Самаогийн боксын дасгалжуулагч олимпийн тосгонд таалал төгсчээ

Парисын олимп-2024

Самаогийн боксын дасгалжуулагч олимпийн тосгонд таалал төгсчээ

Самаогийн боксын дасгалжуулагч олимпийн тосгонд таалал төгсчээ

Парисын олимпийн үеэр нэгэн харамсалтай үйл явдал тохиосон нь Самаогийн боксын дасгалжуулагч Лионель Элика Фатупаито өнгөрсөн Баасан гаригт таалал төгсчээ. Тэрбээр олимпийн тамирчдын тосгонд амьсгал хураасан бөгөөд Самаогийн спорт, үндэсний олимпийн хорооны мэдээлснээр 60 насандаа хорвоогийн жамаар бурхан болсон гэнэ. Тус хорооны ерөнхийлөгч Пауга Талалалей Пауга хэлэхдээ "Лионель Самаогийн боксын шилдэг дасгалжуулагчдын нэг, олимпийн үзэл санаанд гүн итгэгчдийн нэг байсан. Самаогийн олимпийн хамт олон, бид бүхэн Лионелийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна. Түүнийг бид үүрд санан дурсах болно" гэжээ.

Самао улс Парисын олимпод ганцхан боксчинтой ирсэн. Эрэгтэйчүүдийн хүнд жиндээ шилдгүүдийн тоонд ордог Ато Плочижки-Фаогалиг дасгалжуулахаар Фатупаито ирсэн байжээ. Ато Плочижки-Фаогали өөрийн цахим хуудсаараа дамжуулан дасгалжуулагчийнхаа төлөө тулалдаж, ялалтаа түүнд зориулна гэв. Түүний үгэнд "Би дасгалжуулагч Лионельтэй анх 15 насандаа Самаогийн өсвөрийн шигшээ багт уулзаж байлаа. Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй, шударга нэгэн байсан. Таныгаа үүрд санан дурсана. Таны мөрөөдөл надтай болон аавтай минь олимпод оролцох байсан. Харин та бидний олимпийн анхны тулаан болохоос өмнө орхин одлоо. Тайван нойрсдоо. Таныг санах болно. Та бол бидний булангийн эцэг, тайван нэгэн" гэжээ.

Орчин цагийн олимпийн түүхэнд олимпийн үеэр нийт зургаан дасгалжуулагч нас барчээ. Хамгийн сүүлд 2016 оны Риогийн олимпийн үеэр Германы каноегийн дасгалжуулагч, олимпийн мөнгөн медальт Стефан Хензе таксинд дайруулан амиа алдсан түүхтэй. Харин үлдсэн дөрөв нь 1972 оны Мюнхены олимпийн үеэр болсон халдлагад амиа алдсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AnnSmith 46 минутын өмнө 46.8.110.64

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2741371

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж