“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын нийгэм, спортын ертөнцөд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлож байна.
Монгол Улсын Төрийн далбаа урьд шөнө /2024.07.28/ Парисын тэнгэрт мандаж, Монгол түмэн жудо бөхийн төрлөөр олимпийн тав дахь мөнгөн медальтнаа өлгийдөн авлаа.
Эх дэлхийн энх тайван, эв нэгдлийн бэлгэдэл “Парис 2024” зуны XXXIII олимпийн наадмын жүдо бөхийн 48 кг-ын жинд дэлхийн аварга Б.Баасанхүү алтан медалийн төлөөх барилдаанд Японы бөх Цунодад ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Түүний гялалзсан амжилтууд ийнхүү олимпийн дэвжээнээ Монгол Улсын нэрийг дуурсгалаа.
Тэрбээр энэ онд болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, “Душанбе-2024 Их дуулгын тэмцээнээс алт, “Абу Даби-2024” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байжээ.
Жудо бөхийн төрлөөр 11 дэх жилдээ хичээллэн, анхны олимптоо хүч үзэн мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүүгийн хувьд олимпийн наадмаас жүдо бөхийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн Монголын жүдо бөхийн тав дахь тамирчин болж буй аж.
Өмнө нь “Москва-1980”-гаас Ц.Дамдин, “Лондон-2012”-гоос Н.Түвшинбаяр, “Рио-2016”-гоос Д.Сумъяа, “Токио-2020”-гоос Саид Моллай нар мөнгөн медаль хүртэж байжээ.
Монгол түмэн түүнд итгэл найдвар тавьж, дээлийнх нь захыг мушгиж суусан нь алдсангүй, медалийн буухиаг эхлүүлэв.
Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн болон Ази тивийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү болон түүний дасгалжуулагч, анхны багш А.Даваадорж болон Б.Очирбат, баг хамт олон, гэр бүл, Монголын Жүдо бөхийн Холбоо болон баг тамирчиддаа улам их амжилт хүсэн ерөөе.
Энэ удаагийн зуны олимп нь 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
Монгол Улсын баг тамирчид тус олимпт чөлөөт бөх, жүдо бөх, бокс, буудлага, байт харваа, усанд сэлэлт, дугуй, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг спортын 9 төрөлд 33 эрх авч оролцож байна.
Допингийн шинжилгээнд дөрвөн бөх бүдэрснийг зарлав
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давж шөвгөрсөн 32 бөхөөс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага шинжилгээ авч, Герман улсын Дрездены Спортын анализ болон спортын биохимийн институтэд хүргэн өгч, шинжлүүлсэн юм.
Шинжилгээний хариугаар аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нараас допингийн төрлийн хориглосон бодис илэрсэн бол Улсын харцага Г.Ганхуягаас хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогдсон хариу ирэв.
Шинжилгээний дүнг Үндэсний бөхийн салбар хорооны үр дүнгийн удирдлагын багаас олон нийтэд энэ сарын 24-нд зарлав. Харин цэргийн арслан Г.Жамбалдорж дээрх мэдээлэл олон нийтэд цацагдахаас урьтаж, өөрийн цахим хуудсаараа дамжуулан допингийн шинжилгээнд бүдэрсэн гэдгээ мэдэгдэж, ард түмнээсээ уучлалт гуйсан юм. Тэрбээр "Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе! Энэ мэдэгдлийг хийхийнхээ өмнө миний бие Монголынхоо ард түмэн, үндэсний бөхөд хайртай хүмүүс, нийт бөхчүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна.
Хариугаа өчигдөр Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооноос байгуулагдсан Үр дүнгийн удирдлагын багаас авч, өөрийн биеэр танилцлаа. Би “В” сорьцын шинжилгээгээ өгөхгүй гэдгээ мэдэгдсэн учраас өөрөө хариугаа зарлаж байна.
Миний шинжилгээний хариу эерэг гарч, допингийн төрлийн бодис гарсан гэж зохион байгуулах хорооноос танилцуулж бичгээр өглөө.Миний хувьд санаатайгаар допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн зүйл байхгүй.
2014 оноос хүзүүндээ хүнд бэртэл авч, байнга эмчилгээ хийлгэж байсан. Надад зорилго, бөхийн карьер бий. Намайг дэмждэг хүмүүс, ар гэр, үр хүүхдүүд минь байнга дэмжиж байсан учир зорилгынхоо төлөө, шүд зуун тэмцсээр ирсэн.
Байнгын эмчилгээ хийлгээд явдаг байсан. Өнгөрсөн зунаас бэртэл маань сэдэрч, өнгөрсөн улирлын барилдаанд олон гарч чадаагүй. Эмчилгээндээ хэрэглэсэн эм, тарианы найрлагад нөгөө хориотой 400 гаруй төрлийн эмийн бодисоос байжээ. Би анзаарах ёстой байсан.
Залуус, дүү нартаа бэртэл гэмтэл авбал, цаг алдалгүй бүрэн гүйцэд эмчлүүлж, болсон үедээ спортдоо ирэхийг захиж хэлмээр байна. Баяр наадам зохион байгуулах комиссын оногдуулах шийтгэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна” гэсэн юм.
Мөн Улсын харцага Г.Ганхуяг “Миний бие Үндэсний их баяр наадмын бэлтгэлийн үеэр хүзүү толгойндоо гэмтэл авч, мэдэрлийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж, тархины доргилт, хаван гэж оношлогдсон. Тиймээс эмчийн зөвлөсний дагуу “Энгийн эмийн жор”-оор эмчилгээ хийлгүүлсэн. Улмаар долдугаар сарын 12-ны өдөр өгсөн допингийн шинжилгээний хариу “Хэвийн бус шинжилгээний илэрц” гэж тогтоогдсон бөгөөд ацетазоламид элемэнт 18ng/mL хэмжээтэй илэрсэн юм.
Хэвийн бус илэрц гэдэг нь WADA-н дүрэмд олимпийн төрлийн жингийн ангилалтай спортын тамирчин жин хасах зорилгоор тухайн элемэнт 20ng/mL доош буюу маш бага хэмжээтэй хэрэглэсэн байж болзошгүй тохиолдлыг хэлдэг байна.
Тус бодис үйлчилгээ нь хаван хөөх, шингэн гадагшлуулах бөгөөд дараах 2 шалтгаанаар тухайн тамирчин өөртөө давуу байдал үүсгэх зорилгоор хэрэглэх боломжтой гэж үзэн WADA-н хориотой бодисын жагсаалтад оруулжээ. Үүнд:
1 . Тухайн бодис нь тамирчний биеэс 20ng/mL ба түүнээс дээш илэрсэн тохиолдолд WADA- гийн дүрмэнд аливаа хориотой бодисийг нуун далдалсан гэж үзэж шууд зөрчил гэж үзнэ. Тухайн бодис нь 20ng/mL )буюу түүнээс бага хэмжээгээр илрэх үед өөр хориотой бодисын үлдэгдлийг хөөж, далдлахад ямар ч үр дүнгүй (WADA TL24 1.0 ) гэж заажээ. (Надаас илэрсэн хэмжээ маш бага буюу 18ng/mL)
- Олимпийн төрөл болон Олон улсын олимпийн хороонд хүлээн зөвшөөрөгдсөн жингийн ангилалтай спортын төрлийн тамирчин жин хасахдаа давуу байдал үүсгэх зорилгоор хэрэглэх боломжтой (WADA TL24 1.0 )заасан.
Миний чөлөөт бөхийн спортын үндсэн жин 92 кг бөгөөд олимпийн жил жин өгсөж 97кг-д эх орноо төлөөлөн тив дэлхийн тэмцээнүүдэд өрсөлдсөн. Энэ хугацаанд WADA болон MONADA-ийн тэмцээний үеийн болон тэмцээний бус цаг үед допингийн шинжилгээнд тогтмол хамрагдаж байсан бөгөөд зөрчил илэрч байгаагүй.
Үндэсний бөх нь олимпийн болон жингийн ангилалтай спортын төрөлд хамаардаггүй, нас, жин, өндөр хязгаарладаггүй тул эцсийн шийдвэрийг гаргах дотоодын эрх бүхий байгууллагууд миний энэ асуудлыг сайтар нягталж, шийдвэрлэнэ гэж итгэж байна” гэв.
Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан залуу амиа алдав
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан 21 настай О-г цагдаа нар эрүүдэн шүүж, улмаар Хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа бие нь муудаж, Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн ирж, эмчилгээ хийлгүүлсэн ч амь насаа алдсан харамсалтай хэрэг явдлын талаар ар гэрийнхэн нь энэ сарын 22-нд олон нийтэд мэдээлэл хийв.
Хохирогчийн эгч “Миний дүүг гэмт хэрэгтэн, 461 дүгээр ангид хоригдож байгаад нас барсан мэтээр ярьж байна. Гэтэл гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байсан хэрэг нь шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй, мөн тухайн хэрэгт дүү минь буруугүй байсан. Шүүхийн энэхүү шийдвэр гарахаас нэг цагийн өмнө дүү маань нас барсан харамсалтай хэрэг боллоо. Тухайн холбогдсон хэрэг нь гадуур шалгах боломжтой хөнгөн гэмт хэрэг байсан.
Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн нэр бүхий цагдаагийн алба хаагчид миний дүүг хэлтэс дээрээ авчирч мэдүүлэг авах журмаар эрүүдэн тамласан.
Нийтдээ найман хүн байсан. Цагдаагийн алба хаагчдад зодуулж, тамлуулсан гэдгээ ар гэрийнхнээсээ нуусан. Үүнийг нь бид 3-4 хоногийн дараа мэдсэн. Авлигатай тэмцэх газар/АТГ/-т өргөдөл өгсөн. Нийт өргөдөл гаргасан найман алба хаагчдын зургаа нь тогтоогдсон. АТГ-т өргөдөл өгснөөс болж сэжигтэн байсан миний дүүг нэг сараар саатуулсан. Саатуулж байх хугацаанд нь Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа залгаж утсаар дарамталсан. Нэг сарын хугацаа нь дуусаад гараад ирсний дараа нь мөн л хянагчаар нь дамжуулж дарамталсан. Үүнийг мөн шалгах хэрэгтэй. Энэ мэт дарамт шахалтаас болж айсандаа АТГ-т очиж чадаагүй. Байцаалт өгч чадахгүй явсаар байх үед нь АТГ-аас зургаан албан хаагчийг таниулахаар миний дүүг дуудсан.
Дүүг маань АТГ-ын гадаа ирэхэд хашааных нь үүднээс Баянгол дүүргийн хоёр цагдаа барьж авсан.
Авч явсныхаа дараа хэргийг нь Чингэлтэй дүүрэг рүү шилжүүлээд 461 дүгээр хорих ангид гурван сарын баривчилгаанд явуулсан. Долдугаар сарын 11-нээс дүүгийн минь бие муудаж эмнэлэгт мэдэгдсэн гэж хэлсэн. Гэтэл одоо 461 дүгээр хорих анги, прокурорын байгууллага аль аль нь мэдэхгүй байгаа. Бид шат шатны бүх байгууллагуудад гомдолтой байна” гэж мэдэгдсэн юм.
Цагдаагийн ерөнхий газраас энэхүү хэрэг явдалтай холбогдуулан мэдээлэл хийх үеэрээ “Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гомдол мэдээлэлд талийгаач О нь 2023 оны арваннэгдүгээр сараас эрэн сурвалжлагдаж байсан. Талийгаач өмнө нь хоёр удаа ял шийтгэж, нэг удаа зөрчлийн арга хэмжээ авахуулж байсан.Цагдаагийн байгууллагын хэмжээнд нийт долоон холбогдогчтой 53 хэргийг нэгтгэн, мөрдөн шалгаж байгаа хэргүүд дээр шалгагдаж байсан. Өнөөдрийн байдлаар 10 хэрэгт яллагдагчаар татагдан байцаагдаж байсан нь тогтоогдсон. Нэг хэрэг нь Эрүүгийн хуульд заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг байсан бол бусад есөн хэрэг нь хулгайлах гэмт хэрэг байсан. Цаашид мөрдөн шалгах ажиллагаагаар бусад асуудал тодорхой болно.
Талийгаач долдугаар сарын 12-ны өдрөөс хэвлий хэсгээр өвдөлт үүсч, нуруу өвдөж байна гэх эрүүл мэндийн шалтгаанаар 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Мөн долдугаар сарын 22-нд бие нь муудаж, Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэгт ирж, долдугаар сарын 23-нд цөсний шалтаант нойр булчирхайн цочмог үрэвсэл, үжлийн шок, амьсгалын гачаалал хам шинж зэрэг эмнэлгийн байгууллагын урьдчилсан оноштойгоор нар барсан.
Цагдаагийн байгууллагаас талийгаачийн үхлийн шалтгааныг дахин шалгуулахаар шинжээч эмчийг томилон ажиллаж байна. Хорих 461 дүгээр ангид эрүүл мэндийн байгууллагаас хоригдогчдын биед 16 удаагийн үзлэг хийсэн байдаг” гэж мэдээлсэн юм.
Болсон явдалтай холбоотойгоор Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн байгууллага болон хохирогчийн өмгөөлөгч, ар гэрийнхнийг энэ сарын 25-нд хүлээн авч уулзан, дотоод хяналт шалгалт явуулж байгааг дуулгаад буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхээ мэдэгдсэн.
Мөн хувь хүний нууцад хүндэтгэлтэй хандаж, ар гэрийнхнийх нь зөвшөөрөлтэйгээр мэдээлэл олон нийтэд цацах ёстойг сануулж, дээрх хэрэг явдалд цагдаагийн байгууллага хууль зөрчсөн болохыг сануулсан юм.
Хүний эрхийн үндэсний комисс эл хэрэгт мөн хяналт тавин, шалгалт хийж буй бөгөөд талийгаач О-г эрүүл мэндийн үйлчилгээ авч байхад нь хөл, гаранд нь гав хэрэглэсэн нь хүнлэг бус харилцаа. Эмчилгээний гав хэрэглэдэг болох ёстой.
ХЭҮК нь өнгөрсөн хугацаанд эрх бүхий албан тушаалтанд эрүү шүүлтийн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах тогтолцоо Монгол Улсад байхгүй байна гэдгийг сануулсаар ирсэн. Энэ тогтолцоог бий болгохын төлөө ажиллах болно” гэдгийг онцолсон юм.
Олон нийтийн зүгээс энэ хэргийг онцгой анхаарч, цаашид ийм хэрэг явдал гаргахгүйн төлөө бүхий л холбогдох байгууллагууд ажиллах, буруутай этгээдүүд хуулийн хариуцлага хүлээх ёстойг сануулж буй юм.
Энэ төрлийн хэрэг мандахад дарга нар нь сугарч үлддэг буруу жишгийг халж, цагдаагийн байгууллагад шинэчлэл хийхийг ч шаардаж байна.
Г.ХОРОЛ
KathyRogness 2024-07-28 46.8.11.44
Харуулах боломжгүй.
JennySmith 2024-07-28 188.130.128.10
Харуулах боломжгүй.
DianaJones 2024-07-28 109.248.142.27
Харуулах боломжгүй.
JackieBuck 2024-07-28 46.8.56.55
Харуулах боломжгүй.
JennyFratto 2024-07-28 45.11.20.7
Харуулах боломжгүй.
OliviaWilson 2024-07-28 188.130.142.59
Харуулах боломжгүй.
MelissaWilcox 2024-07-28 188.130.129.127
Харуулах боломжгүй.
TiffanySmith 2024-07-28 45.87.252.72
Харуулах боломжгүй.
JennaMac 2024-07-28 109.248.15.164
Харуулах боломжгүй.
StacyMoon 2024-07-28 188.130.137.112
Харуулах боломжгүй.
LenaWilkins 2024-07-28 46.8.213.113
Харуулах боломжгүй.
HeatherSmith 2024-07-28 188.130.142.142
Харуулах боломжгүй.
TeresaPerroud 2024-07-28 46.8.155.38
Харуулах боломжгүй.
KerriHarms 2024-07-28 188.130.129.85
Харуулах боломжгүй.
BrendaJohnson 2024-07-28 45.86.0.246
Харуулах боломжгүй.
LizHunt 2024-07-28 109.248.14.36
Харуулах боломжгүй.
AnnaThompson 2024-07-28 109.248.129.209
Харуулах боломжгүй.
JadeMurphy 2024-07-28 46.8.111.45
Харуулах боломжгүй.
JessicaKing 2024-07-28 45.11.20.57
Харуулах боломжгүй.
DawnStenzel 2024-07-28 188.130.129.87
Харуулах боломжгүй.
JaimeDevpura 2024-07-28 95.182.127.97
Харуулах боломжгүй.
BrittanyAlexander 2024-07-28 188.130.129.227
Харуулах боломжгүй.
JamieWilliams 2024-07-28 188.130.142.142
Харуулах боломжгүй.
MelissaLawson 2024-07-28 95.182.126.36
Харуулах боломжгүй.
LindaHamilton 2024-07-28 188.130.211.75
Харуулах боломжгүй.
KarmaRamirez 2024-07-28 2.59.50.6
Харуулах боломжгүй.
ReeshaCapodagli 2024-07-28 194.32.229.26
Харуулах боломжгүй.
BelindaBellard 2024-07-28 45.15.73.112
Харуулах боломжгүй.
AmandaShrader 2024-07-28 45.86.0.242
Харуулах боломжгүй.
DimareMarshall 2024-07-28 46.8.23.48
Харуулах боломжгүй.
TracyOenick 2024-07-28 188.130.128.155
Харуулах боломжгүй.
DaniellePalmer 2024-07-28 188.130.188.48
Харуулах боломжгүй.
TeresaKing 2024-07-28 188.130.143.218
Харуулах боломжгүй.
LadonnaSmith 2024-07-28 109.248.14.113
Харуулах боломжгүй.
AntoinetteRodriguez 2024-07-28 109.248.205.195
Харуулах боломжгүй.
MelissaGarcia 2024-07-28 109.248.48.244
Харуулах боломжгүй.
KelseyGreen 2024-07-28 188.130.128.10
Харуулах боломжгүй.
AngelGonzalez 2024-07-28 188.130.129.22
Харуулах боломжгүй.
DanielleEgues 2024-07-28 46.8.22.25
Харуулах боломжгүй.
KarenClark 2024-07-28 46.8.107.135
Харуулах боломжгүй.
ChristineAlhamad 2024-07-28 185.181.245.29
Харуулах боломжгүй.
AmandaSmith 2024-07-28 45.90.196.161
Харуулах боломжгүй.
TipHunley 2024-07-28 2.59.50.229
Харуулах боломжгүй.
NaomiBrooks 2024-07-28 109.248.142.202
Харуулах боломжгүй.
SarahSandoval 2024-07-28 46.8.14.29
Харуулах боломжгүй.
RashidaCosta 2024-07-28 188.130.186.99
Харуулах боломжгүй.
JessieHess 2024-07-28 188.130.136.81
Харуулах боломжгүй.
HeatherBlough 2024-07-28 109.248.205.65
Харуулах боломжгүй.
DebbieWoods 2024-07-28 46.8.156.188
Харуулах боломжгүй.
GraceBell 2024-07-28 46.8.56.95
Харуулах боломжгүй.
AngelWeathers 2024-07-28 46.8.223.36
Харуулах боломжгүй.
KimberlyRoss 2024-07-28 46.8.56.55
Харуулах боломжгүй.
ReneeWolfe 2024-07-28 188.130.129.27
Харуулах боломжгүй.
AmberShaw 2024-07-28 95.182.125.98
Харуулах боломжгүй.
DonnaJohnson 2024-07-28 194.32.229.224
Харуулах боломжгүй.
MagdaErickson 2024-07-28 95.182.125.102
Харуулах боломжгүй.
AmandaWeeden 2024-07-28 188.130.142.26
Харуулах боломжгүй.
DawnSnyder 2024-07-28 46.8.222.111
Харуулах боломжгүй.
Зочин 2024-07-28 202.126.90.157
Цагдаагийн еренхий газрын даргыг ажлаас нь челеел !!! Хун алуулаад л !!!
StacyRussell 2024-07-28 46.8.222.235
Харуулах боломжгүй.
TammyLopez 2024-07-28 46.8.223.191
Харуулах боломжгүй.
AnnSmith 2024-07-28 46.8.110.64
Харуулах боломжгүй.