Оросын тэнгисийн цэргийн парад өнөөдөр /2024.07.28/ Санкт-Петербург хот, Каспийн флотын цэргийн бааз болон Газар дундын тэнгис дэх тэнгисийн цэргийн баазад болно. Нийт 200 хөлөг онгоц, завь оролцох төлөвтэй байна. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, Тэнгисийн цэргийн флотын өдөр тохиож байгаатай холбогдуулан цэргийн хөлөг онгоцнууд өөрсдийн ур чадвараа харуулах юм байна.
Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "2024 оны долдугаар сарын 28-нд ОХУ-ын Тэнгисийн цэргийн өдөр тохиож байна. Парад болон спортын наадам Санкт-Петербург хот, Хойд, Балтийн болон Номхон далайн флотын үндсэн баазууд болох Каспийн флотын усан бүсэд болно. Мөн Газар дундын тэнгис дэх Оросын Тэнгисийн цэргийн хүчний байнгын ажлын хэсгийн баазад тус тус болно" гэжээ. Түүнчлэн тэнгисийн цэргийн хөлөг онгоцноос гадна 100 гаруй цэргийн техник хэрэгсэл, 15,000 хүртэлх цэргийн алба хаагчид оролцох юм байна.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ