Монгол, Францын төрийн тэргүүн нар уулзлаа

Монгол, Францын төрийн тэргүүн нар уулзлаа

Монгол, Францын төрийн тэргүүн нар уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой долдугаар сарын 27-ны өдөр Парис хотноо тусгайлсан уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, харилцаа, хамтын ажиллагааны төсөл, арга хэмжээнүүд, олон улсын харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны тавдугаар сард Монгол Улсад хийсэн Төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны аравдугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн Төрийн айлчлалуудаар ярилцаж тохиролцсон ажлуудын явцын талаар санал солилцож, олон чухал төсөл үр дүнтэй хэрэгжиж байгааг хоёр улсын Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.

Цаашид харилцан хэрэгжүүлсэн Төрийн айлчлалуудын үеэр тохиролцсон төслүүдийг бодит үр дүнд хүргэхэд идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ. Мөн уул уурхай, цэвэр эрчим хүч, харилцаа холбооны салбар дахь хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 18 минутын өмнө 66.181.160.109

Ураан олборлох, боловсруулах Францын төслийг оросын тавиулууд гацаах гэж их улайрна шүү!!! Хүрэлсүх чи тэр үед нь хүн цохиод унагадаг шигээ зоримог шийдэмгий няцаaлт өгөөрэй!!! Ард түмэн харж байгаа шүү, чамайг!!!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.160.92

Хүүк ямарч л байсан жавхаатай харагдах юм аа Ер нь Ек ийг сонгохдоо нуруу туруу бие хааг нь сайтар шинжиж байх хэрэгтэй шүү

Avatar

TammyLopez 2 цагийн өмнө 46.8.223.191

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2741414

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.185.141

ЦЦС барих асуудлыг Орос эсэргүүцэн зогсоож бгаа талаа р манай товариш юм дуугарч чадсан бол уу даа ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж