ОБЕГ: 13 аймагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна

ОБЕГ: 13 аймагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна

ОБЕГ: 13 аймагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид томоохон гол, мөрөн, нуурын эрэг, ойр орчимд хөдөлгөөнт болон завьт эргүүлийн үүргийг зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж буй.

2024 он гарсаар усны ослын 88 тохиолдол бүртгэгдэж, 77 иргэн, 14 хүүхэд амь насаа алдсан байна.

Иймд Улаанбаатар хотын хэмжээнд Туул гол дагуу Хар усан тохойгоос Маршлын гүүр хүртэл, Маршлын гүүрнээс Яармагийн гүүр, Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл автомашин болон завьтайгаар өдөр бүр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Үүрэг гүйцэтгэж эхэлсэн өдрөөс хойш нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 1035 алба хаагч голын эргийн дагуу 70 гаруй мянган иргэнд сэрэмжлүүлэг, анхааруулга өгч ажиллажээ.

Түүнчлэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Дорнод нийт 13 аймгийн 16 нуур, 21 гол, Сэлэнгэ, Дэлгэн мөрний эрэг дагуу өдөр бүр 131 алба хаагч, 24 техник, 20 завьтайгаар хөдөлгөөнт эргүүл хийж иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Алба хаагчид есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AnnSmith 1 минутын өмнө 46.8.110.64

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2741349

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж