Олимпийн медаль авсан тамирчид хэрхэн шагнуулдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2024.07.28-нд нийтлэгдсэн

Олимпийн медаль авсан тамирчид хэрхэн шагнуулдаг вэ?

Олимпийн медаль авсан тамирчид хэрхэн шагнуулдаг вэ?

Олон улсын спортын наадам болох олимпод өрсөлдөж, өөрсдийн авьяас чадвараараа медаль хүртсэн тамирчид хэр хэмжээний шагналын мөнгө авдаг талаар "Pubity" агентлаг мэдээлэв.  Улс орнуудын хувьд өөрсдийн тогтсон мөнгөн шагналын дүн байдаг бол ялалт байгуулсан тамирчдадаа ямар ч шагналын мөнгө гардуулдаггүй улс орон ч бий. Тэгвэл зарим улс орнууд ямар медаль авснаас шалтгаалан хэр хэмжээний мөнгөн шагнал олгодог болох мэдээллийг хүргэж байна.

  • Франц улсын хувьд алтан медаль авсан тамирчиндаа 71,200 ам.доллар, мөнгөн медаль авсан бол 27,400 ам.доллар, хүрэл медальтанд 16,400 ам.доллароор тус тус шагнадаг.
  • Сингапурын тамирчин алтан медаль авсан бол 737,000 ам.доллар, мөнгөн медаль авсан бол 368,000 ам.доллар, хүрэл медаль авсан бол 184,000 ам.доллар оор шагнуулдаг.
  • Испани улсын хувьд алтан медаль авсан бол 102,900 ам.доллар, мөнгөн медальтанд 52,600 ам.доллар, хүрэл медальтанд 32,900 ам.доллар олгодог.
  • АНУ-ын тамирчин алтан медаль авсан бол засгийн газраас 37,500 ам.доллар, мөнгөн медальд 22,500 ам.доллар, хүрэл медальд 15,000 ам.доллар олгоно.
  • Итали улсын хувьд алтан медальд авбал 197,000 ам.доллар, мөнгөн медальд 98,500 ам.доллар, хүрэл медальд 65,700 ам.долларын шагнал гардуулдаг.
  • Германы баг тамирчид алтан медаль авсан бол 21,900 ам.доллар, мөнгөн медальд 16,400 ам.доллар, хүрэл медальд 10,950 ам.доллароор шагнуулдаг.
  • Тайванийн тамирчид алтан медаль авбал 716,000 ам.доллар, мөнгөн медаль 250,000 ам.доллар, хүрэл медаль авбал 179,000 ам.доллароор шагнуулдаг.
  • Норвеги улсын хувьд мөнгөн шагнал гардуулдаггүй.
  • Марокко улс алтан медальтанд 220,000 ам.доллар, мөнгөн медальтанд 137,000 ам.доллар, хүрэл медальтанд 82,000 ам.долларын шагнал олгодог.
  • Казахстан улсын хувьд алтан медальтанд гурван өрөө байр, мөнгөн медальтанд хоёр өрөө байр, хүрэл медальтанд нэг өрөө байр олгодог аж.

Эх сурвалж: PUBITY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж