Олимпийн аварга Тамбери нээлтийн үеэр Сена мөрөнд хуримын бөгжөө гээчихжээ

Парисын олимп-2024

Олимпийн аварга Тамбери нээлтийн үеэр Сена мөрөнд хуримын бөгжөө гээчихжээ

Олимпийн аварга Тамбери нээлтийн үеэр Сена мөрөнд хуримын бөгжөө гээчихжээ

Италийн өндрийн харайлтын нэрт тамирчин Жанмарко Тамбери Парисын олимпийн нээлтэд улсынхаа далбааг барих хүндтэй үүргийг хүлээсэн нэгэн. Харамсалтай нь нээлтийн үеэр туг барьж байх үедээ хуримын бөгжөө Сена мөрөн рүү алдчихсан гэнэ. Өөрөөр хэлбэл, хуримын бөгж нь хуруунаас нь сугараад Сена рүү шидэгдчихсэн хэрэг.

Жанмарко Тамбери олимпийн наадамдаа бэлдэж, жин их хаясан учир бөгж нь хуруунаас нь сугарсан гэлээ.

Өдгөө 32 настай Токиогийн олимпийн аварга тэрбээр инстаграм хуудаснаа "Уучлаарай хайрт минь. Намайг уучлаарай. Хэрэв энэ бүхэн болох ёстой байсан бол, хэрэв би үнэхээр бөгжөө алдах ёстой байсан бол үүнээс илүү гайхалтай газар алдана гэж байхгүй. Хайрын хотын мөрөнд миний хайр үүрд үлдлээ" гэв.  Харин түүний эхнэр Чиара "Бидний бөгж, Парис хот хоёр үүрд хамтдаа байхаар боллоо. Одоо бид хуримын тангарагаа сэргээж, дахиад гэрлэх хэрэгтэй боллоо. Чи л ийм зүйлийг романтик болгож чадна даа" хэмээн хариулжээ.

Хосууд 2022 оны есдүгээр сард гэрлэлтээ батлуулжээ.

Жанмарко Тамберигийн Токиогийн олимпийн түүх мөн гайхалтай. Жанмарко болон Катарын Мутаз Эсса Баршим хоёр хоёулаа 2.37 метр харайн тэнцээд байсан юм. Мутаз Эсса Баршимд өмнөх амжилтаа ахиулах дахин нэг үсрэх боломж байсан ч тэрбээр Жанмаркотой хамт алтан медаль авахыг хүсч, зохион байгуулагчид ч хоёр тамирчинд хоёуланд алтан медаль зүүлгэсэн түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AnnSmith 26 минутын өмнө 46.8.110.64

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2741380

Avatar

Нэргүй 48 минутын өмнө 202.126.92.98

манайд бол эхнэр нь "Муу хүүрээ…" гээд л эхлэх байх даа

Avatar

Нэргүй 42 минутын өмнө 103.168.34.173

Заяагүй муу хог гэнэ кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж