Олон улсын олимпийн хороо Өмнөд Солонгосоос уучлалт хүсэв

Хуучирсан мэдээ: 2024.07.28-нд нийтлэгдсэн

Олон улсын олимпийн хороо Өмнөд Солонгосоос уучлалт хүсэв

Олон улсын олимпийн хороо Өмнөд Солонгосоос уучлалт хүсэв

Парист болж буй олимпийн нээлтийн үеэр Өмнөд Солонгосын баг, тамирчдыг Хойд Солонгос гэж буруу танилцуулсандаа зохион байгуулагчид уучлалт гуйжээ. Улсаа төлөөлөн оролцож буй Өмнөд Солонгосын тамирчид тугаа мандуулан Сена мөрний эрэг дагуу завьтай хөвж байх үед Франц, Англи хоёр хөтлөгч тэднийг "Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс" гэж танилцуулсан аж. Шууд дамжуулалтын үеэр хөтлөгчид алдаа гаргасан ч хадмал орчуулга нь зөв танилцуулсан юм.

Зохион байгуулагчдын болон хөтлөгчийн алдаанд Өмнөд Солонгосын засгийн газар гомдолтой байгаагаа илэрхийлж, "Засгийн газрын түвшинд Франц улсад гомдол гаргахаар төлөвлөж байна" гэж мэдэгджээ. Мөн тус улсын хоёрдугаар дэд сайд, 2008 оны олимпийн хүндийн өргөлтийн аварга Жан Ми Ран Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзахыг шаардсан.

Олон улсын олимпийн хороо (ОУОХ) албан ёсны солонгос хэл дээрх "X" хаяг дээрээ "Нээлтийн ёслолын үеэр Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг буруу танилцуулж, алдаа гаргасанд гүнээ уучлалт гуйж байна" гэжээ. Албан ёсоор "Бүгд Найрамдах Солонгос" гэгддэг Өмнөд Солонгос энэ жил 143 тамирчнаа 21 төрөлд өрсөлдүүлэхээр Парис руу илгээсэн юм. Харин Хойд Солонгосын хувьд 16 тамирчнаа илгээжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж