэдээс машины дугаар явдаггүй өдөр автобусаар зорчихдоо бэлэн мөнгө өгч зорчиж байх саналыг ирүүлсэн. Тиймээс иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу бэлэн мөнгөө жолоочид өгөх биш зориулалтын бэлэн мөнгөний хайрцагт хийх боломжийг бүрдүүлсэн. 2024 оны тавдугаар сарын 24-ний өдрийн Засаг даргын шуурхай хуралдаанаас тус шийдвэр гарсан. Автобус орой ээлжээс буух үед тус хайрцгийг нээж, тооллого хийн тушаадаг. Сүүлд орж ирсэн 600 шинэ автобусанд бэлэн мөнгө хийх зориулалтын хайрцаг бий. Харин хуучин 600 гаруй автобусанд энэ хайрцгийг шинээр суурилуулж байна. Одоогоор 120 орчим хуучин автобусанд бэлэн мөнгөний хайрцаг суурилуулаад байна” гэв.
Түүнчлэн нийслэлийн нийтийн тээврийн 1129 автобусны гарах хаалганы дээд талд камер, карт уншигчийн хажууд "UBCARD" төхөөрөмжийг суурилуулж, зорчигчдын толгойг тоолж эхэлсэн.
Толгой тоологч, карт уншигч хоёрыг зэрэг ажиллуулж байж зорчигчийн урсгалаа хянах боломжтой. Хэрвээ энэ тоо зөрвөл автобусны жолоочид шаардлага тавина гэж мэдээлсэн билээ. Гэвч зорчигчид бэлэн мөнгөөр үйлчлүүлэх тохиолдолд зориулалтын хайрцагт хийх бус жолоочид 500 төгрөг өгдөг нь хэвээр байна. Иргэдийн хэлж буйгаар "Хайрцагтаа мөнгөө хийгээрэй гэж шаардлага тавьдаг жолооч байдаггүй. Бэлэн мөнгө хийх хайрцаг байршуулсан нь жолоочийн орлого нэмэгдэхэд л нөлөөлнө" гэв.
"АВТОБУС ЗОГСОХГҮЙ, ХАЯАД ЯВЧИХЛАА" ГЭХ ГОМДОЛ ИХ ИРДЭГ
Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг 7004-4040 дугаарын утсаар хүлээж авдаг. Иргэд ихэвчлэн “Автобус буудал дээрээ зогсохгүй байна. Хүнээ суулгахгүй хаяад явчихлаа" гэх гомдол мэдүүлдэг байна.
Тусгай дугаарт өдөрт хамгийн багадаа 300 орчим дуудлага ирдэг.
Харин автобусны чиглэл өөрчлөгдсөн үеэр өдөрт 1000 гаруй дуудлага хүлээж авдаг. Ингэхдээ иргэд автобусны чиглэл, цагийн хуваарийн талаар лавладаг гэв. Ялангуяа энэ зун нийслэлийг хамарсан авто замын завсар, шинэчлэлт, дулааны шугам сүлжээ тавих гэх мэт ажлуудаас шалтгаалан нийтийн тээврийн чиглэлд богино хугацааны өөрчлөлтүүд орж буй. Хамгийн сүүлд гэхэд Багшийн дээдийн урд талын авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийж байгаатай холбогдуулан тус замаар зорчдог нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулах болсон талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлсэн билээ.
Автобус эргэлт хийх, тоормос гишгэх бүрд хэн нэгэн чанга дуугаар бухимдлаа илэрхийлнэ. Харин хэн нэгэн гутлаараа автобусны суудал руу өшиглөх, цонхоо том нээх, хог хаях гэх мэт хэвийн үзэгдэл болсон. Автобусны жолоочийн хэлж буйгаар “Цонхоо том онгойлгож явах нь эрсдэлтэй. Ялангуяа бага насны хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд аль болох цонхоо онгойлгохгүй байх нь чухал. Автобус хариуцаж яваа хүний хувьд иргэдэд шаардлага тавьдаг ч ихэвчлэн үл тоомсорлох хандлагатай байдаг.
Ялангуяа архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс шүлсээ хаяхаас эхлээд олон хүндрэл учруулдаг. Тэр ч бүү хэл гоё ганган хувцасласан охид залуучууд автобусанд суугаад буухдаа хог хаях, бохио наах, суудлын бүрээсэнд гутлаа арчих нь харамсмаар санагддаг" гэв.
Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт дунджаар 1000 гаруй автобус үйлчилдэг. Эдгээр бүх автобусыг үйлчилгээнд гарахаас нь өмнө ариутган цэвэрлэдэг гэнэ. Гэвч нэг хүний соёлгүй зан дараагийн хүний соёлгүй үйлдлийг бүтээдэг талтай.
Хамгийн сүүлийн мэдээгээр Монгол Улс дэлхийн томоохон хотуудын транзит медиа салбарт мөрдөгдөж буй жишиг стандартуудыг Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр 06:00-22:00 цагийн хооронд 14 цагийн турш мэдээ, мэдээлэл, соён гэгээрүүлэх, соёлыг түгээх агуулга бүхий контентыг цаг алдалгүй бэлтгэн, зорчигчдод хүргэх юм байна.
Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг утасгүй интернетээр тоноглохоор болжээ.
Харамсалтай нь, ямарваа нэг өөрчлөлт, шинэчлэлт бүрийнхээ араас хэл ам дагуулдаг салбар бол нийтийн тээвэр. Бага багаар сайжруулах гэсэн алхмууд нь урагшилдаггүйд шалтгаан бий. Учир нь нийтийн тээврийн салбарыг удирдан зохион байгуулж буй газар, иргэд, жолооч гээд нийт массаараа бид учир дутагдалтай байна.
MichelleEverington 2024-07-29 95.182.124.73
Харуулах боломжгүй.
JenniferGomez 2024-07-29 46.8.14.161
Харуулах боломжгүй.
LeslieBrown 2024-07-29 46.8.23.249
Харуулах боломжгүй.
JessieBurke 2024-07-29 109.248.205.134
Харуулах боломжгүй.
ChristyKaufusi 2024-07-29 46.8.192.220
Харуулах боломжгүй.
CynthiaNelson 2024-07-29 188.130.220.228
Харуулах боломжгүй.
AnnieThomas 2024-07-29 95.182.125.98
Харуулах боломжгүй.
AdaMartin 2024-07-29 188.130.220.228
Харуулах боломжгүй.
HeatherKrank 2024-07-29 109.248.14.167
Харуулах боломжгүй.
DebbieBurton 2024-07-29 46.8.111.4
Харуулах боломжгүй.
KathyRogness 2024-07-29 46.8.11.44
Харуулах боломжгүй.
JennySmith 2024-07-29 188.130.128.10
Харуулах боломжгүй.
DianaJones 2024-07-29 109.248.142.27
Харуулах боломжгүй.
JackieBuck 2024-07-29 46.8.56.55
Харуулах боломжгүй.
JennyFratto 2024-07-29 45.11.20.7
Харуулах боломжгүй.
OliviaWilson 2024-07-29 188.130.142.59
Харуулах боломжгүй.
MelissaWilcox 2024-07-29 188.130.129.127
Харуулах боломжгүй.
TiffanySmith 2024-07-29 45.87.252.72
Харуулах боломжгүй.
JennaMac 2024-07-29 109.248.15.164
Харуулах боломжгүй.
StacyMoon 2024-07-29 188.130.137.112
Харуулах боломжгүй.
LenaWilkins 2024-07-29 46.8.213.113
Харуулах боломжгүй.
HeatherSmith 2024-07-29 188.130.142.142
Харуулах боломжгүй.
TeresaPerroud 2024-07-29 46.8.155.38
Харуулах боломжгүй.
KerriHarms 2024-07-29 188.130.129.85
Харуулах боломжгүй.
BrendaJohnson 2024-07-29 45.86.0.246
Харуулах боломжгүй.
LizHunt 2024-07-29 109.248.14.36
Харуулах боломжгүй.
AnnaThompson 2024-07-29 109.248.129.209
Харуулах боломжгүй.
JadeMurphy 2024-07-29 46.8.111.45
Харуулах боломжгүй.
MandyJohnson 2024-07-29 109.248.204.62
Харуулах боломжгүй.
JessicaKing 2024-07-29 45.11.20.57
Харуулах боломжгүй.
DawnStenzel 2024-07-29 188.130.129.87
Харуулах боломжгүй.
JaimeDevpura 2024-07-29 95.182.127.97
Харуулах боломжгүй.
BrittanyAlexander 2024-07-29 188.130.129.227
Харуулах боломжгүй.
JamieWilliams 2024-07-29 188.130.142.142
Харуулах боломжгүй.
LindaHamilton 2024-07-29 188.130.211.75
Харуулах боломжгүй.
KarmaRamirez 2024-07-29 2.59.50.6
Харуулах боломжгүй.
ReeshaCapodagli 2024-07-29 194.32.229.26
Харуулах боломжгүй.
SarahEstravo 2024-07-29 188.130.143.174
Харуулах боломжгүй.
BelindaBellard 2024-07-29 45.15.73.112
Харуулах боломжгүй.
AmandaShrader 2024-07-29 45.86.0.242
Харуулах боломжгүй.
DimareMarshall 2024-07-29 46.8.23.48
Харуулах боломжгүй.
TracyOenick 2024-07-29 188.130.128.155
Харуулах боломжгүй.
DaniellePalmer 2024-07-29 188.130.188.48
Харуулах боломжгүй.
LadonnaSmith 2024-07-29 109.248.14.113
Харуулах боломжгүй.
AntoinetteRodriguez 2024-07-29 109.248.205.195
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-29 103.168.34.173
Үхснээ хийж араас гүйгээд бгааюм амжихгүй бол арынх нь суухгүй юу улнууд!
MelissaGarcia 2024-07-29 109.248.48.244
Харуулах боломжгүй.
KelseyGreen 2024-07-29 188.130.128.10
Харуулах боломжгүй.
AngelGonzalez 2024-07-29 188.130.129.22
Харуулах боломжгүй.
DanielleEgues 2024-07-29 46.8.22.25
Харуулах боломжгүй.
KarenClark 2024-07-29 46.8.107.135
Харуулах боломжгүй.
ChristineAlhamad 2024-07-29 185.181.245.29
Харуулах боломжгүй.
AmandaSmith 2024-07-29 45.90.196.161
Харуулах боломжгүй.
TipHunley 2024-07-29 2.59.50.229
Харуулах боломжгүй.
NaomiBrooks 2024-07-29 109.248.142.202
Харуулах боломжгүй.
SarahSandoval 2024-07-29 46.8.14.29
Харуулах боломжгүй.
RashidaCosta 2024-07-29 188.130.186.99
Харуулах боломжгүй.
JessieHess 2024-07-29 188.130.136.81
Харуулах боломжгүй.
HeatherBlough 2024-07-29 109.248.205.65
Харуулах боломжгүй.
DebbieWoods 2024-07-29 46.8.156.188
Харуулах боломжгүй.
GraceBell 2024-07-29 46.8.56.95
Харуулах боломжгүй.
Зочин 2024-07-29 202.9.40.226
Нийтээрээ хавтгайгаараа хууль дүрэм журмыг үл тоож уландаа гишгэдэг болсон тул энэ байдлыг шоронд хатааж шонд өлгөж байж засаж залруулна. Өөр замгүй болсон.
Зорчигч 2024-07-29 122.201.19.99
Албан ёсны цагаа баримтлах ёстой боловч өглөө 7.00 цагаас өмнө, орой 20.00 хойш бол автобусанд найдах боломжгүй бгаа нь харамсалтай. Уул нь цагаа найдвартай бариад яваад эхэлвэл нийтийн тээврээр үйлчлүүлэх хэрэгцээ бол их байдаг
ТӨР............ 2024-07-29 14.1.81.78
Төрийн Өмч бол Хэний ч өмч биш, ТӨР Өмчүүдээ хэзээ хувьчилах вэ ? Цахилгаан станцууд, Эрдэнэт, ОТ, Төмөрлөгийн Үйлдвэр…. Гадаад, Дотоодын Бүх Сангуудаар дүүрсэн ТӨРИЙН АВИЛГАЛЧИД-ыг яанаа…..
Нэргүй 2024-07-29 14.1.81.78
Гадаадын Санхүүжилтээр явагдаж байгаа бүх Төсөл, Хөтөлбөрүүд ямар ч ахицгүй…..Авилгалчидын гар хөлөөр дүүрсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг зүгээр л идэж ууцгаагаад ажил огт явуулахгзүй
Нэргүй 2024-07-29 139.5.219.206
BELEN MONGO OGOHOGEED BVAL JOLOOCHID NI BISH HAIRTSAGNAND HII DURAAKUUDAA
zochin 2024-07-29 64.119.31.179
Neg jolooch haluun udur sensee ajillyylahgui bsan. Zorchigchid sensee ajullyylahiig hussen. Jolooch yu gej hariulsan geej: Avtobus baaz munguu ugduggui gesen. Sensee ajilluulah munguu uguuch ABTOBUSINII BAAZUUD AA
Нэргүй 2024-07-29 103.161.242.162
энэ автобусны жолооч нараа журамлаачээ энэ сагсуу эргүүнүүд дээ хариуцлага тооцохгүй юм уу ард иргэдэд үйлчлэх гэж автобусны жолооч хийж байгаа биздээ новшнууд чинь дандаа хэл хийнэ хөдөлгөөнд зөв оролцохгүй үнэн бүдүүлэг новшнууд ш дээ
Haha 2024-07-29 103.168.34.4
SHOROND HII ZA
Нэргүй 2024-07-29 202.179.15.130
Саяхан нэг автобусанд суусан чинь багшийн дээдээс цаашаа явахгүй шүү гэж микрофоноор хэлээд буулгалаа. Уул нь цааш дахиад нэг буудал яваад буумаар байдаг. Тэгээд өөр автобусанд суугаад жолоочоос нь ингээд явахгүй байна гэсэн чинь биднийг цагаар яв гэдэг болсон, тэгээд л тэгж байгаа байх гэсэн. Түгжрэл ихтэй байхад тэр цагт нь амжиж дараагийн буудалдаа ирэх ямар ч боломжгүй байна, сая л гэхэд 19-р хороололд осол гараад би бараг 2 цаг хоцорч явна гэсэн. цагаар явдгаа болиулмаар санагдсан.
Нэргүй 2024-07-29 202.126.90.214
автобусаа ч угаахгүй их заваан жолооч нар нь бөйнгын утсаар яриатай зам аа мэдэхгүй их заваан бас мөнгө аваад л явж байна лээ
Нэргүй 2024-07-29 103.168.34.173
Чи тэгүүл автобус угаагч хийгээч чадахгүй амаа тат!
Нэргүй 2024-07-29 66.181.185.150
МАН -ын хулгайчидыг дахиад сонгосон УБ -ын эргүүнүүд атус зогсохгүй явах юу ч бишээ…энэ өвөл цахилгаан, дулаан ч үгүй муужруулсан түлш ч байхгүй утааны хонхортоо угаартаж үхэцгээх нь дээ ..Одоо яая гэхэв өөрсдөө л хүссэн
Нэргүй 2024-07-29 103.168.34.173
Чи тийм ариун амжилттай яваа юмуу кк
Зочин 2024-07-29 122.201.31.139
Цалингүй шахуу ажиллаж байхдаа газар шагайсан даруухан амитад байж, бараг гудамны ам болгон дээр зогсож хүмүүсийг гээхгүй авдаг байсан. Цалинг нь нэмэнгүүт л тэнгэрээс өөр юм харахаа больдог нь сонин шүү. Монгол парадокс.
AngelWeathers 2024-07-29 46.8.223.36
Харуулах боломжгүй.