О.Есүгэн урт бууны дасгалд 18 дугаар байр эзэллээ

Парисын олимп-2024

О.Есүгэн урт бууны дасгалд 18 дугаар байр эзэллээ

О.Есүгэн урт бууны дасгалд 18 дугаар байр эзэллээ

НЭМЭЛТ:

Парисын олимпийн эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгалд О.Есүгэн өрсөлдлөө. Тэрбээр 627.6 оноотой 18 дугаар байр эзэлснээр финалын шатанд шалгарч чадсангүй. Финалын шатанд нийт найман тамирчин шалгарсан бөгөөд хамгийн өндөр оноог Өмнөд Солонгосын Бан Хёжин(634.5 оноо) авсан бол наймдугаар байрт Францын Осин Мюллер (631.3 оноо) авч, финалд шалгарчээ.


Парисын олимпийн буудлагын төрөл өчигдөр/2024.07.27/ эхэлсэн. Эхний өдөр 10 метрийн хийн урт бууны холимог багийн дасгалын төрөлд Н.Баяраа, О.Есүгэн нар 16 дугаар байраар эхний төрлөө дуусгасан бол 10 метрийн гар бууны төрөлд Э.Даваахүү финалд шалгарсан. Тэгвэл өнөөдөр финалын шат боллоо. Э.Даваахүү финалын шатанд 115.7 оноо авч, наймдугаар Парисын олимпийн эхний төрлөө өндөрлүүлэв.

Э.Даваахүү наймдугаар сарын 4-ний өдөр 25 метрийн түргэн гар бууны дасгалд өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

StacyRussell 1 минутын өмнө 46.8.222.235

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2741427

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж