АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен 2024 оны долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 3-ны хооронд Вьетнам, Лаос, Япон, Филиппин, Сингапур, Монгол улсад айлчилна.
Тэрбээр Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь холбоотнууд болон түншүүдтэйгээ аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулах, чөлөөт, нээлттэй бүс нутгийн алсын харааг дэмжихийн тулд айлчилна. Мөн олон улсын түвшинд холбоотон орнуудтайгаа харилцаагаа гүнзгийрүүлэн өргөжүүлж, өнөөгийн хамгийн том сорилтуудыг даван туулах зорилгоор гэрээ, хэлэлцээрүүд байгуулахаар төлөвлөж буй.
Энтони Блинкен айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсэх, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм. Ингэснээр АНУ-Монголын стратегийн түншлэлийн ач холбогдлыг дахин нотлох болно. Хоёр орны тэргүүн албан тушаалтнууд АНУ болон Монгол Улсын ардчилсан институтийг цаашид хэрхэн бэхжүүлэх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, аюулгүй байдал, үндэсний тусгаар тогтнолыг бэхжүүлэх, эдийн засаг, ард түмний харилцааг өргөжүүлэх талаар ярилцах юм. Мөн АНУ-ын хувьд Монгол Улс нь үргэлж гуравдагч хөрш орон гэдгээр хүндлэгдэх болно гэдгийг Энтони Блинкен онцлон тэмдэглэнэ.
Эх сурвалж: U.S EMBASSY IN MONGOLIA
3,548.92






















































Холбоотой мэдээ