Симона Байлз олимпод өмнө нь хэний ч хийж байгаагүй техникийг гүйцэтгэх үү?

Симона Байлз олимпод өмнө нь хэний ч хийж байгаагүй техникийг гүйцэтгэх үү?

Симона Байлз олимпод өмнө нь хэний ч хийж байгаагүй техникийг гүйцэтгэх үү?

Симона Байлз болон АНУ-ын гимнастикийн шигшээ баг өнөөдөр/2024.07.28/ олимпийн аяллаа эхлүүлнэ. Гимнастикийн спортын түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг үзүүлээд буй Симона Байлз 27 насандаа хэдийнэ олимп, дэлхийн 37 медалийг хүртээд байна. Энэ удаагийн олимпоос ч зургаан медаль хүртэх боломж бүрэн бий. Сүүлд гарсан мэдээлллээр тэрбээр Олон улсын гимнастикийн холбооны шүүгчдийн хороонд нэгэн шинэ техникийг бүртгүүлжээ. Хэрэв үүнийгээ Парисын олимпод амжилттай үзүүлбэл тус техникийг Симона Байлзын нэрээр нэрлэх аж.

Симона Байлз гурван жилийн дараа олимпийн дэвжээнээ эргэн ирж байна. Түүний хувьд Токиогийн олимпоос нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнийхээ дараа олимпод үргэлжлүүлэн оролцохыг хүсэхгүй байгаагаа мэдэгдэж, нэрээ татаж байсан билээ. Тэрбээр үүнийгээ сэтгэл зүйн асуудалтай холбосон юм.

Ямартай ч Симона Байлзыг ямар техник, үзүүлбэр толилуулах бол гэж дэлхий нийтээрээ хүлээн сууж байна. Цахим орчинд ч түүний шинэ техникийн талаар шуум гарч, хэлэлцэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж