Орос-Украины хоригийг зөрчсөн компани 7.5 сая доллароор торгуулав

Орос-Украины хоригийг зөрчсөн компани 7.5 сая доллароор торгуулав

Орос-Украины хоригийг зөрчсөн компани 7.5 сая доллароор торгуулав

АНУ-д төвтэй "State Street" банк 2016-2020 онд Орос, Украинтай холбоотой хориг арга хэмжээг илт зөрчсөнийхөө төлөө 7.5 сая ам.доллар нөхөн төлнө гэж АНУ-ын Сангийн яамны Гадаад активын хяналтын алба (OFAC) мэдэгджээ.

Баримт бичигт дурдсанаар, "State Street" банкны охин компани болох "Charles River Systems" хориг арга хэмжээнд хамрагдах ёстой хэрэглэгчдэд зориулж нэхэмжлэл өөрчилсөн 38 тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс тус компани дүрмийг илт зөрчсөнийхөө төлөө  7,452,501 ам.долларын торгууль төлөх ёстой болжээ. Сангийн яамны Гадаад активын хяналтын алба "Charles River Systems"-ийн үйлдлийг санаатайгаар үйлдсэн, алдаагаа илчлээгүй гэсэн хоёр зүйл ангит буруутгаж буй.

"State Street" банкны хувьд Сангийн яамны хяналтын албатай хамтран ажиллаж, мөрдөн байцаалт явуулахыг уриалсан бөгөөд нэхэмжлэлийг барагдуулах арга хэмжээ авсан гэж мэдэгджээ.

Эх сурвалж: MSM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AnnSmith 1 цагийн өмнө 46.8.110.64

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2741357

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж