Ё.Басхүү дагах барилдаан хийнэ

Парисын олимп-2024

Ё.Басхүү дагах барилдаан хийнэ

Ё.Басхүү дагах барилдаан хийнэ

НЭМЭЛТ:

Ё.Басхүү хэсгийн аваргын төлөө Бразилын Уиллиан Лиматай барилдаж, нэмэлт цагт ялагдал хүлээлээ. Ингэснээр тэрбээр дагах барилдааныг эзэн орны бөх Валид Хяартай хийхээр болов.


Л.Сосорбарам торгуулиар Унгарын Река Паппад ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. Харин Ё.Басхүү Украины Богдан Ядовыг ялж, дараагийн шатанд шалгарав.


Парисын олимпийн жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2024.07.28/ эхэллээ. Хоёр дахь эрэгтэйчүүдийн -66 кг болон эмэгтэйчүүдийн -52 кг-ын барилдаанууд болно.

  • Эрэгтэй -66 кг

Ё.Басхүү эхний тойрогтоо гоц мөргөв. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Киргизстаны Кубанычбек Айбек Уулу болон Украины Богдан Ядов нарын ялсантай нь барилдана.

АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй Б.Наранмандах Өмнөд Солонгосын Ан Баулд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.

  • Эмэгтэй -52 кг

Л.Сосорбарам эхний тойрогтоо Испанийн Ариане Торо Солерыг яллаа. Тэрбээр дараагийн тойрогтоо Унгарын Река Папптай хүч үзнэ.

Энэ жингийн гол фаворит дэлхийн дөрвөн удаагийн аварга, Токиогийн олимпийн аварга, 24 настай Абэ Үта Узбекистаны Диёора Келдиёоровад ялагдаж, олимпоо өндөрлүүллээ. Ах дүү Абэ нар энэ олимпод дахин түрүүлнэ гэсэн зорилготой ирсэн боловч дүү нь ялагдав.

Мөн АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй Б.Хорлоодой эхний тойрогтоо Хятадын Цү Ичэнийг ялсан ч дараагийн тойрогтоо Германы Маша Балхаусд ялагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.190.145

Одоо жүдогоос өөр юм харалтгүй ээ. Баасанхүүг л авахаа авсан. Бусад нь нэмэргүй. Чөлөөт 2 хүрэл горьдож болох байх өөр харах төрөл байхгүй.

Avatar

Зочин 29 минутын өмнө 202.126.89.169

Басхүү ч больжээ, угаасаа энэ жил муу байгаа даа

Avatar

StacyRussell 2 цагийн өмнө 46.8.222.235

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2741434

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж