"Монголынхоо ард түмэнд баярлалаа"

Хуучирсан мэдээ: 2024.07.28-нд нийтлэгдсэн

"Монголынхоо ард түмэнд баярлалаа"

"Монголынхоо ард түмэнд баярлалаа"

“Парис-2024” зуны олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 2024 оны Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга, Абу-Даби-2024 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү өрсөлдөж, мөнгөн медаль хүртээд байгаа юм.

Тэрбээр  "Анхны олимпийн наадмаасаа мөнгөн медаль авсандаа маш их баяртай байна. Үргэлж тусалж дэмждэг хамт олон, багш нар, гэр бүл, Монголынхоо ард түмэнд баярлалаа" гэв. 

Б.Баасанхүү олимпийн наадамд өрсөлдөхдөө C зоонд Мальтийн Е.Катринатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелатай барилдаж ялсан. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж нэмэлт цагт ялсан. Финалд “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай олимпын наадмын алтан медалийн төлөө өрсөлдөж ялагдсанаар 24 насандаа дэлхийн аваргын алтан медаль, олимпийн мөнгөн медальтай болж байна.

Б.Баасанхүү олимпийн мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд 5 дахь тамирчин, эмэгтэй жүдочдын олимпын мөнгөн медальтай 2 дахь бөх болж байна. Мөн Монголын жүдо бөхийн баг тамирчид олимпийн наадмаас анхлан медаль хүртсэн түүхэн цаг үеэс хойш 44 жилийн дараа олимпийн медальтан болсон том гавьяаны эзэн боллоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
9
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж